П.Анужин "Юунд бухимдав"П.Анужин "Юунд бухимдав"

0

"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин өөрийн фейсбүүк хуудсандаа өөрийнхөө тухай гараад байгаа янз бүрийн мэдээллийн талаар бухимдлаа бичжээ.

Түүний нэрээр хоёр ч хуурамч пэйж хуудас байдаг бөгөөд нэр хүнд нь сөргөөр нөлөөлдөг байна.

"Найз нөхөд, эхнэр нөхөр, хамт ажиллагсад зам мөр салах зүйл хорвоод бишгүй байдаг. Хэзээ ч хамт байгаагүй юм шиг биесээ үзэж чадахгүй муулалдан гүйлдэж, би мэдэлгүй яадгийн бэ гэж ирээд л гомдол цухал оруулсан баахан сэтгэл хөдлөлөө цацагсад цөөнгүй. Муулуулж байгаагаасаа муулж байгаа хүн нь илүү муухай, бодол төрүүлмээр харагддаг. Хүний тухай хайр найргүй ярьж байгаа хүн бол яаж ч бодсон ойрын хүн биш. Ойр байна гэдэг нь голдуу орон зайн утгыг илэрхийлдэг болохоос бие биесээ бүрэн таньсан гэсэн утга бас биш. Эзнээсээ урваад Чингис хаан дээр ирсэн боолыг хаан эзэн яасан байдаг билээ. Өчигдөр үгээ олохгүй магтаж явсанаа өнөөдөр үгээ барж муулж яваа тухайн хүний мөн чанар яг юусан билээ. Биеэ өмөөрч орилмоор тэсэмгүй гүтгэлэг ирэхэд ч дуугүй байх шалтгаан бол гэмтэй гэхээсээ хүн чанар заах, өнгөрсөн цаг, хийж бүтээснээ хүндэтгэх шалтаан байх нь олонтой.
Нэг л зүйлийг гүн ойлгомоор, хүний ярьсанаар хүн муу муухай болохгүй, харин бусдыг муулж хорлох гэсэн өчүүхэн бодол дор хүн өөрөө өөрөөсөө, өнгөрсөн цагаасаа урваж байдаг.
"

----------------------------------------------------------------------------------------------------------

"Хүмүүс бидний хандлага маш өнгөц болсон мэт. Аливааг ярьж бичиж буй хүний тухай огт шүүж тунгаалгүй ярьсан, бичсэнийг нь сэг зэм түүдэг хон хэрээ шиг голохгүй зуугаад энд тэнд үсчүүлэн тараах. Жинтэй улс яригдаж жижиг улс ярьдаг ч гэдэг. Энэ талаас нь харвал хөдөлмөр зүтгэлээрээ амжилттай яваа улс нийгмийн бүхий л давхрагыг хэрэгцээ хэрэгцээнд нь хооллож байдаг шиг. Зарим нэг нь тэднийг харж урагшилна, зарим нь атаархаж амь тавих мэт аашилна, зарим нь үр хүүхдээсээ илүү шахам тэдний тухай ярилцана, зарим нь талцан муудалцана тэднээс болж. Эцсийн дүндээ энэ нь өөрт болоод өрөөлд ямар ч хэрэггүй хоосон яриа. 
Мөнгө цаас, алба ажлын гэхээсээ оюуны болоод "хүний мөн чанар"-ын зиндаархал эхэлсэн шүү. Хүн чанар, мөн чанараараа зиндаархан амьдарцгаая."

------------------------------------------------------------------------------------------------------------

"Онгод тэнгэр бөө удган зайран... Хэтрүүлэгтэйхэн хэлбэл айл бүхэнд энэ асуудал тохиолдож байгаа. Мэдрэмтгий, эмзэг, өвдөж, үгүйрч, ядуурч, бүтэлгүйтэж, ууж идэж байгаа бүгдийг уг гарвал, тэнгэртэй холбож хэц хэнгэрэг бариулж байгаа мунхаг харанхуй нэг талдаа аймшигтай цаг. Бөө, онго тэнгэрийн талаар өчүүхэн мэдлэггүй байхдаа энэ асуудалд санаа зовниж, " Мөнх тэнгэр" хэмээх нэвтрүүлгийг бэлтгэж энэ асуудалд эргэлзэж тээнэгэлзэж байсан олон хүмүүст тус болж, олон ч хүнээс нулимстай талархлын үг сонсч байсансан. Үүнийг бичигч миний биеийг ч олон бөө зайран угтай онгодтой гэцгээж байсан. Учир гарвалыг олох гэж мөнчиг их явсан, тэнгэр үзлийн талаар мөн ч ихийг олж мэдсэндээ. Том эрэл байсаан. 
Бөө удган гэнэ гэж миний талаар мэдэмхийрэн бичигч, яригч,түгээгчид олон. Бөө байна уу, удган байна уу, өрөөлд нөлөөлж айлын гэрт хэц цохиж, хэн нэгнийг хордуулж, өмнөө суулгаж бөө болж жүжиг ший тоглоогүй бол миний асуудал байлтай. Гэхдээ энэ мэт яриаг юман чинээ бодолгүй өдий хүрч ирлээ. Ирэхдээ бөө болж ирээгүй ээ"

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex