Б.Насанбаяр: АН-ын шинэчлэл бол Монголын ирээдүйн итгэл найдвар
БСШУЯ-ны Стратери, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярыг Facebook хуудсандаа өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлжээ. Тэрбээр "Энэ шинэчлэлийг эрх мэдлийн төлөө хэнийг ч золиход бэлэн нүүрээ нууж, хүний гараар могой бариулж жүжиг тавьж ард түмнийг хутган үймүүлэхээ болиоч ээ. Ил гарч ирээд үзэл бодол, хүсэл зорилгоо уралдуулаач Лу.Гантөмөр сайд шиг зарлаад ажиллаач.
Лу.Гантөмөр сайдыг Мүүн гэсэн мөнгөний төлөөх дайн руу хүчээр татаж оруулах гэж бүү оролд. Үзээд өгье гэсэн ч Лу. Гантөмөр сайд тэр Мүүн гэдэг зүйлтэй огт хамаарал байхгүй.
Миний сурч, хамтарч ажилласан хүн бүр, очдог театр, хоолны газар тэгээд мүүн болох уу? Эрдэнэт хотод лекц уншиж байсан албан байгууллага, 10 жилийн хугацаанд хөтөлж байсан радиогийн нэвтрүүлгийг сонсогч, хамт хөтлөгчид, Жил бүр хийж байсан байгууллагын удирдлагуудад зориулсан Удирдагчдын уулзалт семинар, Гэр бүлийн наадам, зэрэг хэдэн арван удаагийн үйл ажиллагааг хамтран хийсэн, оролцсон хүн бүхэн тэгээд Мүүнчид үү? 10 жил хичээл орсон шавь нар маань бас Мүүнчин үү? Оюуны эрэл Оюутны холбоонд хүсэл зорилгоороо нэгдэж нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж хөгжиж байсан хүн бүр мүүнчин үү? 2016 оны 2 сард Цэрэн гэдэг хүний гаргасан үймээн шуугианы дараахан Мөнхбаясгалан над руу утсаар яриад Цэрэн 3 уулаа хамт уулзья гээд уулзсан. Тэр үед та нар боловсролд мүүн орсон гэж хардаж байгаа бол үүнийг уншиж судалж үзээч гэж цөм хөтөлбөрүүд бодлогын бичиг баримтаас бүрдсэн номнууд өгөхөд Мөнхбаясгалан "манай хүүхдийн сургууль дээр Зөв Монгол хүүхэд хөтөлбөр хэрэгжээд хүүхдүүдэд хэрэгтэй зөндөө ажил хийгддэг. Танай сайд эд нарыг унш гээд баахан юм өгсөн би нээж ч хараагүй." гэж ярихад би дотроо үнэн мөнийг олох гэж яваа сэтгүүлч ойлгосон байсан болохоор бүр гайхаж байлаа. Цэрэн "би чамайг ажилсаг, үнэнч хүүхэн гэж сонссон тийм болохоор чи мүүнд ашиглагдсан байх гэсэн утгатай зүйл яриад би энэ номнуудыг чинь уншиж судалж чадахгүй байх." гэж хэлэхэд би бас л гайхаж хоцорсон юм. Tэгж уулзах хүртэл үнэн мөнийг олж Монголын ирээдүйн төлөө санаа зовсон хүмүүс юм байх гэж бодож байсан бодол маань өөрчлөгдөж тодорхой зорилго томилолттой хүмүүс юм байна гэдгийг олж харсан. Үргэлжлэл бий” гэсэн байна