Ардаа дэлгэцтэй ачааны машин
Өмнөд Солонгосын "Samsung” корпораци ачааны автомашинаас үүдэн гарах зам тээврийн ослыг бууруулахаар нэгэн өвөрмөц санааг хэрэгжүүлэх гэж байна.
Ачааны машины урд талд утасгүй камер байрлуулж урдах замын бичлэгийг хийх ба уг бичлэгийг хойд талд нь байрлуулсан том дэлгэцээр арын машинууд шууд харах боломжтой болох юм.
Ингэснээр гүйцэж түрүүлэх үйлдэл хийх машинууд эрсдлээ тооцох боломж бүрдэх гэнэ.
Т.БИЛГҮҮН
Сэтгэгдэл байхгүй байна.