ХАВТАСТ ХЭРЭГ: Б.Найдалаа Хөгжлийн банканд ажиллаж байхдаа 44.3 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

0

АТГ-аас Хөгжлийн банкны хэрэгт дөрвөн хуулийн этгээд, 80 хүнийг яллагдагчаар татсан. Тэдэнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 17-нд товлоод байна. Дээрх хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдсан 80 хүний нэг нь ХҮН-ын дарга асан Б.Найдалаа юм. Тэрбээр Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж улсад 44.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагджээ. 

Хавтаст хэрэгт дурдсанаар: Яллагдагч Бадрахын Найдалаа нь нийтийн албан тушаалтнаар буюу Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллаж байхдаа 2011 оны Хөгжлийн банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт "хараат бус байх”, 6.1.5 дахь хэсэгт "хариуцлагатай байх” гэснийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж 2011 оны Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д "Хөгжлийн банк нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална” гэж, Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6-д "хэлэлцэх асуудлаар гарах шийдвэрийн төсөл, түүний үндэслэлийг Засгийн газрын хариуцах гишүүн, хэрэв хэд хэдэн гишүүн хариуцах бол тэдгээр нь хянан үзээд бэлтгэл хангагдсан гэж үзвэл хуралдаанд оруулахыг зөвшөөрнө. Төсөл нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлигт нийцсэн, гүйцэд боловсрогдсон, зохих тооцоо, холбогдох яамны виз /санал/-ээр нотлогдсон байвал зохино” гэж, 7-д "хариуцсан гишүүний зөвшөөрсөн төсөл, түүний үндэслэлийг Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдад танилцуулж, түүний зөвшөөрснөөр нийт гишүүнд уг асуудлыг хэлэлцэхээс ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө гардуулсан байвал зохино” гэдгийг зөрчжээ.

Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "...Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд захиргааны хэм хэмжээний акт гаргаж болох бөгөөд тогтоол хэлбэртэй байна. Засгийн газар захиргааны хэм хэмжээний акт гаргахдаа тусгайлан эрх олгосон хуулийг иш үндэс болгоно” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам”-ын Тав /Хуралдаанд хэлэлцүүлэх асуудалд санал авав/-ийн 5.1.4-т "төсөв, хөрөнгө, санхүү болон нэмэгдэл хөрөнгө шаардагдах асуудалд санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага. Санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага санал өгөхдөө тухайн асуудлын нийгэм, эдийн засаг (улсын төсөв, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчид, бараа, бутээгдэхүүний үнийн түвшин), байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн эдийн засгийн тооцоо, судалгааг заавал тусгасан байна” гэж, журмын Зургаа /Хуралдаанд хэлэлцэх асуудлыг Хэрэг эрхлэх газарт хүргүүлэх/-ийн 6.1-д "Хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохих тооцоо, судалгаанд тулгуурлан үндэслэл сайтай боловсруулж холбогдох материалын хамт тухайн асуудлыг хэлэлцэхээс 7-оос доошгүй өдрийн өмнө сайдын (түүний эзгүйд дэд сайдын) гарын үсэгтэй албан бичгээр Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ” гэж заасныг тус тус зөрчсөн Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 256 дугаартай "Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай” тогтоолыг үндэслэн, "Бэрэн групп” ХХК-аас 2013 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн зээлийн хүсэлтийг Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар санхүүжилт олгох эсэх асуудлыг хэлэлцэхдээ Эрсдэлийн удирдлагын газрын 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/14/417 дугаартай Зээлийн саналд хийсэн эрсдэлийн дүгнэлтэд "...Төслийг хэрэгжүүлэх нь эрсдэлтэй гэж дүгнэж байна...” гэж, Зээлийн газрын Байгууллагын зээлийн хэлтсийн танилцуулгад "...Төслийн үр ашигт гол нөлөөлөх хүчин зүйл нь бэлэн бүтээгдэхүүний худалдах үнэ, хөрөнгө оруулалтын зардал болон төсөл хэрэгжүүлэгч өөрөөс оруулах хөрөнгө оруулалт саатах, ашиглалтын зардал буюу бүтээгдэхүүний өөрийн өртгийн өсөлт бууралт, Япон улсын ЛВ1С банкнаас олгогдох зээл арилжааны банк дээр татгалзах эрсдэлтэй” гэж дурдсаныг мэдсээр байж "Бэрэн групп” ХХК-д 22,700,000 хүртэлх ам.долларын зээлийг олгохыг дэмжсэн санал өгч, 2014 оны 02 дугаар сарын 11- ний өдрийн 08 дугаартай "Бэрэн групп” ХХК-д зээл олгох тухай” тогтоол гаргажээ.

Улмаар Монгол Улсын Хөгжлийн банк болон "Бэрэн групп” ХХК-ийн хооронд 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3-АҮ-ХО 2014-11 дугаартай 22,700,000 ам.долларыг жилийн 8 хувийн хүүтэй, 45 сарын хугацаатай, 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эргэн төлөх нөхцөлтэй "Зээлийн гэрээ”-г байгуулж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд 7 удаагийн санхүүжилтээр нийт 22,699,550.20 ам.доллар буюу 44,311,962,051.84 төгрөгийг "Бэрэн групп” ХХК болон түүний хамаарал бүхий хуулийн этгээд, бэлтгэн нийлүүлэгч нарын арилжааны банкан дахь данс руу шилжүүлэн олгож, "Бэрэн групп” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон Монгол Улсын Хөгжлийн банканд 44,311,962,051.84 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ. 

 

https://news.zindaa.mn/4juu


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex