Сайхан мэдээ: ТҮЦ-ний залуус өөрсдийн хөрөнгөөр орчноо зүлэгжүүлжээ

0

Монгол залуус маань нэг үеэ бодвол амьдарч байгаа орчин, нийгмийнхээ төлөө өөрийн чадахыг хийж, эх орныхоо хөгжилд жижигч гэсэн аливаа асуудлаар оролцох чин эрмэлзэлтэй болжээ. 

Сайн сайхны төлөөх үйл багадахгүй, үргэлж зөвийг зүйлийг дагуулж байдаг. Тэгвэл ийм нэгэн жишээ байна. 

Нэгдүгээр хороололд буюу 19-р байрны автобусны буудал Сонгинохайрхан дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт Хөгжмийн хэлбэртэй түц байдгийг та бүхэн андахгүй байх.

Тэгвэл энэхүү түцийг ажиллуулдаг залуус эргэн тойрныхоо газрыг өөрсдийн хөрөнгөөр тохижуулж 90 мкв талбайг зүлэгжүүлэн ойролцоох албан байгууллагуудаа уриалж ногоон байгууламж хэрхэн хийх талаар зөвлөж эхэлжээ.

СХД-н 15 хороо мөн энэхүү ажлыг дэмжин эдгээр залуусаас үлгэр дууриал авахыг уриалж байгаа юм.

Хотынхоо өнгө үзэмжийг нэмэх чиглэлээр сайхан санаачлага гарган ажилласан залуусдаа ажлын амжилт хүсэж, баярлалаа гэж хэлье.

Д.Үржин

Эх сурвалж: www.TODAY.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.