"Зика" вирусийн халдварын тохиолдлыг 0-д хүргэж бууруулна гэж амлав
Бразил улсын Спортын сайд Леонардо Пичиани хэлэхдээ, тамирчид болон зочдыг Олимпын наадмын үеэр аюулгүй орчинд байлгаж, тэднийг "зика” вирусээс хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа гэдгийг мэдэгдлээ.
"Бразил улсад "зика” вирусээс болж ямарваа нэгэн асуудал үүсэхгүй гэдэгт би итгэлтэй байгаа. Рио-де-Жанейро хотод хүрэлцэн ирэх тамирчид, зочид аюулгүй орчинд байх болно гэдгийг баталгаатай хэлж чадна" гэж сайд онцлон дурджээ.
"Тус улсад тархаад байгаа "зика” вирусийн халдварын тохиолдол наймдугаар сард тэг хүртлээ буурах болно" гэдэгт найдаж байгаагаа Пичиани илэрхийлсэн байна.
"Рио-де-Жанейро хотод вирусийн халдварын нийт 4 000 тохиолдлыг дөрөвдүгээр сард илрүүлсэн. Харин тавдугаар сард энэ тоог 700 болгож бууруулах зорилт тавиад ажиллаж байна. Зургадугаар сард энэ тоог улам цөөрүүлэх бөгөөд наймдугаар сард буюу Олимпын наадам болох үед 0 болж буурсан байх ёстой” хэмээн Пичиани амлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна.