Улаанбурхны үүсгэгч хэлбэр дүрсээ өөрчилсөн байж болзошгүй

0

Улаанбурхан болон элдэв харшлын өвчлөлөөс хэрхэн сэргийлэх талаар Монгол Улсын гавьяат эмч, клиникийн профессор, "ЦННББ” хүүхдийн эмнэлгийн эмч Д.Баяраатай ярилцлаа.

 

-Элдэв төрлийн халдварт өвчний гаралт ихэслээ. Улаанбурхантай төстэй шинэ халдварт өвчин гарсан гэх юм. Чухам ямар өвчин юм бол. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

 

-Халдварт өвчнөөс сэргий-лэх зорилгоор хүүхдэд вакцин хийдэг. Улаанбурхан болон халд варт өвчнөөр өвчилж байгаа хүүхдүүд багадаа вакцинжуулалтад хамрагдсан байх ёстой. Улаанбурхантай ижил шинж тэмдэгтэй өвчин гарсан гэх мэдээлэл гадуур тархаж байна. Миний бодлоор улаанбурхны үүсгэгч хэлбэр дүрсээ өөрчилсөн байж болзошгүй. Тиймээс танигдахгүй байж болох юм. Энэ өвчлөл нь их хүнд явцтай байгаа. Манай эмнэлэгт олон хүүхэд ирж байна. Хүүхдүүдийн биеийн байдлыг ажиглахад дархлалын систем хүчтэй гэмтсэн, цусан дахь цагаан эсийн тоо эрс унасан, зарим тохиолдолд хавдар юм уу гэж сэжиглэхээр байгаа юм. Олон жилийн өмнө улаанбурхнаар өвдөхөд хүний бие дээр тууралт нь эхэлж гардаг байв. Гэтэл тууралт гарахгүй хэрнээ хордлого өгөөд байгаа нь оношийг тодруулахад хүндрэлтэй болгож байна. Халуурч, бөөлжөөд, ханиалгах зэрэг янз бүрийн шинж тэмдэг илэрч байна.

 

-Улаанбурхнаас сэргийлэх вакциныг хүүхэд бүрт хийлээ. Дахиж хийх шаардлагатай юу?

 

-Улс даяар нэмэлт дархлаажуулалт хийсэн. Миний бодлоор тийм ч тохиромжтой зүйл биш. Хоёр сартай хүүхдэд сарын дараа нэмэлт дархлаажуулалтын вакциныг хийснээс болоод асуудал үүссэн. Хамаг бие нь шав шар болчихоод ирсэн тохиолдол ч бий. Элэг нь гэмтчихсэн байсан. Нэг төрлийн вакциныг ойрхон хийснээс шалтгаалаад организмд металлын хэмжээ ихэсдэг.

 

-Энэ өвчин олон жилийн дараа гэнэт дэгдлээ шүү дээ. Халдварт бусад өвчин гарах нь ч ихэслээ. Эхчүүд хүүхдээ хөхний сүүгээр хооллохгүй, амин дэмгүй хоол, хүнс хэрэглэж байгаатай холбоотой гэх юм. Таны бодлоор?

 

-Манай улсад улаанбурхан өвчин гарсан гээд албан ёсоор зарлачихсан шүү дээ. Хүмүүс бол янз бүрээр л ярьж байна. Тууралтын хэмжээгээр оношлох бололцоогүй болчихсон. Яагаад гэвэл тухайн хүний бие өвдөөд хэд хоносны дараа тууралт гарч ирээд байна. Халдварт өвчний гаралт ихэссэн олон шалтгаантай. Магадгүй ядуурал, хоол хүнсний хомсдолтой холбоотой байж болно. Үгүйсгэх ямар ч боломжгүй.

 

-ХӨСҮТ-д зургаан сартай охин нас барсан. Коор гэж эмнэлэгт эмчлүүлж байгаад хэд хоногийн дараа "Коор биш байна, гэхдээ өөрчлөлттэй гарсан” гэх хариуг эцэг, эхэд нь өгсөн байна лээ. Иргэдийн дунд "Улаанбурхан, коортой адил тууралт гардаг өөр төрлийн өвчин бий боллоо” гэсэн яриа гарч эхэллээ?

 

-Харамсалтай явдал болж, хүүхэд амь насаа алдсан. Одоогоор эцсийн шийдвэр гараагүй. Олон төрлийн тууралт байдаг. Би тухайн хүүхдийн биеийг үзээгүй. Задлан шинжилгээнд нь оролцоогүй байж таамаг дэвшүүлмээргүй байна. Албан ёсны эцсийн шийдвэр гарахаар бүх зүйл тодорхой болно.

 

-Иргэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ямар төрлийн хоол, амин дэм хэрэглэх хэрэгтэй вэ?

 

- Бид АНУ-ын эмч нартай холбоотой ажиллаж, сургалт авдаг. Дархлалын систем унахад хамгийн их нөлөөлж байгаа зүйл бол чихэр. Тиймээс аль болох чихэрлэг зүйлээс татгалзах хэрэгтэй байгаа юм. Эцэг, эхчүүд хүүхдэдээ чихэр идүүлмээргүй байна. Чихэр их идсэнээс дархлаа нь сул хүүхэд олширч байна. Иймд иргэд эрүүл амьдрахын тулд амин дэмтэй хүнсний ногоо, цагаан идээг аль болох их хэрэглэж, хөдөлгөөнөө сайжруулах хэрэгтэй. Ус хангалттай хэмжээгээр ууж хэвших ёстой. Төр засаг ч иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй байна. Хүнсний ногоог химийн бордоогүй эрүүл хөрсөнд тарьсныг олж сонгож хэрэглэвэл хүний дархлалын систем сайжирна. Бие нь өвдөхөөр эм л ууя гэсэн бодолтой хүн олширч, эм, тариагаар л асуудлыг шийдвэрлэх хандлагатай болчихсон. Эмчид хандаж, эмнэлэгт ирээд хүүхдээ үзүүлж байгаа хүмүүсийг харахад эрүүл мэндийн зөвлөгөө авахаасаа илүүтэй юуны урьд эм л бичүүлж авахыг урьтал болгох гээд байдаг. Эм хэрэглэхээс урьд чихэрлэг зүйлгүй, эрүүл хоол хүнс, шинэ ногоо зэргийг сонгож хэрэглэж байхыг зөвлөе дөө.

 

С.Ичинхорлоо

- See more at: http://www.unen.mn/content/50736.shtml?alias=health#sthash.niGKfpak.dpuf

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex