Б.Чинбат та, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийддэг ДАРГА байгаач!

0

 

Б.Чинбат  та,  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийддэг ДАРГА байгаач!

 

Халуун намраар  Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Чинбат гэж нөхрийн засгаас томилсон билээ. Төрийн албаны зөвлөлийн шалгуур сэлтийг улстөрийн хүчээр шууд давуулаад л,  үүрэг гүйцэтгэгч гэх тодотголтойгоор түүнийг дарга болгочихсон. Тэгсэн нөгөө Төрийн албаны зөвлөл нь бүр хэзээ хойно нь тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн дарга нарыг сонгон шалгаруулах шалгалтыг явуулж, уг шалгаруулалтад тэнцсэн гэх хүмүүсийн нэрийг Засгийн газарт хүргүүлсний дотор мөнөөх  Б.Чинбатыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар  томилуулахаар нэр дэвшүүллээ гэж байв. Улстөрийн ийм шоу ч утгаа алдаж байгаа л даа.

 Б.Чинбат даргын намтар мэдээллийг харахад,  Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн байна. ШУТИС-ийн Холбоо мэдээллийн технологийн сургуульд мэдээллийн технологийн инженер мэргэжил эзэмшсэн тэрбээр  1999-2002 онд Гаалийн ерөнхий газрын Статистик мэдээллийн төвд программист, 2003-2004 онд Япон улсын "Yamamoto” компанид программист, 2004-2008 онд "Бьютик Монгол” компанид программист, 2008-2009 онд Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, 2009-2013 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2013 оноос "Монгол Солонгосын мэдээлэл технологийн хөгжлийн холбоо” төрийн бус байгууллагад зөвлөхөөр ажилласан. Төрийн албан найман жил ажилласан нэгэн аж. Найман жилийн туршлагаараа өдгөө Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байгаа юмдаг уу даа. Тэгвэл туршлагатай даргад хандаж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнөөс хэлэх хэдэн үг байна.

Өнгөрсөн аравдугаар сард  "Мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх, хэрэгжилтийг сайжруулах” сэдэвт хэлэлцүүлэг  Япон-Монголын төвд болсон юм. Үүнд, "Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар”, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ууд зэрэг 32 байгууллагын 59 төлөөлөл оролцсон. Мэдээллийн хүртээмжийг сайжруулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо сайжрах ба өдөр тутмын амьдралд бие даан оролцох гол нөхцөл болно гэдгийг тэр үеэр ярьж байсан л даа.

2016 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хууль гарсан. Энэ хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар "Цахим хуудас болон телевизийн мэдээ мэдээлэл, танин мэдэхүйн болон өргөн нэвтрүүлгийг дохионы хэлний хэлмэрчтэй, текст унших боломжтой байдлаар нэвтрүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ” гэжээ. Үүний хүрээнд ирэх оноос ярианы синтезийг хөрвүүлэх ажил хийхээр төлөвлөсөн. Яриаг текстрүү хөрвүүлэх, текстийг яриа хэлбэррүү хөрвүүлэх гэсэн хоёр янзаар хийгдэнэ.  Мөнгө хөрөнгийн асуудлийг шийдэж чадвал энэ ажил бодит биелэлээ олоход тун ойрхон байгаа гэж байсан.

Тэгвэл Б.Чинбат даргад хандаад хэлэхэд дарга хүн асуудал ярих гэж дарга байдаггүй, асуудлыг шийдэх гэж дарга хийдэг гэсэн алдарт үгийг У.Хүрэлсүх сайд чинь хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр баахан мөнгөний проблем яриад байлгүй, нэгэнтээ хөрс нь бэлэн болчихсон ажлуудыг хийх нь Б.Чинбат дарга таны хувьд үүрэг юм шүү. Нэгэнтээ хууль эрхзүйн орчин нь бэлэн болчихоод байхад, хариуцсан ажлаа дарга шиг хийх хэрэгтэй шүү дээ.

2015 оны Үндэсний статистикийн судалгаагаар Монголд нийт 101730 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас харааны бэрхшээлтэй 10925, сонсголын бэрхшээлтэй 8406, хөдөлгөөний бэрхшээлтэй 20110 /үүнээс 2615 нь тэргэнцэртэй/, хэл ярианы бэрхшээлтэй 4491 иргэн байдаг гэсэн баримт гарчээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн амьдралд оролцоход нь барилга байгууламжийн түгээмэл загвар, мэдээлэл, харилцаа холбооны хүртээмжийн асуудал маш чухал байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоо бүхий нийгэмд өөрсдийн эрхээ бүрэн дүүрэн эдлэхэд орчин, нийтийн тээвэр, мэдлэг, мэдээлэл болон харилцааны хүртээмжийг бүрдүүлж өгөх шаарлагатай байна. Иргэд "Монголын үндэсний олон нийтийн телевиз”-ийн мэдээллийн хөтөлбөрт сонсголгүй иргэдэд зориулан дохионы хэлээр орчуулах аргын талаар л сонссон байдаг. Гэтэл мэдээлэл түгээх үйл явц зөвхөн үүгээр хязгаарлагдах ёсгүй. Жишээ нь, хараагүй иргэдэд зориулан ТҮЦ машинаар үйлчлүүлэхэд дуу таних технологи нэвтрэх боломжтой эсэхийг судлаж байгаа тухай  хариуцсан газрын албаны хүн хэлж байсан. Гол нь тэгээд яриад байх биш, ажил хэрэг болгох хэрэгтэй байна.

"Түгээмэл хөгжил төв”-ийн гишүүн Я.Авирмэд  гэж хүн хэлэхдээ "Хөгжлийн бэрхшээлтэй хүн бусадтай адил нийгэмд оролцох, үүрэг гүйцэтгэх, эрхээ эдлэнэ зэрэг зүйлсийг өнөөдөр ярьж байна. Үүнийг амжилттай болгохын тулд мэдээж мэдээлэл хүлээн авах, өгөх бол тун чухал асуудал. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ өмнөөс юу нь болох, болохгүй, юуг сайжруулах вэ гэдэг дээр өөрийн үзэл бодлыг илэрхийлэхээр ирсэн юм. Жишээ нь, цахим хэрэгслээс мэдээлэл хүлээж авахын тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай төхөөрөмж байдаг. Үүнийг оруулж ирэх зэрэг техникийн дэвшлийг сайжруулах шаардлагатай байна” гэж байсан юм.

Тэгэхээр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын суудалд ногоон гэрлээр суусан Б.Чинбат дарга асуудал шийддэг дарга баймаар байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex