1024 Бөх барилдаж оройтох магадлалтай учир төв цэнгэлдэхийн гэрэлтүүлгийг нэмнэ
Улсын их баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэ жил УИХ болон орон нутгийн сонгууль болж, бас АСЕМ-тай давхцаж байгаа учраас наадмын бэлтгэл ажил олон нийтийн анхаарлаас хол байгаа гэнэ.
Улсын баяр наадмыг зохион байгуулах хороо гурван удаа хуралдаж наадмын бэлтгэл ажил болоод Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урсгал засвар, үйлчилгээг эхлүүлжээ.
Энэ жилийн Улсын баяр наадам тэгш ойн жил болох учир нийтдээ 1024 бөх барилдах билээ. Үзүүр, түрүү бөхийн барилдаан оройтож дуусах магадлалтай учраас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэхээр болсон тухай мэдээлэл байна.
М.Баатар
Сэтгэгдэл байхгүй байна.