"Мөрдөн шалгах ажиллагааны нууц Монголд утгаа алдсан"

0

Хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяртай цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.


-Сүүлийн долоо хоног "Ноорог”-ийн залуустай холбоотой асуудал сошиалд олон нийтийг талцуулж байна. Ер нь "Ноорог"-т цагдаагийн байгууллагаас хойшлуулашгүй ажиллагаа явуулах нь үндэслэл нь юу байсан бэ. Мэдээж та нар танилцуулсан байх?

-Хойшлуулшгүй ажиллагааг ямар төрлийн гэмт хэрэг дээр хийдэг вэ?гэхээр ялын хариуцлага нь хорих ял байгаа тохиолдолд. Энэ тохиолдолд хойшлуулшгүй ажиллагааг хийнэ гэж заасан хуулийн зохицуулалт бий. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу. Одоогийн үүсээд байгаа нөхцөл байдлын тухайд 13.14-өөр "Ноорог"-ынхноос мэдүүлэг авна гэж өмгөөлөгч намайг, сэжигтэнтэй цуг ороход хамгийн доод шатны мөрдөгч анх хэлж байсан. Тэгээд гарч ирээд хэвлэлд мэдээлэл өгсний дараа Цагдаагийн ерөнхий газраас үндэслэл зүйл, заалтыг хэвлэл мэдээлэлтэй холбоогүй, "Ноорог"-ынхныг 13.14 биш, өөр зүйл, ангиар шалгаж байгаа гэж мэдээлсэн. Мөн дахин Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өөрөө тус сайтыг шалгаж байгаа үндэслэл, зүйл ангийг дахин өөрчилж хэвлэлийнхэнд мэдээлсэн.

Хамгийн доод шатны албан тушаалтан буюу ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт юу яригдаж байсан гэхээр хэд, хэдэн сэжигтэнтэй холбоотой мэдүүлгүүдийг авч байхад яг тулж ажиллаж байгаа мөрдөгч нар анх хэлсэн тэр л зүйл ангийг тус бүрд нь хэлж, шалгаж мэдүүлэг авсан. Гэтэл тэр нөхцөл байдал нь тухайн газрын дарга, ерөнхий газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдад очихдоо хэд, хэдэн хувилбараар өөрчлөгдөөд явж байгаа юм.

"Ноорог"-ынхны тухайн нөхцөл байдалд мөрдөн шалгах ажиллагаа үүсээгүй. Хэрэг бүртгэлтийн хэрэг байгаа гэдэг. Хэрэг бүртгэлтийн хэрэг гэдэг нь эрүүгийн хэрэг үүсгээгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гэж үзээгүй дугаар аваагүй зүйл гэсэн үг. Гэтэл хуулийн байгууллагынхан аль хэдийнэ янз бүрийн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг яриад эхэлж байгаа. Энэ нь өөрөө тухайн тохиолдолд том нюанс болчхож байгаа юм.

Өөрөөр хэлбэл, хэрэг бүртгэлтийн хэрэг гэж гомдол шалгаж байснаа "өө энэ дунд их хэмжээний мөнгөн дүнтэй хэрэг байсан юм биш үү?", эсвэл "энэ дунд айхтар нууц баримт, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан зүйл байсан юм биш үү" гэж дур зоргоороо өөрчлөөд өмгөөлөгч, сэжигтнүүдийг байхгүйд цагдаагийн дарга, Хууль зүйн сайддаа аль хэдийнэ мэдээлэл өгчихсөн байсан ийм л үйл баримтуудтай байгаа. Процессын асуудлыг яривал маш урт зүйл болно.

-О.Алтангэрэл сайд өчигдөр "Ноорог"-ынхонтой холбоотой асуудлаар дахин мэдээлэл өгөхгүй. Мэдээлэл өгөхөөр мушгин гуйвуулж байна гэсэн. Бодит байдал дээр өөрийнх нь өгсөн мэдээллийн дүрс бичлэг сошиалд хадгалагдаж байна шүү дээ. Үнэхээр та нар өгсөн мэдээллийг мушгин гуйвуулаад байгаа юм уу?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хэргийн нотлох баримтыг устгах, эсвэл шүүгдэгч амиа хорлох, нөлөөлөх вий гэдэг үүднээс хадгалж, нууцалдаг. Шүүхийн хаалгаар орсны дараа л хэрэгтэй холбоотой бүх зүйл ил тод болдог. Мөрдөн шалгах ажиллагааны процесс дээр хэн нэгэн гарч ирээд саад хийх эсэхтэй л холбоотой зүйл. Үүнийг харгалзаж, олон нийтэд тодорхой хэмжээний мэдээлэл өгч болдог субьект болох хэрэг бүртгэлтийн байгууллага, мөрдөн шалгах байгууллага, прокурорын байгууллага, дээр нь нэмээд өмгөөлөгч нар хэрэг мөрдөлтийг аль болох шилэн, хуулийн хүрээнд явж байгаа эсэхтэй холбоотой л мэдээлэл өгөх боломжтой.

Тодруулбал, мэргэжлийн байгууллагын хүрээнд өгсөн мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд нийтэд мэдээлэх нь асуудал. Хууль зүйн сайдын бүрэн эрхийн асуудалд ийм мэдээлэл өгөх бүрэн эрх олгогдоогүй.

Үүнийг иргэд Засгийн газрын тухай хуулиас харах боломжтой. Ингээд харахаар хууль зөрчсөн үйлдэл харагдана. Хоёрдугаарт, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулчихлаа гэж бид сэтгүүлчдийг загнаж, ялладаг.

"Ноорог"-ийн кэйс дээр мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хэн задруулаад байна гэдэг нь маш тодорхой харагдаж байна. Цагдаагийн байгууллага Хууль зүй, дотоод хэргийн сайддаа хэргийн талаарх мэдээллийг шууд хүргэснээс болж, сайд нь авсан мэдээллээ олон нийтэд дэлгэж өгсөн.

Тэгэхээр яг энэ кэйс дээр мөрдөн шалгах ажиллагааны нууц гэж өөрсдийгөө хамгаалаад, бусад хүнийг мэдээлэл өгөхөөр ял тулгана шүү гэж айлгаад байдаг энэ үйл ажиллагааг хэн хийгээд байдаг нь тодорхой харагдаж байгаа юм.

"ҮГ ХЭЛЭХ, ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ, ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨГ МАШ НОЦТОЙ ЗӨРЧСӨН"

-Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг нэгэн иргэн хэргээ илчилж, цагдаа нартай хамтардаг байсан гэх ноцтой мэдээлэл өгсөн. Яригдаад байгаа 9.3 тэрбумд "Ноорог” гэх газар хамааралгүй, мөрийтэй тоглоомыг цагдаагийн алба хаагч нар хамтардаг гэдгийг ч хэлсэн. Үүний дараа ЦЕГ дотоод хяналт, шалгалт хийж эхлүүлсэн гэж мэдэгдлээ. Та хуульчийн хувьд үүнийг юу гэж харж байна вэ?

-Цагдаагийн удирдлагууд өөрсдөө гарч ирж, шаардлагатай тохиолдолд шууд хэвлэлийн хурал зарлаж, хохирогч тал, сэжигтэн, тэдгээрийн өмгөөлөгчтэй сошиалаар л байлддаг байдал нийгэмд үүслээ. Угтаа мэргэжлийн хуульч, шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөн байцаагч нар хийдэг ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хүрээнд байх ёстой зүйлийг бид өнөөдөр нийгмээрээ шүүгээд өдөр бүр хэвлэлийн хурал хийгээд байна гэдэг жинхэнэ утгаараа мөрдөн шалгах ажиллагааг гуйвуулж, ямар нэгэн нөлөөнд орж болзошгүй байдлыг үүсгэж байна. Одоо тэгээд цагдаагийн байгууллага хуулийн этгээдийг улс үндэстнийг хагарган буталсан гэдэг зүйл ангиар шалгагдаж байгаа гэж мэдээлээд л олон нийт түүнийг нь маш хүчтэй хүлээж авч, өөр зүйл анги оноо гэхээр, шалгах зүйл ангиа солъё гэдэг байдал гаргах юм уу. Үүнээс болж гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь олдохоо больж, хэргийн ул мөр нь далдраад, үнэхээр гэмт хэргийн шинжтэй гэмт хэрэг үйлдсэн нөхдүүд нь баримтаа устгаж алга болоод, ял завшиж, зарим нь оргон зайлж процесс дуусна гэсэн үг.

Тогтолцооны хувьд энэ бол маш буруу, маш гажууд нөхцөл байдлыг үүсгээд явж байна. Өчигдрийн мэдээлэл хийсэн нөхөр би 9.3 тэрбум төгрөгийн мөрийтэй тоглоом зохион байгуулсан гээд л мэдэгдэж байна. Мөрдөн шалгах ажиллагаа тэр чигтээ "Ноорог"-ийн кэйс дээр утгаа алдлаа.

Ингээд явж байх хугацаанд хэвлэн нийтлэх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг маш ноцтойгоор зөрчсөн. "Ноорог" гэх хуулийн этгээдийг шалгаад байгаа юм уу, ажилтныг нь шалгаад байгаа юм уу. Шалгаагүй бол хэвлэлийн байгууллагын тоног төхөөрөмжийг яагаад хурааж авав. Ийм нөхцөл байдал болдог юм уу.

-Монгол Улс ардчилсан орон гэдэг ч сүүлийн жилүүдэд хүний эрх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдаж байгаад олон нийт бухимдалтай байна. Энэ нь "Ноорог"-ийн кэйс дээр илүү тодоор ажиглагдлаа. Хэвлэлийн эрх чөлөөнд халдах нь ардчилсан нийгэмд ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Ардчиллын үнэт зүйл юунаас эхэлдэг гэхээр иргэн хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, үгээ хэлдэг байдлаас. Гэтэл хүний эрхийг хамгаалдаг төрийн захиргааны байгууллага нь өөрөө дарга нарын бороохой болж байгаа нь үнэн байдлыг хэлж, шүүмжилж болохоо больж, дарангуйлал тогтож, дэглэмийн өөрчлөлт рүү орж байгаа хэлбэр. Үүнийг залуучууд хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Тэр ч үүднээс энэ олон өмгөөлөгч, УИХ-ын гишүүд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд нэгдэж, байр сууриа хүчтэй илэрхийлж байна.

Мэдээллийн нэг урсгалтай, өөр сувгаас мэдээлэл авахыг хязгаарлаж, цензурдалт эхэлбэл Монголд ардчилал, хүний эрхийн талаар юу ч яриад нэмэргүй болно.

-Цагдаа, хууль хүчнийхэн санаатайгаар нийгэмд ямар нэгэн дуулиан шидэж өгч, иргэдийг талцуулж байна. Үүнийг зогсоох ямар арга зам байна?

-Боломжтой. Гэхдээ он гарснаас хойшхи үйл явдлууд дээр тухайлбал, угаарт өртөж гэр бүлээрээ нас барсан хэрэг, П.Батчулуун эмчийн асуудал, Ноорогийн процессыг санаатайгаар нийгэмд гаргаж, олон нийтийг талцуулж байна. Энэ хооронд улс төрийн янз бүрийн арга хэмжээ, хууль тогтоомж, шийдвэрийг баталж, амжуулж явахыг үгүйсгэхгүй. Угтаа бол гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгадаг тусгай субьектүүд, мэргэжлийн шинжлэх ухааны үндсэн дээр боловсорсон этгээдүүд шалгах ёстой.

Өөрөөр хэлбэл, хагалгааны өрөөнд хагалгаа хийдэг эмч, сувилагч нар ордог болохоос иргэн, Эрүүл мэндийн сайд нь орж хагалгаа хийлцэж, элгийг нь авна, бөөрийг нь үлдээ гэдэг зүйл практик байдаггүй биздээ.

Яг л үүнтэй адил гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг шалгах, тогтоох, мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурорын чиг үүргийн хүрээнд хяналтаа тавих, шүүх нь Эрүүгийн хуульд заасан хяналтаа тавих үндсэн шинжүүдээ дүгнэж шийдвэрээ гаргах, өмгөөлөгч нар тэр хүрээнд мэтгэлцэх боломжийг олгохоо болилоо. Тогтолцоог орвонгоор нь өөрчилж байна. Цагдаагийн дунд шатныхан улстөрчийг дагаж цол, хэргэм нэмж явдаг байдлаас болж өнөөдрийн нөхцөл байдал үүсээд байна. Хэрэг шалгаж байгаа цагдаа нарт буруу өгөх арга байхгүй. Дээрээс дарга нар нь үүрэг, чиглэл өгвөл цагдаа түүний дагуу л ажиллана. Энийг л хуулийн хүрээнд болгож, хараат бус байлгах үүднээс чиглүүлдэг болмоор байна.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex