"МОНГОЛЧУУДЫН ЧАДАХГҮЙ ТОМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫГ ХЯТАДУУД ЧАДНА" ГЭХ Х.НЯМБААТАР, П.САЙНЗОРИГ НАРЫН БОДЛОГО

0

          Монголчуудыг бүтээн байгуулалт хийж чадахгүй гээд гаднаас баахан ажиллах хүч оруулж ирэх юм байх аа, төрийн бодлогоор. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нарын санаачилсан Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барьсанаар ил асуудал цахим орчинд монголчуудыг хоёр талцуулаад байна.

       Дэд бүтцээ хөгжүүлж, том бүтээн байгуулалт эхлүүлье гэвэл монголчууд гадны өндөр хөгжилтэй орнуудаас дэмжлэг авах нь тодорхой. Эдийн засгийн дэмжлэг авахаас гадна тодорхой хэмжээний ажиллах хүч оруулдаг ирдэг нь ч хамтын ажиллагааны бодлого. Цаашлаад том бүтээн байгуулалтыг хурдан хийе гэвэл урд хөршөөс дэмжлэг авч, ажиллах хүчний нөөцөө бүрдүүлэхээс өөр сонголтгүй. Дарханы замын жишээгээс харахад л манайхан ганц бүтээн байгуулалтын ажил хийх гэж хэдэн жил тойрч, хэдэн хүний амиар бүтээсэн бэ гэдэг нь бодолцох нь зөв. 
 
         Том бүтээн байгуулалтын ажил эхлүүлэхийн тулд мэдлэгтэй, туршлагатай боловсон хүчин бэлтгэхийн тулд хэдэн жил шаардагдах билээ. Хотын дарга Х.Нямбаатар ч зовлонгоо ярьж л байсан. Тэгэхээр гадаадаас ажиллах хүчний нөөц авч байж том төслүүдээ хөдөлгөхөөс өөр гарцгүй. Нөгөө талаараа Засгийн газар 14 том төсөл нэг дор хэрэгжүүлэх талаар яриад эхэлсэн. Энэ 14 мега төслийг хурдан эхлүүлж, хурдан дуусгахын тулд гаднаас хөрөнгө оруулалт, ажиллах хүч авах зайлшгүй шаардлага үүссэн нь ч үнэн. Нэг ёсондоо моголчуудын хийж чадахгүй том бүтээн байгуулалтыг гадныхан хурдан шуурхай хийнэ гэдэг бодлого явуулж эхэлсэн гэсэн. Энэ мэт асуудлыг эрэгцүүлээд харвал манайх бүтээх байгуулалт хийе гэж  байгаа бол гаднаас ажиллах хүч авч, бүтээн байгуулалтаа эрчимжүүлэх зайлшгүй шаардлага байна.  
 
АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХОМСТОЛД ОРЛОО ГЭЭД АЖЛЫН БАЙРАА БҮГДИЙГ НЬ ТАВИАД ТУУЧИХ ЮМ БИШ БИЗ ДЭЭ, П.САЙНЗОРИГ ГИШҮҮН ЭЭ
 
       Гэвч гадаадаас ирэх ажиллах хүчний ажилчдын тоог хязгаарлахгүй, квот тогтоохгүй гэдэг нь дэндүү харалган байна аа, төрийн түшээд нараа. Ерөөсөө гадныхан Монголд орж ирэхээрээ монголчуудаас бага цалин хөлсөөр ажиллаж, ихийг хийж бүтээнэ гэж огтоосоо байхгүй.
 
           Дээр нь төгрөгийн ханш суларсан энэ цаг үед гаднаас баахан ажиллах хүч аваад валютын урсгалаа тэр чигт нь гаднын зах зээлд тавьж өгнө. Дотооддоо нэг ч төгрөг үлдэхгүй гээд боддоо.  Цаашлаад ажиллах хүчний тоонд хязгаар тавихгүй гэвэл монголчуудыг ажиллуулах хөрөнгө оруулагчид барагтай л олдохгүй болов уу.   Гаднын улсаас ирэх ажиллах хүчинд квот тогтоохгүй байх нь Үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөх хэмжээний ноцтой асуудал гэдгийг дахин сануулах нь зүйн хэрэг биз.
 
      "Монгол Улс ажиллах хүчний хомстолд орсон нь 1990 оноос хойш төрөлт багассантай холбоотой” гэсэн мессежийг ч өнгөрсөн жилийн хугацаанд эрчимтэй явуулж эхэлсэн. Ажиллах хүчний нөөц хомстож байгаа хэд хэдэн шалтгаан байгааг нийгмийн хамгааллын салбарт ажилласан сайд болгон сануулж байлаа.  Хамгийн сүүлд Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Монголчууд самарт явах, Солонгос явах гэсэн хоёрхон зорилготой болчихсон гэж мэдэгдэж байсан. Бодит байдал дээрээ монголчууд ажил хийж чадахаа байчихсан зүйл огтоос биш. Мэдлэгтэй чадвартай, туршлагатай цөөхөн хэдэн боловсон хүчин нь хөдөлмөрийн үнэлэмжгүй болчихсон улсаасаа "дүрвэж” гаднын компаниудад урилгаар ажиллах болсон. Үлдсэн хэсэг нь мөн л гаднын улсад хараар ажиллаж, амьдралын наад захын хэрэгцээ болсон байр, машины төлөө харь газар хөлсөө урсгаж яваа нь бодит үнэн болоод байна. Үнэндээ монголчуудл гадаад явна гэх ганцхан мөрөөдөлтэй болчихсон. Түүнээс биш ажиллах хүч хомстож, ажлын байр илүүдсэн зүйл огтоос байхгүй.

        Үнийн хөөрөгдөл, инфляцын өсөлт одоогийн цалин хөлсний хэмжээнээс хэтийдчихсэн учраас Монгол Улс ажиллах хүчний нөөцөө гадагш нь алдаж байгаа хатуу үнэн бидэнд тулгарчихсан юм. Хууль санаачлагчдын тайлбарлаж байгаагаар "Гаднаас ажиллах хүч авна гэхээр баахан хятадууд орж ирэх мэтээр ойлгож байна. Тийм биш” гэж удаа дараа мэдэгдсэн. Гэвч начир дээрээ манай улсад ажиллаж буй гаднын иргэдийн 70 орчим хувийг хятадууд эзэлдэг гэх тоон судалгаа бий. Ингээд үзвэл дара дараа дараагийн бүтээн байгуулалтын олонхыг нь урд хөршөөс дэмжлэг авч хийнэ. 

 
          Хэрэв зээ гаднаас ажиллах хүчинд квот тогтоохгүй бол  монголчууд Налайх дүүрэг дэх хятад хорооллын түүхийг давтаж мэдэхээр байна. 
 
              Эцэст нь, монголд гаднын туршлагатай, мэдлэг ур чадвартай ажиллах хүчнийг ажиллуулж, туршлага судлахыг огтхон ч буруутгасангүй. Гагцхүү ажилчдын тоонд хязгаар тогтоохгүй оруулж ирнэ гэдэг Үндэсний аюулгүй байдал хийгээд эдийн засгийн эргэлтэй бодсон ч байж болохгүй асуудал байж таарах нь. Цаашлаад хотын дарга Х.Нямбаатар түүний "торгон цэрэг” П.Сайнзориг нар  "Монголчуудын чадахгүй том бүтээн байгуулалтыг хятадууд чадна” гэх бодлогоо 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.