Үхлийн дараа…
"Бард төдөл буюу сонсохын хүчээр чөлөөлөгдмуй” гэсэн энэ номыг манай эриний VIII дугаар зууны үед энэтхэгийн их гүрү Бадамсамбуу Төвдөд бичсэн байна. Энэ мэдлэгийг одоо эзэмших цаг нь болоогүй тул цаг нь болохоор олох ёстой хүн нь олох болно гээд хэзээ ямар хүн олох талаар тодорхойлон хэлээд номоо Түвдийн өмнө зүгт орших Дакпо нутгийн Ганподар ууланд бүжиж буй бурханы ойролцоо чандлан нуусныг 600 жилийн дараа түүний урьдчилан хэлсний дагуу Карма Линга гэдэг хүн олж авсан байна.
Үүнийг анх америкийн антропологич болон ардын үлгэр түүх цуглуулагч Иванс Уэинц (Evans Wents) 1927 онд англи хэлнээ хөрвүүлж хэвлэснээр дэлхий нийтийн хүртээл болгосон түүхтэй юм байна. Манайд ерээд оны үеэр Бард төдөлөөс товчлон хөрвүүлж сонинд нийтлүүлсэн байсныг та бүхэнд хүргэе. Уг хөрвүүлсэн ламд гүн талархал илэрхийлье.
Энэ ахуйг орхиод явах цаг чинь боллоо. Үхлийн өөрт мэдрэгдэх шинжүүд: бүх бие хүндрэн жихүүдэс хүрч хүйтэнд умбана. Нэг бол халуу оргиж,үгүй бол хүйт даана. Нүд харанхуйлж гал бутарч үзэгдэнэ. Удахгүй нүдэнд гал бадарч чикай бардад шилжинэ. Анхааралтай байж бодлоо төвлөрүүл. Сайн сонс. Сайн хар. Мөнхийн гурвал болох каяаг харж мэдрэхийг хичээ.

Сэтгэгдэл байхгүй байна.