Орландо Блум ичиж зовохоо мэдэхгүй
Хэдхэн хоногийн өмнө цахим сүлжээ хэрэглэгчид өдгөө өөрийн хайрт Кэти Перритэй Италид амарч буй чармай нүцгэн Орландо Блумын талаар ярилцаж байсан билээ. Тэгвэл өнөөдөр жүжигчин эр дахиад л өөрийнхөө талаар ярихад хүргэв. Энэ удаа Орландо олон хүний нүдэн дээр Сардини арлын нэгэн наранд шарлагын газар Кэтигийн хөхөөр оролдож буйг папарацци нар дуран авайдаа оруулж чадсан байна.
Шинэ гэрэл зургуудыг харах юм бол хосууд ихэнх цагаа наранд шарлагын газар болон тэнгис далайд өнгөрүүлж байгаа аж. Тэнд тэд эргэн тойронд нь хүн амьтан байгаа гэдгийг ч анзааралгүй нэг нэгнийгээ энхрийлдэг бололтой. Бусдыг огт тоолгүй Блум хайртай бүсгүйнхээ хөхийг базлан түүнийг янаг гэгч үнсэж байгаа гэнэ. Олон нийтийн газар чармай нүцгэлж чадсан юм чинь Блум энэ мэтийг тоохгүй бололтой.
Сэтгэгдэл байхгүй байна.