Насжилт дууссан микроавтобусуудыг торгоно
Насжилт дууссан микроавтобусуудыг үйлчилгээнээс хасах шийдвэрийг гаргаад байгаа ч одоо хэр нь хэрэгжээгүй байна. Тэр ч бүү хэл оройн цагаар микронууд үнээ хэт нэмдэг гэх шүүмжлэлийг иргэд хэлж байна.
Тэгвэл хулгайгаар тээвэрлэлт хийж байгаад баригдвал Авто тээврийн тухай хуулийн 23.1.4-ийн дагуу 5-30 мянган төгрөгөөр торгохоор болжээ.Харин хоёр дахь удаа тээвэрлэлт хийж байгаад баригдвал тухайн тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний /576 мянган төгрөг/ мөнгөөр торгууль оногдуулах аж.