Эрдэмтэд амьдрал байх боломжтой гарагийг нэрлэлээ
Одон орон судлаачид Нарны аймгийн системтэй ойрхон бөгөөд дэлхийтэй төстэй, амьдрал байж болох гарагийг нэрлэлээ. Энэ бол Проксима Центавр одыг тойрон эргэлддэг Проксима Б гараг юм.
Нарны аймгийн гаднах гэхээр ойр байх боломжгүй
Лондоны хатан хаан Мариягийн их сургуулийн Гильем Англад-Эскуде тэргүүтэй хэсэг бүлэг эрдэмтэд органик амьдрал ямар нэгэн хэлбэрээр оршиход тохиромжтой, дэлхийтэй ойр гарагийг нээжээ. "Нэг сайхан мэдээ нь энэ гараг манайтай ойрхон байрладаг. Хөрш байна аа гэдэг нь зүгээр ч нэг таатай зүйл биш юм. Энэ бол объектоо үргэлжлүүлэн ажиглах хүсэлтэй одон орон судлаачдын жинхэнэ мөрөөдөл” хэмээн судлаач Ансгар Рейнерс тэмдэглэжээ. "Энэ бол нээгдсэн гарагуудаас ойрхон төдийгүй Нарны аймгийн гаднах системүүд дотроо бидэнтэй хамгийн ойрхон нь байж магадгүй. Нарны аймагтай Проксима Центавраас ойр байрлах од байхгүй. Тэгэхээр энэ одыг тойрсон уг гараг Нарны аймагтай хамгийн ойр гэсэн үг” хэмээн Англад-Эскуде мэдэгджээ.
Дэлхийтэй төстэй тал нь...
Проксима Б гараг нь Нарны аймгаас 4.2 гэрлийн жилийн зайд буюу нар, дэлхий хоёрын зайгаас 226 мянга дахин хол оршдог аж. Үүнээс өмнө улаан одой буюу TRAPPIST-1 одыг тойрон эргэлддэг гарагуудыг манайхтай хамгийн ойр гэж үздэг байв. Эдгээр гараг нь дэлхийгээс 40 гэрлийн жилийн зайд оршдог.
Проксима Б нь манай гарагаас 1.3 дахин хүнд бөгөөд 11.2 өдөрт нэг удаа одоо тойрч эргэлдэнэ. Тус гараг одтойгоо дэлхий, нарыг бодвол ердөө л тавхан хувийн хол зайтай. Гэхдээ Проксима Центавр нь нартай харьцуулахад нэлээд хүйтэн. Тиймээс ойрхон байдаг тул Проксима Б-д ус шингэн хэлбэртэй байхыг үгүйсгэхгүй гэнэ. Эрдэмтэд тус гарагийн агаар мандлыг судалж үзээд, агаарын хэм гадаргуу дээр 30-40 градус гэж тодорхойлжээ. Агаар мандалгүй бол энэ үзүүлэлт -28.9-40 градус байх байлаа.
Таагүй хүчин зүйлс
Гэхдээ Проксима Б гараг тааламжтай хүчин зүйлсээс гадна таагүй ч зүйл ихтэй. Эрдэмтдийн тооцоолсноор тэндхийн хэт ягаан болон цацраг туяа дэлхийнхээс 100 дахин хүчтэй. Энэхүү сансар огторгуйн биетийг шууд ажиглах спектоскопын тусламжтайгаар нэмж судлахад хэдэн арван жил, нисгэгчгүй аялал хийхэд дахиад 100 жил хэрэгтэй гэнэ.