Ялагдсан буруугаа бусдаас биш өөрсдөөсөө хайцгаа АН-ынхаан

2

Шинэ гишүүд өнөөдөр тангаргаа өргөж долоо дахь удаагийн шинэ парламент бүрэлдэх ёстой. Ерөнхийлөгч наадмаас урьтаж чуулганаа хуралдуулж, томилгоонуудыг хийж дуусгах чиглэл өгсөн.

Өнөөдрийн чуулганы хуралдааныг Ерөнхийлөгч зарлан хуралдуулж байгаа юм. Тэгвэл чуулганы нээлтэд АН-аас УИХ-д шинээр сонгогдсон гишүүд оролцох эсэх нь тодорхойгүй байна. Учир нь өчигдөр үдээс хойш АН-ын дарга З.Энхболд мэдээлэл хийж сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, намуудын зөвшилцөл болоогүй учир чуулганыг яаран хуралдуулах боломжгүй. Долдугаар сардаа багтаад хуралдуулах боломжтой гэсэн юм.

Хэдхэн хоногийн өмнө ялагдал хүлээчихээд. Түүнийгээ хүлээн зөвшөөрсөн улс төрийн мэдэгдэл хийчихээд өнөөдөр чуулган хуралдах болоход дунд нь "шуурга" дэгдээж байгаа нь ямар учиртай вэ. Намаа сонгуульд утгаар нь ялагдуулсан буруугаа хүлээгээд зайгаа тавьж өгөхийн оронд намынхаа дотоод асуудлыг дахин олон нийтэд ил болгож хуншгүй загнаж байгаа нь харамсалтай. АН 2000 оноос хойш улс төрийн тавцанд ийм ялагдал амсаж үзээгүй. Энэ удаад АН-ын гол лидерүүд болох З.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Н.Алтанхуяг, Х.Баттулга гээд бүх томчууд нь "өвдөг шороодсон". Ард түмэн ч тэдэнд хатуухан дүн тавьсан.

Энэ бүхний хариуцлагыг "хар толгой"-гоороо хүлээх ёстой хүн бол хамгийн нэгдүгээрт намын дарга З.Энхболд. Түүний араас Х.Баттулга тэргүүтэй бусад лидерүүд нь. З.Энхболд намаа сонгуульд буруу удирдаж оролцсон. Мөн өнгөрсөн жилүүдэд хэтэрхий дээрэнгүй адал балмад байдлыг УИХ-ын танхимаас  авахуулаад хаана ч хамаагүй гаргаж явсан нь иргэдийн дургүйг хамгийн их хүргэсэн. Үүн дээр нэмэгдээд намын дотоод асуудлыг сонгуулийн жил эцэст нь тултал хөөрөгдөж өгсөн нэр бүхий гишүүд энэ ялагдалд хамгийн их нөлөөгөө үзүүлсэн. Хэдийгээр хатуу ч гэлээ энэ бол үнэн юм.

Гэтэл үүнийг АН-ын удирдлагууд хүлээн зөвшөөрч чадахгүй буруугаа бусдаас хайн гүйлдэж, хэн нэгэнд нялзаах гэж оролдож байгаа нь хачирхалтай. Ард түмэн сонгуулиар өнгөрсөн дөрвөн жилд хийсэн зүйлд чинь тааруулж дүнгээ тавьсан шүү дээ. Дөрвөн жилийн өмнө 17 хувь хүртлээ цойлж явсан эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, бонд босгож асар их хэмжээний өр тавьчихаад түүнийгээ ах дүү хамаатан садан, найз нөхөддөө үр ашиггүй тараасанд чинь тааруулж ард түмэн дүнгээ тавьсан.

Ялагдлаас битгий бусдаас хай. Төвсийн мөнгийг шамшигдуулсан хэргээр ял авсан "Нүүрс хөтөлбөр"-ийн Л.Гансүхийн хэрэг. Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр АТГ-т саатуулагдаж байгаад батлан даалтад гарсан хүргэн Г.Дэнзэн. Улаанбаатарыг утаагүй болгоно гэх үлгэрийн эзэн "Цэвэр агаар" сангийн Н.Хүрэлсүх зэргийг та бүхэн мартаагүй биз. Монголын ард түмэн тэнэг биш болохоор өнгөрсөн дөрвөн жилд болж өнгөрсөн бүх зүйлийг ой санамжнаасаа хараахан устгаагүй байгаа шүү. Сонгуульд ялагдсан буруугаа хэн нэгэнд "тохох" хэрэгтэй бол нам дотроосоо л хайж олоод тох.

Түүнээс биш төрт ёсны уламжлал болсон баяр наадам болох гэж байхад төрийг самууруулж хэлсэн ярьсан үгнээсээ буцаж тав алхахгүй улс төр хийх нь ихээхэн харалган шийдвэр болно. Одоо өнгөрсөн дөрвийн жилийн турш үргэлжлүүлсэн адал балмад үйлдлээ зогсоо. Үүнийхээ оронд ялагдалдаа дүгнэлт хий. Хариуцлагаа хүлээ.

Ч.Ган

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

2 сэтгэгдэл
: VLcot

Транспортная компания MSC

Комплексные логистические решения - Сотрудники транспортной группы MSC разработают индивидуальное решение под требование Вашего бизнеса, объединяющие весь комплекс услуг по организации доставки груза до Вашего склада в кратчайшие сроки с минимальными затратами. Мы объединили все услуги компании и готовы разработать для Вас индивидуальное коммерческое предложение на поставку груза снизив риски и оптимизировав расходы.

--
Kind regards,
Yulia | International freight forwarding and customs clearance
MAESTRO SHIPPING COMPANY
Russia, 692918, Primorsky Krai, Nakhodka, street. Michurina 11a, floor 3, office 36
p. 8 800 600-58-54 | m. +7 914 338-28-01 (viber, wechat, telegram, whatsapp)
e. mtmd2-nhk@msc.com.ru | w. www.msc.com.ru

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex