“Зам засвар”-ын ажил буюу Айсуй Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгө
Монголд улстөрийн хэлмэгдүүлэлт эхэлж, сор болсон хөвгүүдээ толгой дараалан цаазалж асан гаслант жилүүдийн хар өдрүүдийг дурсан манай төрийн томчуууд ордны баруунтай байх хэлмэгдэгсдын хөшөөнд тэргүүн гудайлган зогсч асан өдрөөс хойш яг 10 хонож байна.
Дараагийн өрсөлдөгч нь Ц.Нямдорж. Гэтэл түүнд М.Энхболд та УИХ-ын дараачийн дарга шүү хэмээн хэлээд амыг нь тагласан тухай шивэр авир яриа явах болж. Хэрвээ Э.Бат-Үүлийг энэ хэргийн шороо шавартай хутгаж байгаад нэр хүндийг нь навс унаган, дээр нь мөрдөгдөж байгаа гэсэн нэр хаяг наачихвал дараачийн бодитой өрсөлдөгч АН-аас хэн байх вэ?
Их баривчилгаа эхэлж, яваандаа хоморголон устгасан их яргалал болон хувирсан тэр цаг үеийг дурсан санасан, болгоомжлуулж сэрэмжлүүлсэн өдөр байлаа. Ний нуугүй шуудхан хэлэхэд тэдний царайд эмгэнэн гашуудаж байгаа дүр төрх огтхон ч харагдаагүй юмдаг. Магадгүй жаахан ичиж зогссон байхыг үгүйсгэх юм алга. Яагаад гэхээр тэрхүү их хэлмэгдүүлэлтийг зохион байгуулсан цусан гартнуудын хойчийг залгамжлагчид нь эд нар байсан учраас тэгж байгаа юм. МАХН-ын халаа МАН-ыг хэлж байгаа хэрэг л дээ.
Тэгвэл ойрноос яг тэр цаг үеийнх шиг гэх нь хаашаа юм, гэхдээ л нэлээд өргөн хүрээг хамарсан их баривчилгаа сэм сэмхэн явагдах болсныг хэвлэл мэдээллийнхэн онцлох боллоо. Тоймчдын үгийг ажаад байвал ах намынхны энэ үйлдлийг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаж, М.Энхболдын замыг засах ажлыг нэн яаралтай хийхгүй бол нэр хүнд нь дээшээ ахих бус доошлох хандлагатай болсон учир бүхий л арга чаргаа хэрэглэхээр шийдсэн гэлцэх ажээ.
Үнэн л дээ, М.Энхболдын нэр хүнд тийм ч сайн биш байгаа. Томилгооноос авхуулаад сайдуудын нь дэндүү гэхэд даанч дэндүү тэнэг ярианаас өгсүүлээд түүний нэр хүндийг доош нь татах юм тун олон. Ингэхэд иргэддээ ихээхэн юм амалж гарч ирсэн намын дарга мөртөө УИХ-ын хэл амгүйхэн суудалд морилсон нь түүний ирээдүйн Ерөнхийлөгчийн зүг хийсэн эхний алхам байв. Хэл амтай Засгийн тэргүүн байснаас хэл амгүй парламентын дарга хийж байгаад Ерөнхийлөгчид өрсөлдвөл нэр цэвэр гэж үзжээ. Нөгөө талаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн жилээс эхлэн МАН-ын төлөө зүтгэж эхлэн, төрөлх намаа ялагдуулахад онцгой үүрэг гүйцэтгэснээс гадна өөрийнхөө залгамжлагчаар М.Энхболдыг товлочихоод өдгөө түүний замыг цэвэрлэх ажилд гар бие оролцох болсон тухай өгүүлцгээж байна. Ямартай ч Ц.Элбэгдорж АН-ынхаа ар, өврөөс нь "хутга шаасны” хүчинд ах нам өнгөрсөн сонгуульд аягүй олон суудал авсан нь үнэн шүү. Ингэхэд Элбэгээг улстөрийн шатрын хөлөг дэр гурван нүүдлийн цаадахыг хардаг гэлцдэг. Тиймээс МАН-ын М.Энхболдыг дэмжих хамгийн гол шалтгаан ирэх жил халаагаа өгсний дараа Н.Энхбаяр шиг хөлөө гозгонуулах магадлал байгаа учир эртнээс тохироод, "Чи миний халааг авна шүү” гэсэн тухай яриа цуурхал биш байх магадлал бий. Өрнөж байгаа улстөрийн үйл явдлын логикоос энэ бүхэн илт харагдаад байдаг юм.
Ингэхэд М.Энхболдод Ерөнхийлөгчийн суудалд заларч, өөрийг нь тойрсон бүлэглэлээ улам хүчирхэгжүүлэх, мөн өнгөрсөн сонгуулийн өмнөх амлалтуудаасаа бултах маш том ашиг сонирхол байгаа бол одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ирээдүйдээ "Наамбар ваан” шиг болчихгүйн тулд МАН-д үүрээ даацтайхан засах, давхар АН-ын дарга болох гэсэн маш том ашиг сонирхол бий гэлцэх болсон байна. Ерөнхийдөө М.Энхболд, Ц.Элбэгдорж хоёрын хэн хэний нь ашиг сонирхол ийнхүү яг нэг шугам дээр давхцаж байгаагаас гадна энэ хоёрын хооронд "С.Баяр” гэсэн мундаг гүүр байгааг мартаж болохгүй гэлцэх болж. Тиймээс эд нар ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд бодитой өрсөлдөгч хэн байх вэ гэдгийг тооцоолоод нэн тэргүүнд, эртнээс замаасаа зайлуулах операцийг тун шийдэмгий хийж эхлэв үү дээ гэмээр үйлдлүүд ар араасаа цуврах боллоо. Үүний хамгийн наад захын жишээ нь Э.Бат-Үүл. Бат-Үүл бодитой өрсөлдөгч мөн үү, мөн. Одоо түүнийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан шалгаад эхэллээ шүү дээ. Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иддэг бол сайн хүний үхлийг МАН хэдэн ч удаа худалдаж идэх гэж байгаа юм бүү мэд. Ямартай ч олон нийт өдгөө С.Зоригийн амь насыг хөнөөсөн хүнийг оллоо гэхэд итгэх болов уу, яах бол. Тийм байдалд уг хэргийг аваачжээ.
Дараагийн өрсөлдөгч нь Ц.Нямдорж. Гэтэл түүнд М.Энхболд та УИХ-ын дараачийн дарга шүү хэмээн хэлээд амыг нь тагласан тухай шивэр авир яриа явах болж. Хэрвээ Э.Бат-Үүлийг энэ хэргийн шороо шавартай хутгаж байгаад нэр хүндийг нь навс унаган, дээр нь мөрдөгдөж байгаа гэсэн нэр хаяг наачихвал дараачийн бодитой өрсөлдөгч АН-аас хэн байх вэ?
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Түүнийг ямар нэг аргаар намнах хэрэг МАН-д байхадН.Алтанхуягийг "Алтан гадас” фракцтай нь намнах сонирхол Ц.Элбэгдоржид бас бий. Ингэхэд мань эр ирээдүйд Ерөнхийлөгчийн сэнтийгээс буугаад АН-ын дарга болох сонирхолтой явдаг тухай худлаа ярихааргүй нэгэн өгүүлсэн байна билээ. Тиймээс ч Тамгын газрын дарга П.Цагааныг нам руугаа урьдчилан илгээсэн байх магадлал бий. Тэгэхээр ирэх арванхоёрдугаар сард болох АН-ын ээлжит их хурал энэ олон таамагт хариу өгөх болно гэдэгт итгэлтэй байна. Ирээдүйн дүр зураг нь ч тодорхой харагдах биз.
Тодруулбал, Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээс болгоомжилж буй бүхэл бүтэн бүлэг бий болсон гэнэ. Тус бүлэгт нам, намын төлөөлөл байх бөгөөд улстөрийн нөлөө бүхий эрхмүүд толгойлж буй сурагтай. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд нар нэгдэн нийлж Н.Алтанхуягийг болон тэргүүлдэг фракцийг нь ч арчиж хаях төлөвлөгөөг боловсруулсан гэх.
Тэгвэл намнаад эхэлчихсэн гэж хэлэх байна. Яасан гэхээр түүний танхимд ажиллаж байсан нөхдүүдийг нь мөнгө төгрөг идсэн уусан гэх хэргээр баривчлаад эхлэв. Энэ жагсаалт "Цэвэр агаар” сангийн захирал Н.Хүрэлсүх, Л.Гансүх, Д.Доржпүрэв, Т.Дорждэрэм, Г.Дэнзэн гээд л үргэлжилж байна. Тэд бүгд л албан тушаалаа урвуулан ашигласан, их хэмжээний мөнгө хувьдаа завшиж улсыг хохироосон гэх үндэслэлээр баривчлан хорьжээ.
Ийнхүү Н.Алтанхуягтай хамт ажиллаж байсан хүмүүсийг барьж хорих ажиллагаа үргэлжилсээр. Баривчлагдах хүмүүсийн жагсаалт аль хүрч зогсохыг таах арга алга. Энэ бүх баривчилгааны цаана Н.Алтанхуягийг фракцтай нь улстөрөөс арчих төлөвлөгөө явж байгаа гэх мэдээллийг зарим эх сурвалжууд өгч эхлэв. Тодруулбал, Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээс болгоомжилж буй бүхэл бүтэн бүлэг бий болсон гэнэ. Тус бүлэгт нам, намын төлөөлөл байх бөгөөд улстөрийн нөлөө бүхий эрхмүүд толгойлж буй сурагтай. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд нар нэгдэн нийлж Н.Алтанхуягийг болон тэргүүлдэг фракцийг нь ч арчиж хаях төлөвлөгөөг боловсруулсан гэх. Ингэхийн тулд юуны өмнө "Алтангадас”-ынхныг орон шоронд хийж, нэр хүндийг харлуулах ажлыг сайн маш гүйцэтгэх ёстой. Ингэснээр наад зах нь олон нийтийн дунд Н.Алтанхуяг болоод түүний нөхдийн нэр хүнд унана гэсэн тооцоо хийсэн байж таарна шүү дээ.
Ийнхүү М.Энхболд Ерөнхийлөгчийн сэнтий, Ц.Элбэгдорж АН-ын даргын суудал руу явах замаа хамтран засч эхлэв бололтой. Хамгийн гол тэр хоёрын ашиг сонирхол хачин сайхан давхацжээ.
Н.Асралт
Сэтгэгдэл байхгүй байна.