Эрх баригчдын ингэтлээ улайрч байгаагийн цаана Тавантолгой байна уу

0

Эрх баригчдын ингэтлээ улайрч байгаагийн цаана Тавантолгой байна уу

 …Монголын ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил Хятад улсад хандан Далай ламын айлчлалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлээд түүнийг дахин улс орондоо урихгүй тухай амлалт өглөө. Далайн ламын айлчлал нь хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлж байгаа тухай Ц.Мөнх-Оргил дотоодын мэдээллийн хэрэгслүүддээ ярьжээ. Мөн хоёр улсын хамтын ажиллагааг сайжруулж, зөв замд нь оруулахын тулд хичээл зүтгэл гаргаж, "Нэг Хятад” бодлогыг дагаж мөрдөн, Төвдийг Хятадаас тусгаар бус гэдгийг хүлээн зөвшөөрөхөө мэдэгдсэн байна”.

Энэ бол сүүлийн хэд хоногт Монгол Улсын олон улсын анхаарлыг татсан үйл явдлуудын талаар БНХАУ хэвлэлд бичсэн мэдээлэл.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "…Одоогоос хоёр долоо хоногийн өмнө миний бие УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, УИХ-ын даргын болон Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх, МАН-ын нэг төлөөлөл гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй айлчлах үеэрээ БНХАУ-ын Коммунист намын Гадаад хэргийн дэд сайд, Засгийн газрын Гадаад хэргийн дэд сайд нартай уулзсан.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдаас БНХАУ-ын Ерөнхий сайдад илгээсэн захидлыг хүргэж өгсөн. Захидлын гол агуулга нь хоёр орны харилцааг ойрын хугацаанд хэрхэн сайжруулж болох вэ гэдэг асуудлыг хөндөж гурван үндсэн зарчмыг томъёолсон. Хятадын зүгээс бидэнд тавьж байгаа шаардлага тун тодорхой. "Далай лам салан тусгаарлах бодлого баримталдаг. Гэтэл Монгол Улсын төр засаг Далай ламыг нутагтаа хүлээж авсан нь Хятадын эсрэг үзэл санааг дэмжиж байна гэсэн үг. Тиймээс бид танай улстай ямар нэг байдлаар харьцаагаа сайжруулахад хүнд байна” гэж хэлж байсан. Бидний өгүүлсэн захианаас хойш харилцаа нааштайгаар эргэх хандлага байгаа” гэсэн тайлбарыг хийсэн байдаг.

Үнэн хэрэгтээ эрх баригчдын энэ үйлдлийг олон нийт сайшаахгүй байгаа. Харин төр, засгийн зүгээс ямар нэг тайлбаргүй байна. Уг нь энэ бүхнээс ичээд ч гэсэн эвтэйхэн тайлбарыг ард түмэндээ хийх ёстой байв. Ард түмнээ боддогүй юм бол дэлхийн шившиг болгосон ӨАБНУ-ын шог зураач Жонатан Шапирогийн зургийг хараад ямар нэг мэдэгдэл хийх ёстой баймаар. Гэвч тэгсэнгүй.

Олон нийтийн, учир мэдэх хүмүүсийн, улс төрийн хүрээнийхний хийж буй дүгнэлтээр энэ бүхний ард Тавантолгойн ордын асуудал байна хэмээн хардаж байна. Ингэх ч үндэслэл байгаа ажээ. Сүүлийн үед олон нийтэд ил болсон тус орд газрын 49 хувийг ашиглуулах гэрээ Монгол Улсад ашиггүй болохыг тодорхойлсон TTJV компанийн захидал, ордын 51 хувийг эзэмших нь тодорхой болсон гэх Энержи ресурс корпораци” ХХК-ийн 34 хувийг давуу эрхийн хувьцаагаар үнэ төлбөргүйгээр "Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшүүлэх ерөнхий нөхцөл хэмээх баримтуудын талаар эрх баригчид ганц ч үг дуугарахгүй байгаа.

Хамгийн сүүлд авсан мэдээллээр УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хурлаараа уг асуудлыг хэлэлцэж магадгүй болоод байгаа аж. Хэлэлцэх асуудлын жагсаалтын "Бусад” хэмээх хэсэгт оруулсан тухай эх сурвалж хэлж байна. Түүнчлэн зарим хуулийн зохицуулалтыг ашиглан Тавантолгойн ордын төслийн компанийг шалгаруулах, үүнтэй холбоотой гэрээ, санамж бичгийн асуудлыг УИХ-аар оруулалгүй шийдэхээр бэлтгэж байгаа тухай мэдээлэл байгаа юм. Үгүй юм гэхэд ирэх лхагва гариг буюу 28-ны өдөр УИХ-ын чуулганыг зарлан хуралдуулж, тэр хурлаар Тавантолгойтой холбоотой чухал асуудлыг нэг мөр болгохоор төлөвлөж байгаа гэнэ.

Энэ бүхнээс үзэхэд дээр хэлсэнчлэн эрх баригчид, тэр дундаа нэр бүхий албан тушаалтан, эрх мэдэлтнүүд Тавантолгойн ордын гэрээг ямар нэг аргаар "хөдөлгөх”-өөр улайран зүтгэж байж магадгүй ажээ. Хэдхэн хоногийн дараа энэ бүхэн тодорхой болно.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex