Жон Керри Оросын талд анхааруулга өглөө
ОХУ Алеппо хот руу агаарын дайралт хийхээ зогсоохгүй бол Сирийн хэлэлцээг дуусгавар болгоно гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровт анхааруулсан байна.
Тэрбээр С.Лавровтой утсаар ярих үеэрээ, ОХУ Алеппо хотод галт бөмбөг болон нуувч дэлбэлдэг бөмбөг хаясан гэж бид үзэж байна гэж мэдэгджээ.
Долоо хоногийн өмнө Сирид гал зогсоох тохиролцоо дууссанаас хойш Алеппо хотод агаарын цохилт өгөх ажиллагаа эрчимтэй өрнөж эхэлсэн билээ.
Жон Керри болон Сергей Лавров нар утсаар ярилцсаны дараа ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч Евгений Загайнов мэдэгдэл хийж "Сирид өгч байгаа агаарын цохилтуудад ОХУ-ыг буруутгах хандлагаа зогсоох хэрэгтэй. Энгийн иргэд агаарын цохилтод өртөж байна гэх нотолгоогүй мэдээлэл амны уншлага болж, үүнд Дамаск, Москва хоёрыг буруутгаж байна” гэжээ.
Гэсэн хэдий ч Оросын тал өчигдөр мэдэгдэхдээ, Алеппо хотын нөхцөл байдлыг тогтворжуулах асуудлыг АНУ-тай хамтран хэлэлцэхийн тулд төлөөлөгчдөө Женев рүү илгээнэ гэсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна.