Д.БААТАРЖАВ: БИ ТӨРДӨӨ ӨРТЭЙ ХҮН

0

2008 оны паралимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Д.Баатаржавтай ярилцлаа.

2008 оны олимпод монголчууд том амжилт үзүүлж чадсан.  Дөрвөн аварга төрсний нэг нь та. Тухайн үеийн дурсамжаас яриагаа эхлэх үү?

-"Афин-2000” паралимпийн наадмаас эхлэн олимпод эрх авч ордог болсон. Үүнээс өмнө оролцогч орнуудын төлөөлөл шууд очоод ордог байлаа. Эрх авч ордог болсноос хойш өрсөлдөөн ширүүн болсон шүү. Афины наадамд гэхэд Лхагважав бид хоёр эрх аваад очиж байлаа. Бээжингийн наадмын тухайд 2007 онд БНСУ-д болсон ДАШТ-д VII байрт орж эрхээ авсан. Бээжингийн наадам монголчуудад ямар их ээлтэй, огшиж байсныг бид мэднэ.  Тиймээс тухайн үед паралимпийн наадамд оролцож байгаа бид ч хариуцлага өндөртэй оролцож, Бээжингийн тэнгэр дор хүссэн харвалтаа хийж түрүүлсэн дээ.

-Та Бээжин явахын өмнө багшдаа түрүүлнэ гэж хэлж байсан гэсэн. Бэлтгэл үнэхээр сайн байжээ?

-Афины наадмаас эхлэн өөртөө итгэж эхэлсэн. Тиймээс Бээжингийн бэлтгэл маш сайхан таарсан. Өмнө нь БНСУ-д  болсон тэмцээнд сайн харваж байсан болохоор байсан.  Энэ бүхэн их нөлөөлсөн дөө.  Тэгээд багшдаа "Би Бээжинд түрүүлэх юм байна” гэхэд "Битгий хүн горьдоогоод бай. Дуугүй бай” гэж байлаа. Тэгээд очоод олон хүнд харваа хийсэн. Зохион байгуулагч орны хоёр ч тамирчинг ялж түрүүлсэн шүү дээ. Польш, Герман гээд мундаг тамирчид байлаа. Тэр үед би яг хийх ёстой зүйлээ хийсэн гэж боддог. Намайг түрүүлсний дараа Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр утсаар ярьж, халуун баяр хүргэж байсан сайхан дурсамж байна. Надад бусад аваргын адил цол зэрэг өгсөн. Энэ бүгдэд талархаж байдаг юм. Би төрдөө их өртэй хүн. Одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоонд ажиллаж тэднийхээ эрх ашгийн төлөө хамтран ажиллаж явна.

-Таныг Бээжингийн наадмын дараа зодог тайлна гэсэн яриа гарч байлаа. Гэтэл "Рио-2016” наадмын холимог төрөлд оролцсон шүү дээ. Бас л медальд ойрхон олимп болсон?

-"Рио-2016” наадмын эрхийг ДАШТ-ээс авч байлаа. Хувийн харваанаас гадна холимог багийн төрөлд Оюун-Эрдэнийн хамт оролцсон. Бид медалиас мултарсан ч 43 орноос шагналт IV байрт орсон. Хагас шигшээд үлдсэн ч медалийн төлөөх шийдвэрлэх харваанд БНХАУ, Ираны багт хожигдсон. Манай залуучууд хичээх юм бол олимпийн медаль ойр байгаа гэж бодож байна.

-Та олон жилийн хөдөлмөрөөр паралимпийн аварга болсон. Одоогийн пара байт харваагийн шигшээ багийн тамирчдад эрхийн тэмцээн байгаа юу. Боломж хэр байна гэж хардаг вэ?

-Пара байт харвааны тамирчдын хувьд 2020 он гараад нэг тэмцээн бий. Бидний харваж байсан үеийг одоотой харьцуулахад сайн болсон шүү дээ. Шигшээ багийн тамирчид хангамж сайтай болсноос гадна бэлтгэлийн 360 гээд том талбайтай боллоо. Төр, засгаас анхаарал халамж тавьж спортын шинжлэх ухаан талаас нь хэрэгтэй бүхнийг хийж байна. Харин тамирчдад өөрийгөө дайчлах, өндөржүүлэх гээд хувийн сэтгэл зүй дутмаг байна. Үг даахгүй байхаас гадна ганц нэг тивийн тэмцээнээс медаль аваад түүндээ ханах хандлага буюу оддын өвчинд автах нь ажиглагддаг. Багш, дасгалжуулагч нарын хувьд байнга өөрийгөө хөгжүүлж байна. Тэгэхээр шинээр орж ирж байгаа залуус спортод өндөр амжилт гаргая гэвэл сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Нэг хувийн авьяасыг 99 хувийн хөдөлмөрөөр олж авна. Боксын Ц.Энхбат байна. Уран гоё тоглолтоос гадна биеэ авч явах үлгэрлэлийг харуулсан хүн. Мөн жүдо бөхийн Х.Цагаанбаатар ямар их хөдөлмөрч хүүхэд байж өөрийгөө дайчлан олимп, дэлхийн медальтан боллоо. Одоогийн М.Уранцэцэг Д.Сумъяа гээд хөдөлмөрч эмэгтэй тамирчин олон байна. Хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ үр дүнд тэд амжилтаа хадгалж байна.

– Паралимпийн өдөртэй боллоо. Энэ баярын өдрийг энэ жил анх удаа тэмдэглэн өнгөрүүллээ. Та бол тэрхүү түүхэн амжилтын эзэн шүү дээ?

-Монголын үндэсний паралимпийн хорооны Удирдах зөвлөлөөс миний алтан медаль хүртсэн өдрийг Паралимпийн өдөр болгож онцолсонд баяртай байна. Бид анх удаа энэ жил тэмдэглэлээ. 2008 оны есдүгээр сарын 14 буюу дөрвөн тоо их онцгой. Н.Түвшинбаяр наймдугаар сарын 14, Э.Бадар-Ууган наймдугаар сарын 24-нд алтан медаль авсан байдаг. Монголын тамирчдад Бээжингийн наадамд дөрвийн тоо онцгой байсан. Сүүлд бас нэг судалгаа гэмээр зүйл гарсан шүү. Үүнийг ер анзаарч байгаагүй юм билээ. Н.Түвшинбаяр зургадугаар сарын 1-нд, би зургадугаар сарын 2-нд, Э.Бадар-Ууган зургадугаар сарын 3-нд төрсөн байдаг. Бээжингийн гурван аваргын төрсөн өдөр нь хүртэл ийм сонин тохиолтой байсан. Бас сонин байгаа шүү. Би Бээжин явахын өмнө Хэнтий аймгийн Дадалын Дэлүүн болдогт очиж байлаа. Тамирчин хүн амжилтад хүрэхэд сэтгэл хандах зүйл өөрөө тогтоно гэж ярьдаг. Түүн шиг их хөдөлмөрлөж чадсан хүнд амжилт ойрхон доо.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex