"​Шинхуа" групп Тавантолгойн хэлэлцээрийг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

0

"​Шинхуа" групп Тавантолгойн хэлэлцээрийг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

 


Тавантолгойн төслийг хөдөлгөх  хэлэлцээрийг үргэлжлүүлэх бүхий Ажлын хэсэг өнөөдөр анхны уулзалтаа хийлээ. Уг ажлын хэсгийг Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хунд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулан 19 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, оролцогч талтай хийх уулзалт, хэлэлцээрийн үеэр баримтлах удирдамжийг Засгийн газрын хуралдаанаас баталсан юм. Монгол Улсын Засгийн газрыг бүрэн төлөөлөх уг Ажлын хэсэг өнөөдөр удирдамжийн хурээнд Шинхуа группийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд ажлын хэсгийн ахлагч, УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж Монгол Улсын Засгийн газраас Тавантолгой төслийг ордын олборлолт, борлуулалт, төмөр зам, цахилгаан станц төдийгүй Өмнөговь аймгийн бус нутгийн бүтээн байгуулалттай хамт цогц байдлаар шийдэх байдлаар хэлэлцээрийг ургэлжлуулэх бодлого барьж буйгаа илэрхийлэв. Шинхуа группийн талаас группийн дарга Ли Бинг, еренхий менежер Лие Хианг нарын тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бөгөөд тэд "Тавантолгойн төслий тендерт бид хоёр ч удаа орж, мөн хоёр удаа ялсан. Монгол Улсад болсон сонгуулийн дараа байгуулагдсан танай Засгийн газраас Тавантолгойн өмнөх хэлэлцээрийг үргэлжлүүлэх, "Шинхуа" групптэй хамтран ажиллах сонирхолтой байгаад бид баяртай байна. Бид ч танай ажлын хэсэгтэй хэлэлцээрээ ургэлжлүүлж, Тавантолгойн төсөлд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлж байна" гэлээ. Ажлын хэсгийнхэн өнөөдөр Тавантолгойн төсөлд оролцох Монгол Улсынхаа ундэсний аж ахуйн нэгжуудийн төлөөлөл болох "Олборлолт", "Энержи ресурс", "Хишиг арвин индустриал", "Гранд повер", "Үндэсний олборлогч", "Моннис" зэрэг арваад компанийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, Үндэсний олборлогч компаниуд бутээн байгуулалтын ажилд хэрхэн оролцох, тэдэнд ямар нөөц боломж байгаа талаар тэдэнтэй санал солилцох юм.

 Ц.Дашдорж: Тавантолгойн төсөл дээр үндэсний компаниудын оролцоог  хангана

Уулзалтын дараа Уул уурхай, хунд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Шинхуа группийн төлөөллүүдтэй ямар асуудлыг ярилцсан бэ. Тавантолгойн тендерт шалгарсан хөрөнгө оруулагч концерциумтай дахин гэрээ хэлэлцээр хийж эхэллээ гэж ойлгож болов уу?

-Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг уулзалтаар хөндлөө. Олон сарын хугацаанд олон удаагийн уулзалт, хэлэлцээг зохион байгуулсан. Ялангуяа Монгол Улсад үлдэх өгөөжийн талаар ярилцаж байна. Тавантолгойн төслийг хөдөлгөх энэ удаагийн хэлэлцээр нь өмнө нь М.Энхсайхан сайдын хийж байсан хэлэлцээрээс юугаараа давуу талтай байх вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлж ажилласан. Өнөөдөр Тавантолгойн төслийн нэг талын хөрөнгө оруулагч буюу Хятадын Шинхуа группийн төлөөлөлтэй уулзлаа. Үдээс хойш дотооддын хөрөнгө оруулагчидтай уулзаж, асуудлаа ойлголцсоны дараа Тавантолгойн төслийг хөдөлгөх хэлэлцээрийг ямар нөхцөлийн дагуу явуулах вэ гэдэг илүү тодорхой болно. Энд хариуцлагатай хэлэхэд, Тавантолгойн хэлэлцээрийг ямар нэгэн байдлаар олон нийтээс нууж, далд хэлбэрээр явуулна гэдэг асуудал байхгүй.

-Шинхуа группийн зүгээс ямар байр суурь илэрхийлж байгаа вэ?

-Тавантолгойн төсөлд оролцох сонирхолтой байгаагаа албан ёсоор илэрхийлж байна.

-Өмнөх хэлэлцээрүүдээс ямар давуу талтай байх юм бэ. Засгийн газраас хөрөнгө оруулагчдад шинээр ямар нөхцөл шаардлага тавьж байгаа вэ?

-Хөрөнгө оруулагчдад ямар шаардлага тавьж байгаа гэдгийг дотоодын компаниудтайгаа уулзсаны дараа нэгтгэж олон нийтэд мэдээлнэ. Үндэсний компаниудыг Тавантолгой төсөл дээр түлхүү байр суурьтай оролцуулах вэ гэдгийг үдээс хойш компаниудтайгаа хамтран ярилцана. Хөрс хуулалтын үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй компаниуд саналаа илэрхийлж байгаа. itoim.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex