УБТЗ-ыг 1.8 тэрбум төгрөгөөр торгоно
ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр тус газрын сүүлийн үед хийсэн хяналт, шалгалтын талаар мэдээллээ.
Тэд УБТЗ ХНН тээврийн үнээ нэмснийг тогтоожээ. "Болд төмөр Ерөө гол” компани ШӨХТГ-т гомдол гарган, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг хоосон галт тэрэгнээс ч төлбөр авч байна гэжээ. Энэ нь шалгалтаар тогтоогдсон тул тус нийгэмлэгт 1.8 тэрбум төгрөгийн торгууль ноогдуулсан байна. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд үнээ нэмэх бол үндэслэл, тайлбараа ШӨХТГ-т урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээдэг юм.
УБТЗ ХНН-д энэ талаар албан бичгээр мэдэгджээ. Харин тус нийгэмлэг ямар нэг хариу өгөөгүй байна.
УБТЗ-ын зорчигч тээврийн галт тэргээр үйлчлүүлэхэд иргэдээс 900-2000 төгрөгийг нэмэлтээр авдаг байсан. Энэ нь цагаан хэрэглэл, цай, кофены үнэ гэж тайлбарлаж байв. Харин ШӨХТГ-аас шалгасны дараа энэ төлбөрийг авахаа зогсоох шаардлага өгсөн юм.
Торгуулийн 1.8 тэрбум төгрөг нь УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нийт орлогын 0.3 хувьтай тэнцэнэ. 2015 онд ШӨХТГ улсын төсөвт 16.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Тус байгууллагын нэг жилийн төсөв 600 сая төгрөг юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна.