Нэг тэрбум салхинд хийсэх вий

5

УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа саяхан өгсөн ярилцлагадаа Монгол Улс анх удаа нэг тэрбум ам.долларын мах экспортлох боломжтой гэсэн чихэнд чимэгтэй мэдээ дуулгасан. "Мах, махан бүтээгдэхүүн экспортлосноор манай улсын эдийн засаг уул уурхайгаас ангид гэдгийг харуулах боломжтой. Хоёр хөрштэй энэ асуудлаар яриа хэлэлцээ хийсэн. Ерөнхий сайд Хятадын Ерөнхий сайдтай уулзах үеэр манай улсаас нэг тэрбум ам.долларын мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой талаар ярилцсан. Дан хоёр хөрш ч гэлтгүй Араб руу гэхэд таван сая хүртэлх малын мах экспортлохоор боллоо. Вьетнам улс ямааны мах их хэмжээгээр авъя гэсэн тааламжтай санал тавьж байна” гэж сайд ярьсан юм.

Энэ онд манай улсаас Хятад руу мах экспортлох зөвшөөрлийг хэд хэдэн компани аваад байгаа. Тухайлбал, дөрвөн компани үхэр, хонь нядлах, хоёр компани адууны мах бэлтгэх зөвшөөрөл авсан бол дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрх хоёр компани, адууны махан хөлдөөсөн бууз, банш гаргах зөвшөөрлийг нэг компани авсан. Мөн ОХУ руу зургаан компани мах, махан бүтээгдэхүүн гаргах зөвшөөрөл аваад буй. Энэ мэтээр олон жил ярьсаар ирсэн мах экспортолж, эдийн засгаа төрөлжүүлэх зорилго сая л нэг бодит ажил хэрэг болоход ойртож байгаа.

Манай хойд хөрш барууны орнуудтай харилцан хүнсний импортын хориг тавиад байгаа энэ үеийг ашиглан малын махаа нийлүүлж чадвал тун хэрэгтэй. Гэвч энэ ажлыг нугалах гол  эзэд болсон махны үйлдвэрүүд ОХУ-ын талаас тавьж буй чанарын шаардлагыг хангаж чадахгүй байгаа нь ажлыг урагшлуулж өгөхгүй байгаа аж. Энэ талаар ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал хэлэхдээ "Мах, махан бүтээгдэхүүн аль ч улсын хувьд хүнсний аюулгүй байдлыг зайлшгүй хөнддөг. Иймээс улс бүр өөр өөрийн стандарттай. Мах импортлох орон өөрийн улсын малын эмч, ариун цэврийн байцаагч нараа томилж мах нийлүүлэх орны стандарт өөрийн улсынхтай нь тохирч байна уу, үгүй юу гэдгийг шалгадаг. ОХУ-д мах экспортлох хүсэлтэй компаниудыг тус улсын хяналтын байгууллагаас ирж шалгасан. Хэрэв БНХАУ руу гаргана гэвэл тус улсаас хяналтын байцаагчид ирж үнэлгээ хийнэ. Энэ журмаар ОХУ-ын хяналтын байгууллагаас томилогдсон албан хаагчид ирж манай 12 үйлдвэрийг шалгасан. Шалгалтын дүнд Эрдэнэт хотод байрлах "Эрдмийт”, "Преком” хэмээх хоёр компанид мах экспортлох зөвшөөрөл олголоо. Харин "Мах маркет” болон Дорноговь аймаг дахь "Саян уул” компаниас мах авахаас татгалзсан. Учир нь, эдгээр үйлдвэр шүлхий гарсан бүс нутагт байрлаж байгаа юм. Түүнчлэн найман үйлдвэрт Оросууд "гэрийн даалгавар” өгсөн байсан. Энэ нь үйлдвэрийг өнгөрсөн  жил ирж шалгасан гэсэн үг. Гэтэл өмнөх жил нь авсан үүрэг даалгавраа үйлдвэрүүд биелүүлээгүй байсан” гэлээ. Эндээс харвал манай мах экспортлох мөрөөдөл хил давж чаддаггүй нь ганц малын өвчин гэсэн шалтагтай ч холбоогүй байж. Мах экспортлох ажлыг нугалах ёстой гол үйлдвэрүүд нь харилцагч орныхоо тодорхой тавьсан шаардлагуудыг хангаж чадахгүй, жилийн жилд бахь байдгаараа сууж байхаар хэн манай махыг итгэж авах билээ.  

Улс орнууд импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүний хяналт шалгалтад онцгойлон анхаардаг. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах чухал асуудал учраас тэр. Гэтэл тэдэнд хүнс нийлүүлнэ гээд дотооддоо дэмий баахан ярьж суудаг манайд олон улсын стандартад нийцсэн хяналтын лаборатори ч алга. Тэгээд гадаадын мэргэжилтнүүд ирж шинжилж судлахаар үйлдвэрүүд нь стандарт шаардлагыг нь хангадаггүй.

Энэ сарын 1-нд манай албаныхан Хятадын Ерөнхий сайдын орлогч, Хорио цээрийн дэд сайд, ХАА-н сайд нартай уулзаж мал, мах, махан бүтээгдэхүүн экспортлох асуудлаар ээлжит уулзалт хийсэн. Уулзалтын дүнд БНХАУ-аас ирэх өдрүүдэд найман мэргэжилтэн манайд ирж ажиллахаар болжээ. Тэд аль бүс нутгаас, ямар үйлдвэрээс хэрхэн яаж мах, махан бүтээгдэхүүн авахаа тодорхойлох гэнэ. Харин тэр үед өнгөрсөн жил ОХУ-ын шалгалтад бүдэрч, 12 компаниас хоёрхон компани шалгарсан шиг явдал давтагдвал хилийн чанадад мах экспортлох нэг тэрбумын мөрөөдөл маань салхинд  хийсэх вий дээ.  

Г.Мөнхгэрэл

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

5 сэтгэгдэл
:

wrist watch fossil mens ch2600 decker chronograph http://www.topseocompanyinlahore.com/guayabal_greatwood/m10-allen-key-bolts-full
y-threaded-grade-8.8-zinc-socket-cap the princess diana handbag by lana marks in lavender al http://www.topseocompanyinlahore.com/habra_shopsprings/nfl-gameday-morning-to-ma
ke-uk-debut-for-eagles-jaguars magnetic money clip classic harness http://www.topseocompanyinlahore.com/hartrandt_millerscove/silver-open-heart-loc
ket-diamond-cut-pendant-necklace-mothers-day-gift-free-box promotes live chat support to http://www.topseocompanyinlahore.com/hatboro_redlake/8inch-200mm-heavy-duty-adju
stable-universal-wrench-3-8-ratchet-drive-wrench
egyptian jewelry 30.00 picclick http://www.mr-movies.com/aguasclaras_hollymead/egyptian-jewelry-30.00-picclick

:

http://www.lulushouseofbooks.com/perfed/reveal-always-wanted-a-little-green-purs
eforumreveal always wanted a little green purseforum
chemise homme manches longues avec poche http://www.datsumo-news.com/retain/chemise-homme-manches-longues-avec-poche

:

http://www.gidtechnologies.com/green/toddlers-animal-backpacktoddlers animal backpack
guess boston sweet floral handbags black guess by guesspromo codesguess http://www.purpleplaymusic.com/stupid/guess-boston-sweet-floral-handbags-black-g
uess-by-guesspromo-codesguess

:

http://www.birja-n.com/san/escarpins-beige-%c3%a0-talons-compens%c3%a9s-de-7esca
rpins beige 脿 talons compens茅s de 7
womens cross body bags http://www.mobiledocportal.com/paris/womens-cross-body-bags

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex