Д.Батбаатар: Тяньжин боомт хүртэл түүхэндээ анх удаа Монголын тээврийн хэрэгсэл явах гэж байна

0

 Монгол, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах ажлын хүрээнд БНХАУ-ын Тяньжин боомт, Монголын Улаанбаатар, ОХУ-ын Улаан-Үд хотын чиглэлд олон улсын ачаа тээврийг туршилтаар тээвэрлэж эхлэх  гэж байна.

Энэхүү тээвэрлэлт нь хамгийн наад зах нь цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлттэй төдийгүй үүнийгээ дагаад эдийн засгийн эргэлт сайжирч, үйлдвэрлэл хөгжиж, ард иргэд ажлын байраар хангагдах нөхцөл ч бүрдэнэ гэдгийг холбогдох хүмүүс хэлж байна.

 


 

Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Д.Батбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Гурван улсын хоорондын хэлэлцээрээр олон улсын тээвэрлэлт хийх туршилтын ажил удахгүй болно. Үүнийг сонирхож буй хүмүүс их бий ч төдийлөн мэдээлэл дутмаг байна. Ер нь энэхүү хэлэлцээр хэзэнээс яригдаж эхэлсэн хийгээд манай улсад ямар ашиг тустай талаар иргэдэд мэдээлэл өгөхгүй юу?

-Ази, Европыг холбосон ачаа тээвэрлэлтийг хамгийн түргэн хугацаанд, аюулгүй, стандартын шаардлагын дагуу зөөвөрлөх боломжтой болох юм.

Эл хэлэлцээр арав гаруй жилийн түүхтэй. Хоёр улсын зүгээс Монгол улсаар дамжиж өнгөрч байхаар хийе гэдэг байсан. Харин бид дамжиж өнгөрөхөөс гадна Манай улсаас тээвэрлэлтээ давхар хийдэг байхаар ярьж ирсэн.  Мэдээж Хятад, ОХУ-ын тээврийн хэрэгсэл манай нутгаар дамжин өнгөрнө. Харин манай тээврийн хэрэгсэл  Олон Улсад зорчих боломжтой болж байгаа юм.

Түүхэндээ Тяньжин боомт хүртэл гадны ямар ч тээврийн хэрэгсэл явж байгаагүй. Тэгэхээр бидний энэ удаад хийх туршилтын тээвэрлэлт анх удаагийнх.

-Яг ямар чиглэлээр явах гэдэг дээрээ тогтож чадсан уу?

-Ази, Европыг холбосон хоёр гарцыг Монголд өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл, H3 буюу Сүхбаатар аймгийн Алтанбулагаас, Замын-Үүдийн боомтоор Хятадруу гарах маршрут,  H4 буюу Баян-Өлгий аймгийн Улаанбайшинтын заставаас /Цагаан нуурын боомт/ Ховдын Булган /Ярантын боомт/-аар гарах талаар яригдаж байгаа.

Гэхдээ бидний ОХУ, БНХАУ-ын хоёр талтай хийсэн хэлэлцээрээр бол Ново-Сибирскээс Улаанбайшинтаар дамжаад Ярантаар гараад, Өрөмчөөр дайраад, цаашаа Пакистаны хил хүрэх чиглэл. Нөгөө нь Улаан-Үдээс Тяньжин боомт хүртэл явах чиглэл яригдаж байгаа.  Энэхүү  туршилтын тээврийг хийчихээд бид хэлэлцээрээ үргэлжлүүлнэ.

-Туршилтын тээврээс их зүйл шалтгаалж, үүний дараа тодорхой хийгдэх ажлууд ч гарч ирэх нь зайлшгүй. Өөрөөр хэлбэл, бүх тооцоолол явагдах байх?

-Хэлэлцээр хийж байх хугацаанд хоёр талд учрах хүндрэл бэрхшээлийг судална. Тухайлбал, Хятадын нутаг дэвсгэр дээгүүр явж байхад ямар төлбөр хураамж авах юм, цаашлаад Монголын нутаг дэвсгэр дээр явж байхад төлбөр тооцооны хувьд хэр байх гээд бүх зүйлд тооцоо гаргана. Энэ нь цаашдаа үнэ ханш тогтооход ч хэрэг болох юм.

Замын хураамж, замын урт, хаана хоноглож болох боломжтой гээд бүх зүйлийг бид бодит байдал дээр нь очиж судална.

Цаашдаа замын дагуулах байгууламжуудыг гаргах ёстой. Төлөвлөгөө, зураг төсөл ч хийгдсэн байгаа. Тэнд жолооч амарч, масл, тосоо сольж, бүртгүүлж, машиндаа шаардлагатай засвар үйлчилгээг авах боломж бүрдэх ёстой.  Асар их эдийн засгийн тооцоо байх хэрэгтэй.

Д.Ундрах

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex