Мэргэжлийн Засгийн газар төвхнөж, “Рио 2016” олимп, Даншиг наадам эхэлсэн долоо хоног

0

Өнгөрч буй долоо хоногийн хувьд улстөрийн хүрээнд олон үйл явдал өрнөсөн долоо хоног байлаа. Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар засаг төрөө төвхнүүлж, салбарын сайд нар нь харьяа агентлагуудынхаа үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар холбогдох газрын удирдлагуудтай ярилцав. Түүнчлэн УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж дэд сайдуудаа томилсоноор чуулган хаалтаа хийлээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар Лхагва гаригт ээлжит хуралдаанаа хийв. Энэ үеэр хэд хэдэн сайдад үүрэг чиглэл өглөө. Тухайлбал, хүүхдийн мөнгө, ипотекийн зээл бусад асуудлаар үүрэг өгсөн. Төрийн нарийн бичгийн дарга, агентлагуудын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн орны удирдлагуудыг нь томилов. Төсвийн тодотгол хийх ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь Сангийн сайд Б.Чойжилсүрэнг томиллоо.

Түүнээс гадна Хуульзүй Дотоод хэргийн сайд С.Бямбацогт УБЕГ болон ХХЕГ-ын үйл ажиллагаатай танилцсан бол Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ЗХЖШ-ын үйл ажиллагаатай танилцав. Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр салбарынхаа хүрээнд хэд хэдэн албаны уулзалтуудыг амжилттай зохион байгуулав. Мөн Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын сайд Ж.Батсуурь цаг үеийн асуудлаар буюу их дээд сургуулиудын төлбөр, цэцэрлэгийн бүртгэлийн асуудлаар мэдээлэл хийж, салбарынхаа тайланг тавьсан юм. Түүний мэдээлснээр энэ жил их дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэхгүй байна гэсэн юм.

Дэд сайдуудыг томиллоо

МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн даваа гаригт шуурхай хуралдаж, дэд сайдуудынхаа нэрсийг эцсийн байдлаар тодруулсан юм. Тэгвэл өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 10 дэд сайдаар бүл нэмж албан ажилд нь томиллоо. Уг нь 13 дэд сайдтай байх ёстой. Гэтэл гурвыг нь томилсонгүй.

Тухайлбал, Гадаад харилцааны яам Г.Тэнгэр /Гадаад харилцааны дэд сайд асан/,  Барилга, хот байгуулалтын яам М.Батбаяр /архитектор/, ХХААХҮЯ Т.Аубакир нарыг үүрэгт ажилд нь томилоогүй юм. Эдгээр нэр дэвшигчдийг чухам ямар шалтгаанаар томилохоос татгалзсан талаар АТГ-ын Хэвлэлийн албанаас тодруулахад "М.Батбаяр, Г.Тэнгэр, Т.Аубакар нар нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.3-т заасан "ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг бий болгохоор байна гэх дүгнэлт гарлаа” гэж мэдээлсэн юм.

Удахгүй хэрэгжих Эрүүгийн тухай болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг жилээр хойшлуулав

Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр удахгүй буюу энэ есдүгээр сараас хэрэгжиж эхлэх байсан Эрүүгийн тухай болон Зөрчлийн тухай хуулиудын хэрэгжих хугацааг хойшлуулах төсөл өргөн барихаар болжээ. Уг нь төслийн гол зохицуулалт нь энэ оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан дээрх хоёр хуулийн мөрдөж эхлэх хугацааг 2017 оны долдугаар сарын 1 болгож сунгах бөгөөд энэ хугацаанд эдгээр хуулиудыг дагаж мөрдөх бэлтгэл ажлыг хийх юм байна. Учир нь зургаан хууль батлагдаагүй байгаа бөгөөд дээрх хуулиудыг хэрэгжүүлэхэд бэлэн бус байгаа гэдгийг салбарын сайд нь хэлсэн юм.

Хүн төрөлхтөний эв найрамдал, эв нэгдлийг илэрхийлсэн "Рио 2016” олимп эхэллээ

Дэлхий дахин хэдэн өдөр "Рио-2016” олимпоор амьсгалж байна.

Бразил улсын Рио Де Жанейро хотноо зохиогдох зуны XXXI олимпийн их наадам Монголын цагаар өглөө 08 цагт эхэллээ. Таван тивийн 200 гаруй орноос шилдэг тамирчид Риог зорин спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг бичилцэх мөч ирлээ.  Дэлхийн энх тайван, эв найрамдлын бэлэг тэмдэг болсон энэхүү наадамд Монгол Улс түүхэндээ анх удаа олимпийн 51 эрхтэйгээр оролцож байна. "Рио де Жанейро 2016" олимпийн наадам наймдугаар сарын 5-21-нд болох ба нийт 207 орон 306 цогц медалийн төлөө өрсөлдөх нь дээд амжилт болж байгаа юм. Манай улс өмнөх 2012 оны Лондонгийн зуны олимпийн их наадамд спортын 7 төрөлд 29 эрх авч оролцож байна.

Ийнхүү монгол түмэн маань баг тамирчидаа дэмжин дээлийнх нь захыг мушгин сууна. Эл өдрүүдэд Бразилийн тэнгэрт Монголын далбаа олонтаа намирч, төрийн дуулал маань олонтаа эгшиглэх болтугай.

Хүй мандлын дэнжид Даншиг наадам эхлэв

Хоёр дахь жилдээ "Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадам өнөө өглөө 09 цагт албан ёсоор нээлтээ хийлээ. Энэхүү наадмыг баяр цэнгэл биш шашны урлаг талаас нь үзэж сонирхохыг зохион байгуулагчид болон Гандантэгчилэн хийдийн лам нарын зүгээс мэдээлсэн

"Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадамд мянга орчим лам нар оролцоно. Цам харай, цам бүжиг хийхээс гадна 350 гаруй уран нугараачид "Уул усны домог” тоглолтоо наадамчин олонд үзүүлж сонирхуулах юм байна. Даншиг наадамд 256 бөх барилдаж, 400 гаруй харваачид цэц мэргэнээ сорьж, хурдан буянгууд тоосоо өргөх ажээ.

Баян-Өлгий аймагт автын ослоор долоон хүн амиа алдлаа

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ сарын 1-нд 17.00 цагийн орчимд 50 тонн цемент ачсан том оврын автомашин онхолдож долоон хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол гарсан билээ. 

Тодруулбал, тус сумын "Тасбан" ШТС-ын баруун замд Ховд аймгаас ачаа ачиж явсан "Hord Benz” маркийн автомашины жолооч А нь уруу замаар явах үедээ жолоодлогоо алдаж, замд байсан айлын хашаа, гэр дэлгүүр, мөргөсөн байна. Уг автомашин Баян-Өлгий аймагт болсон үерийн улмаас орон гэргүй болсон айлуудад шинээр байшин барих цементийг зөөвөрлөж явсан аж.

Автомашиныг жолоодож явсан жолооч А болон эхнэр29 настай эмэгтэй З,  3 настай хүү М нар болон явган зорчигч 42 настай эмэгтэй Ц, 19 настай эрэгтэй Б, дэлгүүрийн худалдагч 15 настай эмэгтэй А, оршин суугч 46 настай эмэгтэй Т  нарын 7 хүний амь нас хохирч жолоочийн охин 6 настай эмэгтэй М хүнд гэмтсэн учраас Улаанбаатар руу онгоцоор тээвэрлэн авчирч ГССҮТ-д эмчлүүлж байгаа билээ. Шинжээчдийн дүгнэлтээр урьдчилсан байдлаар том оврын автомашины тормоз ажиллагаагүй болсноос осол гарсан гэж үзэж буй.

Одоогоор энэ зам тээврийн ноцтой хэргийг Замын цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна.

Монгол иргэдийн зорчиж явсан автобус шатаж дэлбэрэв

Энэ сарын 4-ний өдрийн 22.00 цагийн орчим Бээжин-Эрээн чиглэлийн "Есөн луу” компанийн зорчигч тээврийн автобус шатаж дэлбэрэв.

 Автобус БНХАУ-ын Ша Хуа Юань суурины ойролцоо явж байхдаа шатсан бөгөөд одоогоор галын шалтгааныг тогтоогоогүй байна.

 Тус автобусанд нийт 37 монгол иргэн зорчиж явсан бөгөөд иргэдийн амь нас, эрүүл мэнд хохироогүй, иргэдийн зарим ачаа, бичиг баримт галд өртсөн байна. Иргэдийг замын үйлчилгээний цэгт байрлуулсан. Бээжин дэх ЭСЯ-наас тээврийн компани, цагдаагийн байгууллага, даатгалын компани, зорчигч иргэдтэй холбогдон тэднийг тээвэрлэх, хохирлыг барагдуулах чиглэлээр ажиллаж байна. 

Хэт халуун үргэлжилсэн өдрүүдэд иргэд цухалдав

Өнгөрч буй долоо хоногийн эхний дөрвөн өдөр Монгол орны нийт нутгаар хэт халуун өдрүүд үргэлжилж Нийслэлд цаг агаар хэтэрхий халуун бүгчим байв. Хэт халуун цаг уурын нөхцөл байдал иргэд цухалдаж хэдэн өдөр хэцүүхэн л өнгөрүүлэв. Өдөртөө 37 хэм хүрч байсан ч хөрсөн дээрээ бол 40 хэм гарч байгаа гэдгийг ус цаг уурын мэргэжилтнүүд хэлсэн.

Тэгвэл хэт халалтаас үүдэн Яаралтай түргэн тусламжийн 103 утсанд ирсэн нийт дуудлагын 65 хувийг зүрх судасны өвчлөлтэй холбоотой дуудлага, бага насны хүүхдүүд халуун наранд наршилаа гэх дуудлага эзэлсэн байна.

Хэт халалтай зэрэгцээд өрөөсгөл хүр эрвээхэй, хар хорхойн нүүдэл ард иргэдийг айлгаж, амгалан тайван байдлыг нь алдагдуулав. Харин дээрх хүр эрвээхэй нь хүний биед харшил үүсгэх хор хөнөөлтэй тул устггах ажлыг эхлүүлсэн байгаа юм байна.

О.Сайхан

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex