УИХ-ын гишvvн болсноор асуудал шийдчихнэ гэвэл “Гонжийн жоо”

2

 УИХ-ын гишvvн болсноор асуудал шийдчихнэ гэвэл “Гонжийн жоо”

 

Монголын улстөрчид, тэдний араас УИХ-ын улаан модон сандлыг зайдагнахыг хvсэгчид ёстой жинхэнэ холион бантангаа хутгацгааж байна. Монгол Улс эдийн засгийн гvнзгий хямралд нэрвэгдчихээд байгаа нь ард иргэдийн амьдралд маш тодорхой мэдрэгдэж эхэлсэн. Өнөөдөр 1993 төгрөгт хvрчихээд байгаа ганц ам.доллар тун удалгvй 2000 төгрөг болно. Тvvнийг дагаад өнөөдөр автобусанд төлж байгаа 500 төгрөг 600-700 төгрөг болно. Талхны vнэ 50-100 төгрөгөөр нэмэгдэнэ. Ширхэг өндөг 400 төгрөгт хvрэх боловч авдаг цалин нэмэгдэх тухай бодохын ч хэрэггvй. Яагаад гэвэл Засгийн газар цалин нэмэх байтугай өдөр хоногийг арайхийн аргацаан өнгөрvvлж байгаа. Ёстой л нөгөө "Амь амиа бодоорой” гэчихээд ар хударгаар бас бус тохиролцоогоо хийцгээж яваагаас зайлахгvй. Улс орон, ард иргэдийн амьдрал яг ингээд бvгдээрээ хямарч, маргааш юу болох нь тодорхойгvй болсон эгзэгтэй vед нийгмийн шаардлага гэгч санаатай, санамсаргvй хvчин зvйл дээр дөрөөлөн баахан "бөөн дур”-ын улстөрчид тодрон гарч ирдэг. 1990 онд ийм л байсан, тvvнээс хойшхи 25 жилд ямар жигтэйхэн улстөрчид тодрон гарч байсныг хvмvvс мартаагvй байгаа. Өнгөрсөн хугацаанд "Ганц хvний нам” байгуулж Д.Сvхбаатарын талбай дээр гарын vсэг цуглуулан дэрчийтлээ суудаг улстөрч ч тодорсон. За тэгээд согтуу галзуу, сумчин, казиночин, эх орноосоо урвагч, дvрвэгч, гадаадын тусгай албатын гар хөл бологчид, газар нутгаа харийнханд барьцаанд тавигчид гээд ёстой л долоон шидийн "улстөрч”-д төрөн гарсан.

Vнэндээ өнгөрсөн 25 жилд Монголын парламент юу хийж, эх орон ард тvмнийхээ өмнө ямар гавьяа байгуулсан нь огтхон ч тодорхойгvй байхад жил гуравхан сарын дараа дахиад л 76 хvнийг санаа амар, гэдэс цатгалан товхийсон амьдралд хvргэх ээлжит УИХ-ын сонгууль хэмээх "шоу” болно.

Vнэндээ дөрөвхөн жилийн өмнө хэн ч биш, юу ч биш байсан сайн дурын гудамжны тэмцэгч "Сохор аз” нь тvшиж, янз бvрийн юманд хавчуулагдсаар УИХ-ын танхимд орж ирээд гуравхан жилийн дотор vлдэх амьдралдаа огтхон ч санаа зовохгvйгээр товхийтэл амьдраад байхаар амьдралынхаа бvх асуудлыг цэгцлэж болдгийг монголчууд харлаа, vзлээ. Гурав, дөрвөн жил гудамжинд хашхирч, дарга нараа хамгаалан тэмцснийхээ шагналыг хангалттай эдэлж яваа өнөөдрийн зарим улстөрчид "За дахиж гарахгvйгээс хойш vлдсэн хугацаандаа vзээгvйгээ vзээд авъя” хэмээн байсхийгээд л хилийн дээс алхаад байгааг орой бvр шахуу цэнхэр дэлгэцээр харж байна.

Тэгтэл тэднийг залгамжлагчид толгойгоо өндийлгөн "Одоо бидний ээлж болсон” хэмээн орой бvр зурагтын дэлгэцээр улстөр хийж, зарим нэг нь эр хvний vнэтэй нулимсаа урсгаад байх болов. 2008 оны дуулиант хэрэг явдалд холбогдож "аавынд” хэд хоног суучихаад ямархуу зvс царайтай гарч ирж байснаа мартсан зарим нь "УИХ-ын сонгуульд өрсөлдөх боломжоо алдахгvй” гэсхийн тvсхийтэл мэдэгдээд яваа. Vнэхээр ч эдийн засаг шигээ гvнзгий хямралд орчихоод дороо тонгичсоор байгаа Монголын улстөрд болсон, болоогvй хөл тавьж, бялууны хэлтэрхийнээс чадлынхаа хэрээр vмхээд авахаар vхэлдэн тэмцэгчид ямар ч олон байдаг юм бэ дээ. Гэтэл Монголын улстөрд орж, ялангуяа УИХ-ын гишvvн болсноор тэд ямар ч асуудал шийдэх чадваргvйгээ огт ойлгохгvй муйхарлан зvтгэсээр байгаа нь vнэхээр өрөвдөлтэй, бас эмгэнэлтэй. Ямар ч асуудлыг зөв шийдэх чадавхигvй, амьдралд олигтойхон хэрэгжих ганц хууль батлах чадамжгvй УИХ-ын гишvvн болсноор тэд зөвхөн хар толгойнхоо эрх ашгийг нэгдvгээрт тавьж, ашиг хонжоо хөөцөлдөж байгаа нь хаашаа ч бултах аргагvй vнэн билээ.
Өнөөдрийн УИХ-ын гишvvн гэгдэж яваа тэмцэгчдийг хар. Бvгд л өөрийн гэсэн ашиг сонирхолтой, бvгдээрээ шахам офшор данстай баячууд болчихсон гэдгийг тохой залган суугаа О.Баасанхvv нь барим тавим нотлосоор яваа. Сэлэнгэ аймгийн Ноён уулаар улстөр хийгээд яваа "тэмцэгч”-дийн ард ямар ашиг сонирхол нуугдаж байгааг ч Баабар бараг л хэлээд тавьчихсан.

Яг vнэндээ УИХ гэж 76 нөхрийг бvvвэйлдэг, тэдний амьдралын бvх л асуудлыг зохицуулдаг "Саалийн vнээ” хойшид энэ хэвээрээ байгаад байх хэрэгтэй эсэх нь тодорхойгvй байхад МАН-ын дарга М.Энхболдоос эхлээд "Хоёр танхимтай парламенттай болох хэрэгтэй” гэх хvн олширч байгаа. Өнгөрсөн 20 гаруй жил "хууль зохиож” суугаа зарим нь зохиож батлуулсан хуулиудынхаа учрыг ч олохоо больж толгой нь эргэж гvйцээд байхад дахин нэг танхим гарган ирж 100 гаруй нөхрийн толгойг илж, эрхлvvлнэ гэвэл Монгол Улс улам л хурдан дампуурах нь тодорхой. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишvvдийн батлан гаргасан 400-гаад хуулийн хэд нь өнөөдөр жинхэнэ утгаараа хэрэгжиж байгааг тэд өөрсдөө ч мэдэхгvй. Байдал ийм л тодорхойгvй байхад УИХ-ын гишvvн болж "хууль зохиох” бөөн дур хvсэлтэй эрхмvvд язганалдаж эхлээд байгаа нь яагаад ч олигтой vр дvн авч ирэхгvй. "Хvн хэлэхээс, цаас чихэхээс наашгvй” гэгчээр гvнзгий хямралд орчихоод байгаа Монголын улстөрд дурын дуучин, гудамжны тэмцэгч, намдаа гомдогчид, урван тэрслэгчид, хөөргөн залуус шуугилдаж орсноор асуудал шийдэгдэж, ард олны амьдрал өргөс авсан юм шиг сайжирчихна гэвэл ёстой "гонжийн жоо”. Сvvлийн vед хэн дуртай нь "2016 онд vзээд алдана даа” гэж хөөрөн ярьдаг болж. Гэтэл сvvлийн 20 жил хууль тогтоомор болж суугаа эрхэм хуульчид нь өнөөдрийн эдийн засгийн хямралд улс орныг тvлхэж оруулцгаачихаад яахаа мэдэхгvй гиеvрцгээж суугаа. Яг vнэндээ өнөөдөр Монголд мэргэшсэн улстөрч гарын 10 хуруунд багтах төдийхөн л байгаа. Гэтэл ядаж л Монголдоо хувийн дээд сургууль төгссөн эсэх нь мэдэгдэхгvй, гадны ганц хэл гадарлах чадваргvй нөхөд УИХ-ын гишvvн болно гэцгээн цээжээ дэлдэж эхэллээ.
Гэтэл ямар ч зохион байгуулалтгvй гудамжны маягийн бөөн дурын улстөр сонирхогчид Монголын улстөр рvv тэмvvлцгээж байхад 90 жилийн тvvхтэй нам нь байтугай 20 жилийн тvvхтэй нь ч эмх цэгцэндээ орж чадахгvй бужигналдсаар байна. Тухайлбал АН-ын дvvрэг, аймаг зэрэг орон нутгийн удирдлагуудыг солих их ажил өрнөж буй бөгөөд vvний дараа тус намын их хурал болж, одоогийн удирдлагаа жинхлэх эсэх асуудлыг хэлэлцэх юм билээ. Тэгвэл ирэх намар МАН-ын их хурал болж, М.Энхболд ба тvvний багийг намын удирдлагаар vргэлжлvvлэн ажиллуулах эсэх тухай асуудлыг шийдэх талаар яригдаж эхлээд байгаа. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар У.Хvрэлсvх МАН-ын даргаар сонгогдох магадлал өндөр байгаа дуулдсан. Ядаж байхад МАХН, МVАН-ын "Шударга ёс” эвсэл ч УИХ-ын сонгуульд хэрхэн оролцох тухай пижигнэлдэж эхлээд байгаа. МАХН-ын Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар АН-д элсэхээр төлөвлөж байгаа бөгөөд МАХН-ынхан Ц.Шаравдорж, Ц.Цолмон зэрэг vеэ өнгөрөөж яваа өвгөчvvдийн нэгээр намаа удирдуулж, 2016 оны сонгуульд дангаараа оролцохоор болсон талаар шуугиж эхлээд байна. Эвслийн нөгөө хамтрагч МVАН-ын хувьд "Шударга ёс” эвслээ хэвээр хадгалж, АН-тай хамтран ажиллах сонирхолтой байгаа юм билээ.

Байдал ийм нэг базаахгvй vед УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох шинэ эвсэл бvрэлдэж байгаа талаар яригдаж эхэлсэн. Энэ эвсэлд УИХ-ын гишvvн С.Ганбаатар, Ц.Даваасvрэн, Х.Болорчулуун нар ба тэдний шинээр байгуулах нам, Б.Жаргалсайхан даргатай БНН, эдийн засгийн ухааны доктор Т.Баярхvv, МУГЖ С.Жавхлан за тэгээд мэдээж иргэний хөдөлгөөнvvд багтах юм гэсэн. Тэд АН-ын VЗХ-ы гишvvн О.Магнай, УИХ-ын гишvvн, МVАН-ын УЗ-ийн гишvvн Г.Уянга нарт ч нэгдэх урилга хvргvvлсэн дуулдсан. Монголчууд шинэ юмыг сонирхох, шилж сонгох төрөлхийн сониуч араншингаараа тэдний ихэнхийг 2016 онд дэмжих магадлалтай.

Тэгээд баахан гудамжны тэмцэгчид, урван тэрслэгчид, дуучин, бөх, бас бус нөхөд УИХ-д пижигнээд ороод ирнэ. Тэгээд бvхнийг "0”-ээс эхэлнэ. Гэтэл өнгөрсөн 25 жилээ эргээд хартал дандаа л "0”-ээс эхлээд яваад байсан байгаа юм. Vvнийг чухамдаа "дороо дэвхцэлт, хөөрvv улстөржилт” гэхгvй юм бол юуг тэгж нэрлэх хэрэг вэ. "Бөөн дурын улстөрч”-дийг дөрвөн жил болоод л толгой дээрээ залаад байвал Монгол Улс хөгжиж, цэцэглэнэ гэдэг "гонжийн жоо” шvv.

Эх сурвалж:

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

2 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex