ДЭЭР ДАРГА БАЙХГҮЙ, ДЭРГЭД ЦЭРЭГ БАЙХГҮЙ ЗҮГЭЭР Л ШОГ ЗУРААЧ БАЙХ САЙХАН БИЗ ДЭЭ

6

ДЭЭР ДАРГА БАЙХГҮЙ, ДЭРГЭД ЦЭРЭГ БАЙХГҮЙ ЗҮГЭЭР Л ШОГ ЗУРААЧ БАЙХ САЙХАН БИЗ ДЭЭ

 

-ШОГ ЗУРАГ БОЛ МИНИЙ НИЙГЭМД ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛСЭН ХАШГИРААН-

  Өөрийгөө эвэртэйгээр зурж, хэвлүүлсэн цомгийнхоо хавтсан дээр тавьж орхидог этгээд зураачийг VIP буландаа урьсан юм. Энэ хүнийг уншигчид андахгүй. Гэхдээ өөрийг нь гэрэл зураг нь бус зурсан шог зургууд нь олны танил болгочихсон юм. Хэдэн хуудас, сонины хэдэн нүүр дамнасан бичмэл материалаар ч гаргаж чадахааргүй нийтлэлийн санааг шог зургаар илэрхийлэх хөтөлгөө морьтой арга барилд яг өнөөдөр түүнээс өөр манан дундаас зүс нь тодорсон уран бүтээлч үгүй билээ. Ингээд түүний үгээр хийгээд зургаар хариулсан ярилцлагыг хүргэж байна.

-Эзэмшсэн мэргэжилээ хүмүүс заяа төөргөөр ч юм уу удам дамжсан гэх нь бий. Таны хувьд яагаад шог зураач болсон тухайгаа ярьвал?

-Зураач болох учир тавилантай л байсан юм байлгүй. Түүнээс дунд сургуулийн хүүхэд шиг гоё санагдаад шог зураач болчихсон гэж хэлэх хаашаа ч юм. Хүүхэд бүхэнд баримлын шавраар юм хийх, дуулах, зурах чадвар байдаг. Дунд ангиас ахлах ангид шилжих үед хүүхдийн зурах авьяас нь илүү тодордог. Хүүхдэд багаас нь урлагийн боловсролыг системтэй өгч чадвал урлаг хийгээд гоо сайхны мэдрэмжтэй хүн олон болох боломжтой. Харамсалтай нь манай сургалтын систем тэгш байдалд хүргээд орхичихдог болохоор тэнд зурах авьяастай хүүхдүүд олноороо үлдчихдэг. Би гуравдугаар ангиасаа Пионерийн ордны зургийн дугуйланд Энхболд гээд мундаг багшийн удирдлаган доор хичээллэж эхэлсэн л дээ. Энхболд багш бол маш олон зураачийг хоолонд нь хүргэсэн гавьяатай хүн. Харин энэ хүнийг дурсч ярих нь цөөн байх юм.

-Яг шог зургаа тэгэхээр хэзээнээс зурж эхэлсэн хэрэг вэ?

-Миний анхны шог зураг 1982 онд "Тоншуул” сэтгүүлд гарсан. Өмнө нь ангийнхаа хүүхдүүдийг шоглож зурдаг л байсан. Түүнийг шог зураг гэж ойлгож болох юм болов уу. Ямартай ч албан ёсоор 30-аад жил зурж байна.

-Шог зураг аливаа шүүмжлэл дээр хүч нэмдэг байх тийм үү?

-Дан ганц шүүмжлэл гэж ойлгож болохгүй. Гэрэл гэгээтэй зүйл олон бий. Дотроо олон төрөлтэй. Шог зураг бол дүрслэх урлаг болон сэтгүүл зүйн нэг л төрөл. Үзэл бодлоо өөрийнхөө арга хэлбэрээр илэрхийлэх нь уран бүтээлчийн гол ажил. Яруу найрагч шүлгээрээ, хөгжмийн зохиолч аялгуу эгшгээрээ үзэл бодлоо илэрхийлдэг. Шог зураг бол миний нийгэмд үзэл бодлоо илэрхийлсэн хашгираан.

-Таныг шог зургийн томоохон төлөөлөгч гэдгийг хүмүүс хүлээн зөвшөөрөх байх. Дүрслэх урлаг, сэтгүүл зүйтэй хавсарсан энэ төрлийн хөгжил манайд ямар байна вэ гээд жижүүрийн асуулт тавьчих уу?

-Судлаач шүүмлэгч нар хэлэх байх. Харамсалтай нь манайд аль ч урлаг соёлын талд шүүмжлэгч байхгүй болсон. Ц.Байды багш Ж.Саруулбуян ах нарыг эс тооцвол шог зураг судалсан хүн байдаггүй юм. Монголд маш олон зураач байгаа ч шог зургаар дагнасан нь дэндүү цөөхөн. Тийм учраас зураачид нь ийм цөөхөн байхаар чинь судлах хүн байхгүй байх нь аргагүй. Шог зургийн төрөл устаж үгүй болох магадлалтай, ийм аюул ойрхон байна гэдэг утгаараа бол Улаан номд орох болчихоод байгаа юм. Санаа зовж явдаг зүйл маань энэ. Одоо зураад байгаа Ц.Байды багш Ц.Доржготов гуай бид нар ертөнцийн жамаар үгүй болоход залгамж байхгүй болчихоод байна шүү дээ.

-Зах зээлийн нийгэмд үнэлэмж нь муу болохоор Улаан номд орчих гээд байгаа юм болов уу?

-Тийм. Би 30-аад жил зурахдаа 20 жил зах зээлийн нийгэмд амьдарлаа. Гэсэн хэдий ч шог зургаа хаяагүй. Үүгээр орлого олох боломж ч Монголд байхгүй. Бодит шалгаан энэ учраас зураач цөөн. Миний хувьд зүрх сэтгэлээрээ гүн орчихсон болохоор хоосон хоносон ч аз жаргалтай байдаг. Монголд кино урлаг, цирк гээд анзаарагдахгүй устаад байгаа олон зүйл байна. Эдгээр төрөл бор зүрхээрээ явж байгаа хэдэн уран бүтээлчдийн нуруун дээр л байна шүү дээ.

-Та яагаад зураачийн мэргэжлээ мөнгө олохын тулд ашиглаж болохгүй гэж?

-Би дүрслэх талдаа сайн. Хаана ч хамаагүй очоод абстракт зураг зураад явсан бол болох л байсан. Гэтэл миний сонгосон зам зовлонтой ч зөв байсан.

-Гадаадын сонин сэтгүүлд таны зургууд маш олон удаа хэвлэгдсэн байдаг. Үүнээсээ дурдвал?

-Франц, Иран, Японд хэвлэгдэж л байдаг. Албан ёсоор гэрээ хийж, мөнгө төгрөг авсан юм байхгүй. Дэлхий хавтгайрчихсан энэ цагт авьяасаа ямар ч аргаар ашиглаж болно. Харин хүний уран бүтээлийг өөрчилж, хуулаад байж л болохгүй. "Үнэн” сонинд миний нэг шог зургийн толгойг солиод тавьчихсан байна лээ. Адилхан уран бүтээлчид байж ингэж ёс зүйгүй хандаж болохгүй л дээ. Нэг нэгнээ хүндэтгэх хэрэгтэй. Монголд зурдаг хүн зөндөө л байна шүү дээ. Хэдэн төгрөг өгөөд зургийг сонин дээрээ тавиад хамтраад ажиллаж яагаад болохгүй гэж. А.Бат-эрдэнэ гээд мундаг зураач байна. Ц.Доржготов гуай гэртээ, Ц.Байды багш урландаа, С.Чимэддорж гээд алдартай шог зураач Польшоос ирчихсэн хийх ажилгүй "яах вэ” гээд сууж л байгаа. Тэдний чинь бараг нь л Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтнүүд шүү дээ. Санаачилга л дутагдаад байна.

-Шагналт зураачид гэснээс та ямар одон медальтай вэ?

-Алтангадас одон гээд энэ тэр юмнууд бий. Бидний үе бол шагнал гэдгийг арай л өөрөөр хүлээж авдаг. Шагнал урамшуулалд хандах хандлагаа зоригтойгоор өөрчилмөөр байна. Америк, англи, япончууд шиг техник хэрэглэж байгаа бол сэтгэлгээгээ ч гэсэн энэ хэмжээнд өөрчлөх хэрэгтэй. Эдэлж, хэрэглэж байгаа зүйлээрээ дэлхийн хөгжилтэй оронтой зэрэгцэж байгаа мөртлөө сэтгэлгээ нь хойд Солонгос шиг байж болохгүй. Нийгмийн амьдралд метриаллаг өөрчлөлт л их гарч байна.

-Та өнөө үеийн гавьяатын тэмдгийн үнэлэмжийг зургаар үзүүлээч?

ДЭЭР ДАРГА БАЙХГҮЙ, ДЭРГЭД ЦЭРЭГ БАЙХГҮЙ ЗҮГЭЭР Л ШОГ ЗУРААЧ БАЙХ САЙХАН БИЗ ДЭЭ

-Өнөөдрийн гавьяатын тэмдгийн үнэлэмж иймэрхүү л байгаа болов уу. Аль ч улсад шагнал байдаг. Гэхдээ мөн чанар үнэлэмжийн хувьд манайхаас арай л өөр байх.

-Монгол хүн хэрэглээ нь өөрчлөгдсөн болохоос сэтгэлгээ нь өөрчлөгдсөнгүй гэлээ. Үүнийг дүрсэлбэл?

ДЭЭР ДАРГА БАЙХГҮЙ, ДЭРГЭД ЦЭРЭГ БАЙХГҮЙ ЗҮГЭЭР Л ШОГ ЗУРААЧ БАЙХ САЙХАН БИЗ ДЭЭ

 -Надад ингэж төсөөлөгдөж байна. Бид одоо маш хурдан өөрчлөгдөх хэрэгтэй. 20 жилийн хооронд соёлын хувьд нүдний ялгаа арилна гэдэг том ололт. Дахин хэлэхэд бүр маш хурдан өөрчлөгдөх хэрэгтэй шүү. Эхний ээлжинд хүн төрөлхтний бүтээсэн зүйлсийг өөриймшүүлэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Гэтэл тэгэхийн оронд Шинжлэх ухааны академийнхан пенциллиний шилэнд нэг юм хийчихээд шинэ нээлт гээд байдаг. Тэр мөнгөөрөө монгол хүнийг боловсруулмаар байна шүү дээ. Өнгөрсөн зуунуудад хүн төрөлхтөн маш олон шинэ зүйл нээчихсэн байна. Үүнээс Монголын ард түмэн хоцорчихсон явна. Одоо түүнийг өөрийн болгох хэрэгтэй. Бид эхлээд амьдрах үндсэн томьёогоо сураагүй байж шинээр юм зохиох гээд байна. Залуучуудын үе ирчихээд байхад Хөрөнгийн биржийн Содхүүгээс аваад малын эмч нар тэдэнд зайгаа тавьж өгөхгүй байх нь буруу. Барууны улс орнууд руу залуучуудаа олноор нь явуулах хэрэгтэй. Тал нь тэндээ үлдэнэ л биз яадаг юм. Буцаж ирсэн нь Монголыг хөгжүүлнэ. Иргэнээ боловсролтой болгож байж бид ирээдүйд хөгжилтэй Монгол Улсыг бүтээнэ. Хүн төрөлхтөн өмнөх зуунд машин бүтээчихсэн байхад одоо бид дахин машин хийж яах юм.

-30 жилийн дараах монгол хүнийг харуулаач?

ДЭЭР ДАРГА БАЙХГҮЙ, ДЭРГЭД ЦЭРЭГ БАЙХГҮЙ ЗҮГЭЭР Л ШОГ ЗУРААЧ БАЙХ САЙХАН БИЗ ДЭЭ

 -Монгол хүн дэлхийн хүн болно. Үүнд ч би итгэдэг. Бидэнд дутаад байх юм байхгүй. Монгол эрдэмтдийг юм хийхээ боль гэж байгаа юм биш. Дэлхийд бүтээгдсэн тэр гайхамшигт зүйлээс Монгол Улсад таарч тохирохыг судалж байгаад оруулж ирэх ёстой. Зам тавих хэдэн мянган арга байна. Түүнээс Монголд тохирохыг нь оруулаад ир л дээ. Тохирохгүй зам тавьж, жил болгон янзлаад байх шаардлагагүй. Эрдэмтэн мэргэд минь энэ мэт дээр л эрдэм мэдлэгээ шавх л даа. Түүнээс хэнд ч хэрэггүй зүйл хийж өөрийгөө, төрөө хуурч, үзэсгэлэн гаргаад явах хэрэггүй л дээ. Үүнийгээ л больчих.

-Сонин зүйл асууя. Төсөөлөл шиг зүйл. Чингис хаан одооны УИХ-ын гишүүдтэй уулзвал тэдэнд яаж хандах бол?

ДЭЭР ДАРГА БАЙХГҮЙ, ДЭРГЭД ЦЭРЭГ БАЙХГҮЙ ЗҮГЭЭР Л ШОГ ЗУРААЧ БАЙХ САЙХАН БИЗ ДЭЭ

-Шударга бус төрийн түшээдийг хараад шууд ингэх л байсан байх. Монгол төрийн хүн болохоор тухайн үеийнхээ ёсоор цус гаргахгүй далд оруулах байсан биз. Жамухыг зэрэг зиндаагаар нь хүндэлж цус гаргахгүй хөнөөлгөсөн шиг. Хэрвээ гаалийн байцаагч байсан бол цавчаад хаячихна. УИХ-ын гишүүн болохоор ядаж яргүй модонд ялыг гүйцэтгэх байх. Хүн бүхэнд үйлийн үр гэж байдаг. Дэлхийн татах хүчинд итгэдэг шиг үүнд итгэх хэрэгтэй. Чи муу юм хийсэн бол хэзээ нэгэн өдөр үйлийн үрийг нь эдлэх л болно. Юу тарина, чи түүнийхээ л үрийг хурааж авна гэдгийг бүх шашин хэлдэг. Лүнгийн замын мөнгийг хуссан Дамба-очир ч гэсэн нэг өдөр үйлийн үрээ эдэлнэ. Түүнээс Далай лам ч зугтааж чадахгүй. Үйлийн үрийг зайлшгүй гэдгийг ойлгочих юм бол чи утга учиртай амьдарч чадна. Үхлийн тухай байнга бясалгаж бай гэдэг. Муу ёрлож байгаа юм биш. Утга учиртай амьдарч байгаа гэдгээ л сануулж байгаа нь тэр.

-30 жилийн дараа Монголын газрын зурагт ямар өөрчлөлт орох бол?

ДЭЭР ДАРГА БАЙХГҮЙ, ДЭРГЭД ЦЭРЭГ БАЙХГҮЙ ЗҮГЭЭР Л ШОГ ЗУРААЧ БАЙХ САЙХАН БИЗ ДЭЭ

 -Бүх газар нутаг лиценз болчихсон байх болов уу. Ийм л өөрчлөлт орох байх даа.

-Гадаадын уул уурхайн олон компани Монголд байна. Энэ манай улсын хөгжилд хувь нэмэр болно гэж үү?

-Зөвөөр хийвэл тус болж магадгүй. Манай төр бага ангийн хүүхэд насанд хүрчихсэн хүнтэй наймаа хийж байгаа юм шиг гадныхантай харилцаж байгаа. Хоёрдугаар ангийн хүүхдэд өвөөгийнх нь үнэтэй бурхан нь байж л дээ. Би чамайг сургууль төгстөл чинь зайрмагаар хангая энэ тэр гээд яаж ийж байгаад наймаа хийгээд авчихна биз дээ. Тэгвэл өөртэйгөө чацуу хүнээс тэгж авч чадахгүй. Биднээс түрүүлээд хөгжчихсөн улс орон шиг болмоор байна шүү дээ. Одоо бол бид алдаж яваа. Хэдэн өрөө байр, машинаас болж бүтэн уул толгодоо гадаадынханд өгч байна. Баялгийг авч байгаа хүнд тэр байр, машин юу ч л биш. Дөнгөж нулимчихсан шүлсэн дээрх бүдэгхэн гэрэл шиг юманд л хууртаж байгаа хэрэг. Том наймаа хийхийн тулд эрийн цээнд хүрэх хэрэгтэй. Өнөөдөр Улаанбаатар хот бол дэлхийд сумын төв шиг л байна. Тийм учраас л хэн дуртай нь ирээд юу ч хийж болж байна. Хөдөө сумын төв дээр яваад очиход багийн дарга шуудай цагаан будааны төлөө юугаа ч харамладаггүй. Монгол хүнд итгэлийг нь өгөөд нүднийх нь галыг асааж чадах юм бол дэлхийд гараад л ирнэ. Тэгэхгүй 10 мянган төгрөг өгөөд яах юм бэ.

-Тэгвэл бидний төр өнөөдөр ямар байна?

ДЭЭР ДАРГА БАЙХГҮЙ, ДЭРГЭД ЦЭРЭГ БАЙХГҮЙ ЗҮГЭЭР Л ШОГ ЗУРААЧ БАЙХ САЙХАН БИЗ ДЭЭ

-Иймэрхүү л болов уу. Харанхуйгаар урагшаа гүйж яваа. Улаанбаатар дэлхийд сумын төв шиг байхаа болих хэрэгтэй.

-Ажлын өрөөний чинь ханаар дүүрэн ном байна. Та юу цуглуулах хообийтой вэ?

-Ном, цомог цуглуулах хообийтой. Хуучнаар бол би чинь номын амьтан шүү дээ. Нүдний шил зүүгээгүй л болохоос, хэ хэ. Хэнэггүй залхуугаасаа болоод бурханы өгсөн авьяасыг бүрэн ашиглаж чадаагүй. Найз нөхөдтэй зугаалж цэнгэж маш олон цагийг хий дэмий үрсэн байна. Гэхдээ үүнд харамсдаггүй ээ. Хүн алж хулгай хийгээгүй нь сайхан л байсан. Заяагдсан амьдралаас аз жаргалыг олж авах хэрэгтэй.

-Амьдралын яг юу нь аз жаргал болдог юм бэ?

-Аз жаргал хажууд байдаг. Юуг аз жаргал гэж ямар өнцгөөс харах нь чухал. Буруу өнцгөөс хараад байх юм бол Г.Пүрэвбат ламын хэлдгээр хойшоо харсан нүхэнд нарны гэрэл тусдаггүй гэдэг. Зөв өнцгөөс л харж байж амьдралын сайн сайхныг олж харна. Хийж байгаа ажлаасаа кайф авч амьдрах сайхан. Би хүссэнээрээ л амьдарч ажиллаж явна. Дээр дарга байхгүй, дэргэд цэрэг байхгүй сайхан л байна.

-Та эмэгтэй хүний нүдэнд яаж харагддаг бол?

ДЭЭР ДАРГА БАЙХГҮЙ, ДЭРГЭД ЦЭРЭГ БАЙХГҮЙ ЗҮГЭЭР Л ШОГ ЗУРААЧ БАЙХ САЙХАН БИЗ ДЭЭ

-Ингэж харагддаг байгаасай л гэж бодож байна. Баавгайтай чихэр шиг. Хуучны мөртлөө амттай харагдвал гоё биз дээ.

-Та ямар эмэгтэй хүний араас эргэж хардаг вэ?

ДЭЭР ДАРГА БАЙХГҮЙ, ДЭРГЭД ЦЭРЭГ БАЙХГҮЙ ЗҮГЭЭР Л ШОГ ЗУРААЧ БАЙХ САЙХАН БИЗ ДЭЭ

-Хайлж байгаа зайрмаг шиг. Арааны шүлс асгаруулсан шинэ жимс шиг.

-Шинэ жимс гэдэг чинь дүүмэд бүсгүй хардаг гэсэн үг үү?

-Тэрэндээ биш л дээ. Харахад чихэрлэг, амтлаг байх нь гоё. Гэхдээ амтлах юмсан гэж бодвол Дон Жаун шиг болох байлгүй дээ. Чихэр харахад хорхой хүргэдэг биз дээ. Ухаантай ч юм уу, ухаалаг харагдахыг хүсдэг хүүхнүүд надад гоё харагддаггүй.

-Танд УИХ-ын гишүүн яаж харагдаж байна?

ДЭЭР ДАРГА БАЙХГҮЙ, ДЭРГЭД ЦЭРЭГ БАЙХГҮЙ ЗҮГЭЭР Л ШОГ ЗУРААЧ БАЙХ САЙХАН БИЗ ДЭЭ

 -Өөрийн гэсэн бодолгүй. Нам юу л гэнэ түүнийг дагадаг. Утсан хүүхэлдэй шиг.

-УИХ-ын гишүүд ард түмэнд яаж харагдахыг хүсдэг бол?

ДЭЭР ДАРГА БАЙХГҮЙ, ДЭРГЭД ЦЭРЭГ БАЙХГҮЙ ЗҮГЭЭР Л ШОГ ЗУРААЧ БАЙХ САЙХАН БИЗ ДЭЭ

 -Жүжигчин шиг камерийн өмнө нэг иймэрхүү юм яриад зогсч байдаг.

-Бие даагч гишүүд?

ДЭЭР ДАРГА БАЙХГҮЙ, ДЭРГЭД ЦЭРЭГ БАЙХГҮЙ ЗҮГЭЭР Л ШОГ ЗУРААЧ БАЙХ САЙХАН БИЗ ДЭЭ

-Иймэрхүү дээ.

-Танд буу өгье, хамгийн түрүүнд хэнийг буудах вэ. Яагаад?

-Бин Ладенийг буудна. Шагнал нь өндөр гээ биз дээ.

-Тэгвэл Монголоосоо?

-Цааз авсан хүнийг л буудах байлгүй дээ.


Л.Цэрэнжаргал 

Эх сурвалж:tonshuul.mn 

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

6 сэтгэгдэл
:

denim western buckle detail button up bodycon shirt dress black http://www.timenews247.com/waupun_paloverde/la-redoute-collections-womens-premiu
m-hand-knitted-jumper wmf ikora glass lamp http://www.topseocompanyinlahore.com/alapaha_kenwood/sarah-silverman-ive-been-pu
nched-in-the-face-three-times personalized phone pendant good friends necklace resin alloy cute pattern friendship pendant necklace for unisex ww 130 in pendant http://www.topseocompanyinlahore.com/anahuac_badaxe/iphone-7-plus-128gb-rose-gol
d star wars episode 7 the force awakens millenium falcon and http://www.topseocompanyinlahore.com/barber_iliff/new-american-coin-treasures-18
00s-liberty-nickel-bezel-coin-cuff-links
hh bling empire mens hip hop bling iced out 14k gold artificial diamond lion head pendant cz tennis chain necklace 22 inch http://www.gezginmuhabirella.com/bushton_coolville/hh-bling-empire-mens-hip-hop-
bling-iced-out-14k-gold-artificial-diamond-lion-head-pendant-cz-tennis-chain-nec
klace-22-inch

:

http://www.gidtechnologies.com/approach/wholesale-women-bags-chain-mini-bags-sac
-a-main-femme-de-marque-luxe-cuir-2017-leather-pursewholesale women bags chain mini bags sac a main femme de marque luxe cuir 2017 leather purse
sweat shirt avec la chute de l 茅paule french shein sheinside http://www.halwadaagnews.com/small/sweat-shirt-avec-la-chute-de-l-%c3%a9paule-fr
ench-shein-sheinside

:

http://www.iraniansmspanel.com/owe/wholesale-and-retail-on-gorgeous-handbags-and
-accessorieswholesale and retail on gorgeous handbags and accessories
adidas tubular nova pk baskets adidas homme core noir chaussures adidas homme http://www.backpageng.com/immediate/adidas-tubular-nova-pk-baskets-adidas-homme-
core-noir-chaussures-adidas-homme

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex