“Эрдэнэт үйлдвэр” улсад 69 тэрбумын эмнэлэг хандивлалаа

0

“Эрдэнэт үйлдвэр” улсад 69 тэрбумын эмнэлэг хандивлалаа

 


Сайн мэдээ:

 

Уулын баяжуулах "Эрдэнэт Үйлдвэр” ХХК Япон улсын Засгийн газартай хамтран улсад эмнэлэг барьж, хүлээлгэн өглөө. Монголдоо томоохонд тооцогдох "Эрдэнэт медипас” эмнэлгийн нээлт өнгөрсөн баасан гарагт болж Орхон аймгийн удирдлагууд болон Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн төвийн удирдлагуудад оролцсон юм. 

-"Эрдэнэт үйлдвэр” ХХК иргэдэд асар том хөрөнгө оруулалт хийлээ-

Нээлтэд Монголын талаас "Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн, УИХ-ын гишүүн С.Батчимэг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн дарга Б.Цогтбаатар, Японы талаас Монгол улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Такенори Шимицү болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Сайн мэдээ:

Энэ үеэр ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа "Эрдэнэт медипас” эмнэлэг баригдсанаар монголчууд эрт үеийн өвчний оношлогоог гадаадад гарахгүйгээр эх орондоо оношлуулах боломж бүрдэж байна. "Эрдэнэт Үйлдвэр” ХХК асар их хөрөнгө гаргаж, ард иргэддээ маш том хөрөнгө оруулалт үлдээлээ” хэмээн онцолсон юм.

Сайн мэдээ:

Мөн УИХ-ын гишүүн С.Батчимэг "Японы Засгийн газар Монголын анагаах ухааны салбарт олон жилийн турш хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. Үүний нэг жишээ нь "Эрдэнэт медипас” эмнэлэг юм. Энэ эмнэлэгийн чадварлаг эмч нар Японы эмч нартай хамтран алсын зайн оношлогоог хийнэ гэдэгт маш том давуу тал, дэвшил юм. Мөн Монголын эмч нар Японд ажиллаж, тэд бас Монголд ирж харилцан туршлага солилцох боломж бүрдсэн нь талархмаар хэрэг” гэдгийг цохон тэмдэглэлээ.

Түүнчлэн эмнэлгийн хүртээмж муутай манай улсын хувьд энэ нь нүдээ олсон ажил гэдгийг албанынхан онцолж, "Эрдэнэт Үйлдвэр" ХХК-ийн удирдлагуудад талархал илэрхийлж байв.

- Япон эмч нар алсын зайнаас оношилно-

Сайн мэдээ:

Ингээд нээлтийн үеэр сэтгүүлчид тус эмнэлгийн гүйцэтгэх захирал Я.Энхчулуунаас дараах тодруулгыг авсан юм.

-"Эрдэнэт медипас” эмнэлгийн онцлог, давуу талын талаар танилцуулахгүй юу?

-Энэ эмнэлгийн барилгын дизайнаас эхлээд Япон улсын тоног төхөөрөмжөөр тохижуулж, тус улсын менежментийг нэвтрүүлсэн. Манай эмнэлэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангагдсан. Бид эмчилгээнээс гадна бүх төрлийн өвчний оношлогоог хийх тул хангайн бүсийн иргэд Улаанбаатар болон гадаад явахгүйгээр эмчилгээ, үйлчилгээ авах боломжтой. Нэг онцлог нь өвчний оношийг иж бүрэн дижитал системээр дамжуулан Японы эмч нартай хамтарч оношилно. Өөрөөр хэлбэл, алсын зайн онош хийх давуу талтай.

-Боловсон хүчний хувьд?

-Одоогоор 130 орчим эмч, ажилтан ажиллаж байна. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал 170 хүний нөөцтэй. Манай эмнэлэгт одоо Япон, Хятад, Солонгос, Европын орнуудад суралцаж, ажиллаж байсан туршлагатай эмч, мэргэжилтнүүд ажиллаж байгаа.

-Эмнэлэгт нийт хэдэн төгрөгийн өртгөөр боссон бэ. "Эрдэнэт үйлдвэр” ХХК энэ эмнэлгийг өөрийн 100 хувийн хөрөнгөөр хийсэн гэж мэдээлж байгаа?

-Тиймээ. Нийт 69 тэрбум төгрөгийн өртгөөр боссон. "Эрдэнэт үйлдвэр” ХХК энэ мөнгийг 100 хувь гарган барьж, ашиглалтад оруулсан. Дараа нь Японы тал энэ хөрөнгийг худалдаж аваад эргүүлж төлөх нөхцөлтэй ажиллаж байгаа. Мөн Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд гурван жилийн дотор Японы тал өөрийн хөрөнгөөр нэмж 200 ортой эмнэлэг барьж өгөх гэрээтэй ажиллаж байна” гэв.

-Улаанбаатар хотын томоохон эмнэлгүүдээс 10 хувийн хямд үнээр үйлчилнэ-

Сайн мэдээ:

Эмнэлгийн нээлтийн ажиллагааны дараа "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, эмнэлгийн үйл ажиллагааг танилцууллаа.

Энэ үеэр Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал Б.Нямхайнямбуу ийн ярилаа.

Тэрээр "Зуны эхний сарын шинийн нэгний өдөр тус эмнэлгийг нээж байна. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагатай компани. Энэ жил 15 дахь  жилдээ Топ ААН-ийн нэгээр шалгарсан. "Эрдэнэт Үйлдвэр” ХХК 2012 оноос эхлэн энэ эмнэлгийг барьж эхэлсэн. Энэ хооронд дэлхийн болон манай улсын санхүүгийн эдийн засгийн хямрал бэрхшээл учруулсан. Манай үйлдвэрийн гол экспорт зэсийн үнэ унасантай холбоотойгоор нэлээд сунжирлаа. 

Японы талтай тохиролцсоноор 69 тэрбумын өртгөөр босч байна. 

Японы талтай тохиролцсоноор 69 тэрбумын өртгөөр босч байна. Бид анхнаасаа цогц эрүүл мэндийн төв байгуулъя гэж төлөвлөсөн. Энэ дагуу зам харилцаа, гүүр, инженерийн шугам сүлжээ зэргийг хамгийн сүүлийн үеийн шийдлээр байгуулсан. Оросын талын хувь нийлүүлэгчтэйгээ харилцан ярилцаад Япон технологийг нэвтрүүлсэн. Өнөөдөр Японы Элчин сайд болон хамтран ажиллаж буй салбарын төлөөллүүд энд ирсэн байна. Энэ эмнэлэгт Эрдэнэтчүүд төдийгүй хангайн бүсийн иргэд үйлчлүүлж, эмчилгээ, оношлогоог түргэн шуурхай хийлгэх боломжтой” гэлээ.

-Нэг удаа 300 мянган төгрөгөөр оношилгоо хийнэ-

Сайн мэдээ:

"Эрдэнэт медипас” эмнэлэг нь долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн алсын зайн оношлогоог нэвтрүүлж эхлэх бөгөөд үнэ тарифын хувьд "Сонгдо”, "Интермэд” зэргээс 10 хувиар хямд үнээр иргэдэд үйлчлэх юм байна. 

Тухайлбал, дүрс болон дуран оношлогооны сүүлийн төхөөрөмжтэй гэх тус эмнэлэг бүтэн биеийн оношлогоог 300 мянган төгрөгөөр хийх аж.  Дүрс оношлогооны төв нь 12 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг бөгөөд өдөрт 400-500 хүнд үйлчлэх хүчин чадалтай гэнэ. Түүнчлэн агаараар тархах халдварын эрсдлийг бууруулахагааржуулах систем болон оношлогоог шуурхай явуулах иж бүрэн цахим системээр тоноглогджээ.

Агаараар тархах халдварын эрсдлийг бууруулах агааржуулах систем болон оношлогоог шуурхай явуулах иж бүрэн цахим системээр тоноглогджээ.

Мөн улсын Монголын томоохон эмнэлгүүдэд байхгүй тоног төхөөрөмж болон зарим улсын эмнэлэгт ганцхан байдаг багаж, хэрэгслүүд ч олон тоогоор байгааг тус эмнэлгийнхэн онцолж байлаа. Тухайлбал, дурангийн тасагт улаан хоолой, ходоодны эмгэг, өвчлөл, 12 хуруу гэдэсний эмгэг, шулуун, бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчнүүдийг уян дурангаар оношилж, туяа эмчилгээний дараах цус алдалтыг түлэх аргаар эмчлэн, эрт болон хожуу үеийн хавдрыг илрүүлэх үйлчилгээ үзүүлэх аж.

Сайн мэдээ:

Сайн мэдээ:

Сайн мэдээ:

Сайн мэдээ:

Сайн мэдээ:

Сайн мэдээ:

Сайн мэдээ:

Сайн мэдээ:

Сайн мэдээ:

Сайн мэдээ:

Сайн мэдээ:

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex