Олимпын бамбарыг Токиогийн музейд түр байрлуулжээ

0

Олимпын бамбарыг Токиогийн музейд түр байрлуулжээ

 

Японы нийслэл хот дахь Олимпын музейд Токиогийн Олимпын наадмын бамбарыг түр байрлуулах ёслол өнөөдөр болжээ.

"Олимпын бамбарыг аль болох олон хүн нүдээрээ үзнэ гэж найдаж байна. Ирэх жил наадмыг зохион байгуулахын тулд бид бүхий л хүчин чармайлтаа тавина” гэж Японы Олимпын хорооны дарга Ясүхиро Ямашита ёслолын үеэр онцлон тэмдэглэсэн байна. Үүний сацуу Олимпын наадмын үеэр хэрэглэх коронавирусний тархалтыг хянах арга хэмжээг ойрын саруудад хэлэлцэж эхэлнэ гэж тус улсын Олимп, Паралимпын наадмын хэрэг эрхлэх сайд Сэйко Хашимото нэмж хэлжээ.

Олимпын бамбарыг харахыг хүссэн хүн бүр есдүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-ний хооронд үзэх боломжтой. Музейд очихын тулд урьдчилан захиалга өгөх ёстой бөгөөд коронавирусний цар тахлын улмаас нэг цагт 120-иос илүүгүй хүнийг үзэсгэлэнгийн танхимд оруулах аж.

Олимпын музейг өнгөрсөн оны намар Токиогийн Шинзюкү дүүрэг дэх Олимпын гол цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд нээжээ. Уг музейд Олимпын наадмын түүхтэй танилцахаас гадна Токиогийн Олимпын бамбар болон бусад үзмэрүүдийг үзэх боломжтой. Музейн хажууд жижиг цэцэрлэгт хүрээлэн байгуулж, олимпын цагираг болон 1896 оноос хойш зохион байгуулж буй орчин үеийн Олимпын наадмыг санаачлагч Пьер де Кубертений хөшөөг босгожээ. Коронавирусний цар тахал дэгдэхээс өмнө уг цэцэрлэгт хүрээлэн жуулчдын очих дуртай газруудын нэг байв. 

Токиогийн Олимпын наадам 2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ны хооронд болох ёстой байсан боловч цар тахлын улмаас дараа жил зохион байгуулахаар хойшлуулсан билээ. Олимпын бамбарыг өнгөрөгч гуравдугаар сард наадмыг хойшлуулах шийдвэр гаргахаас ердөө дөрөв хоногийн  өмнө Грекээс Японд авчирчээ.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex