Хууль бусаар олборлосон алт хаашаа гарсан нь тодорхойгүй байна
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр Ялбагийн гол гэдэг газар хууль бусаар алт олборлож, гадагш нь гаргасан гэх "Сууц цэнхэр” компанийн захирал Ц.Баярцогтод эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. УМБГ-аас Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагчийн ярьж буйгаар энэ хэрэг их ээдрээ түвэгтэй, шалгахад хүндрэлтэй байгаа талаар хэлэв.
Учир нь, энэ байгалийн баялаг болоод алт олборлосон хэрэгт төрийн томчууд, хууль, шүүхийн байгууллагаас хүмүүс оролцож, хэрэгсэхгүй болгочихоод байгаа гэнэ.
Хэргийг нь харьяалал тогтоогоод Нийслэлийн прокурорт шилжүүлэхээр шүүхээр оруулахгүй хэрэгсэхгүй болгоод байдаг аж.
Ийнхүү Монголын баялаг бусдын гараар орж, татвар төлөлгүйгээр урагшаа гараад байна гэдгийг учирлав. Дээрх компани өнгөрсөн тавдугаар сард 1400 грамм алт олборлосон нь тогтоогдсон ч бүх алтаа хаана, хэнд зарсан нь тодорхойгүй байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn


Сэтгэгдэл байхгүй байна.