Канадын шигшээ Дэлхийн цомд түрүүллээ

0

Шайбтай хоккей сонирхогчдын анхаарлыг хагас сар орчим хугацаанд татаад байсан 2016 оны Дэлхийн цомын тэмцээн өндөрлөлөө. 12 жилийн дараа дахин зохион байгуулагдсан энэ удаагийн Дэлхийн цомын тэмцээнд Канад, АНУ, ОХУ, Швед, Финланд, Чех гэсэн хүчирхэг гүрнүүдийн хамтаар Хойд Америкийн 23 хүртэлх насны залуучуудын шигшээ баг, мөн ҮХЛ-т тоглодог Европын улсуудын тоглогчдоос бүрдсэн Европын шигшээ багууд өрсөлдсөн. Эдгээр шилдэг багуудаас сүүлийн 2 Олимп, Дэлхийн аварга Канадын шигшээ баг ганц ч хожигдолгүй түрүүлж, 2016 оны Дэлхийн цомын эзэн боллоо.

Шигшээ тоглолт Канадын шигшээ баг Европын шигшээ багтай шалгарч үлдсэн. Шигшээ цувралын эхний хожлыг Канадууд аваад байсан бол өнөө өглөө болсон цуврал 2 дахь тоглолтонд Канадууд мөн П.Бергерон, Б.Маршанд нарын гоолоор өрсөлдөгчөө хожсон байна.

  • Европ 1-2 Канад (гоол: З.Хара, П.Бергерон, Б.Маршанд)

 

 

Тоглолтын эхний гоолыг Европын шигшээ багаас З.Хара оруулсан. Тэрээр 1-р үеийн 7 дахь минутанд Словак хамгаалагч А.Секера талбайн төвөөс З.Харад дамжуулалтыг өгсөн. Улмаар З.Хара цохилтоо амжилттай гүйцэтгэж тооны харьцааг 1-0 болгосон. Эхний гоолоос ердөө 2 минутын дараа Европын багаас Герман залуу Т.Ридер сөрөг довтолгоог хийсэн ч гоол оруулж чадаагүй. Ийнхүү тоглолтын 1-р үе Европын шигшээ багийн давамгайлал дор өндөрлөсөн. Тоглолтын 1 болон 2-р үед Канадууд power-play болсон ч Европын шигшээ багийн хаалгач Я.Халак хаалгаа найдвартай манаж чадаж байсан. Гэхдээ Канадын шигшээ баг энэ тэмцээний яалт ч үгүй хүчирхэг баг нь байсан. Үүнийгээ ч харуулж тоглолтын 3-р үед П.Бергерон болон Б.Маршанд нар тус бүр нэг гоол оруулснаар Канадууд 2-1 харьцаатай хожил байгуулсан.

 

Ийнхүү Канадууд 2016 оны Дэлхийн цомд түрүүллээ. Тэмцээний шилдэг тоглогчоор Канадын багийн ахлагч С.Кросби тодорсон. Мөн тэмцээний бэлэгдлийн шигшээ багт хаалгачаар К.Прайс (Канад), хамгаалагчаар Э.Карлссон (Швед), Ш.Гостисбеер (АНУ), довтлогчоор С.Кросби, Б.Маршанд, Й.Тэйвз (бүгдээрээ Канад) нар нэрлэгдсэн. Канадын шигшээ багийн ахлагч С.Кросби энэ удаагийн тэмцээнд 3 гоол, 7 гоолын дамжуулалт өгснөөр оноогоор тэргүүлсэн байна.

Мөн энэ удаагийн тэмцээнд Канадын дасгалжуулагч М.Бэбкок, Канадын шигшээ багийн ахлагч С.Кросби, дэд ахлагч Й.Тэйвз, П.Бергерон болон К.Перри нар Олимп, ДАШТ-ний алтан медаль, Стэнлийн цом дээрээ Дэлхийн цомын алтан медалийг нэмлээ. Ингэснээр тэд С.Нидермайер болон Ж.Саких нарын адилаар энэхүү алдарт хүрсэн цөөн эрхмүүдийн нэг болж байна.

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex