Сонгууль-2016 марафоны ялагчид хэн бэ

0

 

Нэг хоногийн дараа УИХ-ын сонгуулийн марафон албан ёсоор эхлэх гэж байна. Манай сонин УИХ-ын 76 тойрогт болох өрсөлдөөний талаар, нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг харуулсан тойм нийтлэлийг цувралаар хүргэх гэж байна.
 



УИХ-ын нэгдүгээр тойрог: 
Архангайд сүүлийн гурван УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам ялсан. Гэхдээ энэ амжилт "Сонгууль-2016 марафон” үргэлжлэх, эс үргэлжлэхийг энэ сарын 29-ний өдөр харцгаах болно. Тус аймгийн гурван тойрогт АН-аас УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Н.Батбаяр, Р.Гончигдорж нар дахин өрсөлдөх гэж байгаа юм. 
Д.Ганхуяг: Н.Алтанхуягийн Засгийн газарт Уул уурхайн сайдаар томилогдсон тэрбээр төрийн албыг сульдуулахад томоохон хувь нэмэр оруулсан хүний нэг. Тухайлбал, 2013 оны өвөл хэвлэлүүд "Уул уурхайн сайд Д.Ганхуягийн өөрийгөө тойруулсан хачин жигтэй томилгоонууд”-ыг түүвэрлэн нийтэлж байв. Түүнээс ишилбэл, "...Угаасаа ч Ашигт малтмалын газрын Кадастрын албаны даргаар кадастрын зураг унших хэмжээний мэдлэгтэй хүн сүүлийн арван жилд очоогүй юм гэнэ лээ. Гэхдээ л энэ удаа Д.Ганхуяг сайдын томилсон шиг "хуушуур хайрч” явсан нөхдүүд цойлж байсан удаагүй.
Уул уурхайгаас тэс хөндлөн эмч мэргэжилтэй н.Чинбаатарын ингэж од шүүрсэн шалтгаан нь ердөө л Д.Ганхуяг сайдын хувийн "Бридж” группийн харьяа "Секитей” хэмээх япон хоолны сүлжээг ажиллуулж, "Everyday” их дэлгүүрийн сүлжээг нь удирдаж явсных. Энэ томилгооноос үзвэл уул уурхайн салбарыг хөгжүүлэх нь "хуушуур хайрах”-аас нэг их ялгаагүй зүйл бололтой. Түүний хийсэн бас нэг "гай дагуулсан” томилгоо нь тус яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй Р.Жигжид. Сайдтайгаа адил физикч мэргэжилтэй тэрбээр энэ ажилд томилогдсоныхоо дараа Японд очоод "Рио Тинто Оюутолгойгоос гарах гэж байгаа. Танайх Оюутолгой дээр орох уу” хэмээн асуусан байна. Гэвч япончууд манайхныг бодох юм бол олон улсын гэрээ хэлэлцээр гэж юу байдгийг гадарладаг, түүнд хүндэтгэлтэй ханддаг учраас нүд нь орой дээрээ гарчихсан амьтад гэрээний нөгөө тал болох Рио Тинто дээр очоод "Танайх Оюутолгойгоос гарах гэж байгаа нь үнэн үү” хэмээн асууснаар хэрэг манджээ. Үр дүнд нь арай гэж амь орж байсан уул уурхайн салбар уналтад орж, Монгол Улс хөрөнгө оруулагчдын өмнө "итгэж үл болох этгээд” болон харагдаж, улсын төсвийн орлого тасалдаж эхэллээ” гэсэн байв. Үүнээс төрийн алба ямар замаар жонхуу болж хувирсныг харж болно. АН-ын Алтангадас, МҮДН, Шонхор зэрэг дотооддоо хурц зөрчилтэй, зөрчил нь туйлдаа хүрвэл хэнийгээ ч хайрлахгүй буланд шахдаг бүлэглэл, фракцийн төлөөлөл өрсөлдөж байгаа Архангайд МАН-аас Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нар өрсөлдөж байгаа юм. Тэд АН-ын хуучин "зураг”-уудын дэргэд залуу үеийн төлөөлөл гэдгээр ялгарч байгаа. Д.Ганхуягийн "учраа” нь МАН-аас нэр дэвшигч Г.Тэмүүлэн. МАН-ын НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэнг өмнөх сонгуульд Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ганзориг сайтар бэлдсэн. Гэвч улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөнөөр нэр дэвшээгүй. Харин энэ удаад аавынх нь тавьсан гүүр хэр бат бөх байхыг монголчууд удахгүй харах юм. 


Хоёрдугаар тойрог:
Н.Батбаяр: УИХ-д 2004 оноос хойш гурван удаа сонгогдсон Н.Батбаяр тойргоо нэлээд тойглодог нэгэн. Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа аймгийн 90 жилийн ойг өргөн тэмдэглэж, Архангайхныг лообийдож байсан. Гэвч энэ зардлаа бүгдийг төсвийн хөрөнгөөр гаргасан. Өнгөрсөн дөрвөн жилд Чингис бондын хөрөнгийг хайр гамгүй зарцуулсан хэргийн гол эздийн нэг юм. Хөгжлийн банкны мөнгийг тойрсон дуулиан Н.Батбаяр гишүүнтэй холбогддог. Гэвч тус банк хэвлэлүүдтэй гэрээ байгуулан ажиллаж, энэ талаарх дуулианыг нам жим болгож чадсан юм. Нөгөө талаар Хөгжлийн банк төлбөртэй фэйсбүүкчид болон твиттерчдийг ажиллуулж, бондын мөнгөний дуулианаас нэг мөсөн салсан хэмээн харддаг. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Хөгжлийн банкинд аудит шалгалт хийсэн боловч УИХ шалгалтын дүнг нам дарчихаад байгаа. Хэрвээ эдгээр хэргүүд баримтаар ил гарч ирвэл Н.Батбаяр энэ удаа тахимаа өгөхөөс өөр аргагүй болох магадлалтай байна. Түүний өрсөлдөгч бол Архангай аймгын Засаг дарга асан Ё.Баатарбилэг. МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед Улс төрийн бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байсан түүнийг Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа дорвитой хийсэн ажилгүй гэж нутгийнхан нь шүүмжилдэг. Тэр 2012 онд сонгуульд МАН-аас өрсөлдөөд ялагдсан. Үүний дараа жил буюу 2013 онд авилгын хэргээр АТГ-т шалгагдаж удалгүй тус хэрэг нам жим болсон. Энэ нь түүнийг АН-ын зүгээс нисгэх хар ПИАР-д олзлуулж мэднэ. Энэ тойрогт бондын мөнгөний "бодийг хөтөлсөн” түүнээс дутахааргүй дуулиантай нэгэн нэр дэвшиж байгаа учраас сонгуулийн дүн хаашаа ч эргэж мэднэ. Эс бөгөөс энэ хоёрын дундаас цоо шинэ хүн од шүүрэхийг үгүйсгэх аргагүй. 

Гуравдугаар тойрог:
Тус тойрогт АН-аас УИХ-д хэд хэдэн удаа сонгогдсон Р.Гончигдорж дэвшиж байна. Өнгөрсөн өвөл түүнтэй холбоотой нэгэн дуулиан хүчтэй дэгдсэн юм. Энэ нь юу вэ гэвэл түүний Дээд шүүхэд хаяглаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн болохоор идэвхтэй гуйсан захиа олонд ил болсон явдал. УИХ-ын дарга З.Энхболд АН-ын УИХ дахь бүлгээ толгойлж, Үндсэн хуулийн цэцийн даргыг өнгөрсөн өвөл гэнэт үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Үүний дараа АН-ынхан Р.Гончигдоржийг ҮХЦ-д зүтгүүлэх гэж байна хэмээн хардаж байсан ч үүнийг тэрбээр эрс үгүйсгэж "Нэг хүнийг дарга болгох зорилгоор нөгөөг нь огцруулж байгаа мэт мушгисан яриа гарахад эмзэглэж байлаа. Энэ бол тийм зорилготой зүйл огт биш” гэж байсан юм. Харин дараа нь түүний Дээд шүүхэд бичсэн захидал ил болж, томчууд яагаад төрийн өндөр албан тушаалд шунадаг, ингэхдээ ямар арга зам хэрэглэдэг болох арга задарсан гэхэд болно. Нөгөө талаар Р.Гончигдорж нэр дэвшигчдийн хамгийн өндөр настайд тооцогдох хүмүүсийн нэг. Тэтгэвэртээ гарах насандаа УИХ руу дахин дахин зүтгэж байгаагийн ард ямар сонирхол оршиж байдгийг таахад бэрх. Энэ удаа Архангайчууд албан тушаалд туйлын дуртай Го даргаа дэмжих үү, эс дэмжих үү гэдэг нь сонин байгаа юм. Түүний хүчтэй өрсөлдөгч бол МАН-ын ЕНБД Ж.Мөнхбат. 2012 оны УИХ-ын сонгуульд тэрбээр нутагтаа өрсөлдсөн ч сонгогдож чадаагүй. Түүнийг Архангайнхан оюутан цагаас нь мэднэ. "Болор цом”-ын эзэн болж, "Үнэн” сонины эрхлэгчээр ажиллаж байсан. Сүүлийн дөрвөн жилд сөрөг хүчний намын ЕНБД-ын албан тушаалыг хашиж, зарим халуун асуудал дээр жагсаал цуглаан хийж байсан хэдий ч амжилт олоогүй. Амжилт олоогүй гэдэг нь МАН угаасаа жагсаал цуглааны эв дүй муутайд оршиж байсан. Хэрвээ Архангайнхан улс орны ирээдүй, монголчуудын амьдрал илүү гэрэлтэй байя гэж үзэж байвал залуу үеийн төлөөлөгчөө сонгоод үзэхэд алдах юм байхгүй. 

Архангай аймгаас сонгогдсон гишүүд 

1996 он:
Р.Гончигдорж (Ардчилсан холбоо эвсэл), 
С.Ламбаа (Ардчилсан холбоо эвсэл), С.Төмөр-Очир (МАХН)

2000 он: 
С.Төмөр-Очир (МАХН), 
М.Далайхүү (МАХН), 
Б.Чадраа (МАХН)

2004 он: 
Р.Гончигдорж (АН), 
Н.Батбаяр (АН), 
С.Ламбаа(АН)

2008 он: Р.Гончигдорж (АН), 
Н.Батбаяр (АН), 
С.Ламбаа(АН)

2012 он: Н.Батбаяр (АН), 
Б.Болор (АН)
2016 он: ?

Эх сурвалж:

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex