Монгол “моод”-ноос гараагүй байна

0
Наадмын маргааш намар гэдэг. Хүн бүр ажил алба, амралт зугаалгаа зохицуулж, ирэх өвлийн сорилтыг давахад онцгой анхаарахыг Төрийн тэргүүн сануулсан.


Өвлийн жавар, хаврын хавсаргыг зуны бэлтгэл, намрын хөдөлмөрөөр гэтлэдэг гэлцдэг. Тиймдээ ч хахир өвөл, хатуу хаварт дөрлүүлэхгүй байхын тулд эдийн засаг тэнхээтэй байх хэрэгтэйг эдийн засагчид хэлж байсан.

Эдийн засаг сэргэх эсэх нь хөрөнгө оруулалтаас хамааралтай хэмээн ярьдаг. Тэгвэл сүүлийн хоёр сард нэлээдгүй олон гэрээ үзэглэсэн нь гадны хөрөнгө оруулагчид биднийг сонирхсон хэвээр байгааг илтгэж буйг албаныхан онцолж байна. Тухайлбал, "Оюутолгой”-н далд уурхайд шаардлагатай төслийн санхүүжилтийн хэлэлцээг энэ оны сүүлээр үзэглэх төлөвлөгөөтэй байгаа тухайгаа "Turquoise Hill Resources” компаниас мэдээллээ.

Мөн манай улсын газрын тосны салбарыг дэлхийн томоохон компаниуд сонирхож буйг онцлох хэрэгтэй. Тухайлбал, Английн "Бритиш газ” компани газрын тосны хайгуулын "Богд-IV”, "Онги-V” талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 28 сая ам.долларын өртөгтэй ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажээ. Энэхүү хөрөнгө оруулалтын эхний хэсэг буюу 13.6 сая ам.долларыг энэ ондоо багтаан оруулах бол 13 сая ам.долларыг ирэх жил хайгуулын ажилд зарцуулах юм байна. Түүнчлэн БНХАУ-ын Хайчен хотын Газрын тосны машин механизмын үйлдвэрлэлийн компани "Хар-Ус II” талбайд "Ренова илч” компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хийх ажлын хөрөнгө оруулалтад 500 сая ам.доллар буюу ойролцоогоор гурван тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийхээр болжээ.

Түүнчлэн Төрийн тэргүүнүүд уулзалт, айлчлалын үеэрээ хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн. Тухайлбал Ерөнхийлөгч ШХАБ, БРИКС-ийн гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр ОХУ болон БНХАУ-ын хооронд худалдааны хөгжлийг дэмжих таатай нөхцөл бүрдүүлэх талаар хамтран ажиллах тухай ерөнхий хэлэлцээрт гурван улсын холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зуржээ. ОХУ-ын Гаалийн байгууллагатай байгуулсан хэлэлцээрт гарын үсэг зурснаар дамжин өнгөрөх нэр бүхий бараа бүтээгдэхүүнд давхар шалгалт хийхгүй болж буй гэнэ. Эхний ээлжинд ОХУ-аас Монгол руу 52 нэр төрлийн барааг, Монголоос ОХУ-руу гурван нэр төрлийн барааг давхар шалгалт хийхгүйгээр нэвтрүүлэхээр хэлэлцээрт тусгасан байна. Хятадын талтай Монгол улс дамжин өнгөрөх бараа, бүтээгдэхүүний бүрдүүлэлтийг электрон байдалд шилжүүлэхээр тохиролцсон байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ИБУИНВУ-д ажлын айлчлал хийсэн. Тэрээр "Бидний гол зорилго эх орноо өндөр хөгжилтэй улс орон, зөв нийгэм болоосой гэж хүсч байна. Манай улстай хамтрах маш том дэмжлэг, хөрөнгө оруулалт, түнш гадаадад байна. Одоо биднээс өөрсдөөс бүх зүйл шалтгаална” гэжээ. "Ай Эм Пауэр” компани Шивээ-Овоод нүүрсний уурхай барья гэдэг саналыг дээрх уулзалтын үеэр тавьсан байна. Энэ мэтчилэн олон төсөл хэрэгжих боломж гарч байгааг Ерөнхий сайд онцолсон. Түүнээс гадна Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах гэрээгээ 2017 он хүртэл сунгаж, манай Хөрөнгийн биржийг энэ том санхүүгийн төв рүү гаргахад хамтарч ажиллах гэрээ хийжээ. Монголын талаас орж байгаа бүх байгууллагуудаа нэгтгээд нэг цонхоор харилцаач гэдэг саналыг гадныхан тавьсан байна.

Ийнхүү хөрөнгө оруулалтын гэрээ, хэлцэл, хамтран ажиллах саналууд ар араасаа хөвөрсөөр. Энэ нь эдийн засаг сэргэх сайны дохио гэлцэж байна. Харин гэдсэнд орсон шар тосыг тогтоох уу, эс тогтоох уу гэдэг биднээс шалтгаална гэдгийг судлаач, шинжээчид онцолсон. Хэдийгээр цаг хэцүү, эдийн засаг хямралтай байгаа ч Монгол анхаарлын төвд хэвээр байгааг дээрх үйл явдлаас харж болно хэмээн албаныхан хэлж байгаа юм. Нэг үе "Моод Монголоор дуусдаг” байсан гэлцдэг. Харин Монгол "моод”-ноос гардаггүй гэдгийг цаг хугацаа харуулж байх шиг. Бид тогоон дотроо, тулга тойрсон улстөртэйгээ зууралдаад байвал Монголыг хамтарсангүй гээд алдах зүйл гаднынханд байхгүй. Тиймээс эв эеэ хичээж эдийн засгаа сэргээх нь өвөлжилтийн бэлтгэлээ базаах эхний зөв алхам болох биз ээ.

Энэ бол Монгол Улсын төлөө эрх ашиг юм. 
Эх сурвалж:

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex