Ялтнуудыг энэ сарын сүүлээр суллана Шинэ мэдээ 2015/09/08 0 УИХ-ын ээлжит бус чуулганаар хуралдаж, хэлэлцэн баталсан Өршөөлийн тухай хууль хэрэгжээд эхэлсэн байгаа билээ. Уг хуулийн төслийг эхний байдлаар эрхээ хасуулсан жолооч нарт үзүүлж байгаа бол энэ сарын сүүлчээр гэхэд хорих ангид ял эдэлж байгаа ялтнуудыг шат дамжлагаар суллах ажлыг эхлүүлнэ гэдгийг эх сурвалж хэлж байна. Авлига, албан тушаалтны хэрэгт холбогдсон цагаан захтнуудыг энэ хуулиар суллахгүй бөгөөд эл заалтад нь Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан байгаа юм. Үүнийг УИХ-аар хэлэлцэх буюу хүлээлтийн байдалтай байгаа. Тэгвэл эхний удаад танхай, дээрэм, хулгай, залилан, танхайрах зэргээр ял сонссон этгээдүүдийг өршөөн суллах бол хүчин, хүн амины хэрэгтэнгүүд суллагдахгүй. Харин олон жилийн ялтай этгээдүүдийн ялаас нэг, хоёр жилийг хасахаар болсон билээ. Эх сурвалж www.wikimon.mn- See more at: http://www.wikimon.mn/content/63675.shtml#sthash.YIj1FnTk.dpuf 0
Сэтгэгдэл байхгүй байна.