Кендалл, Жижи Хадид нарын “өвдөг хаачив”
Загварын ертөнцөд цахиур хагалж яваа супер моделиуд гэгддэг Кендалл Женнер, Жижи Хадед нар "W magazine” сэтгүүлийн нүүрийг чимжээ.
Үзэсгэлэнт бүсгүйчүүдийн өхөөрдөм зураг сэтгүүлд нийтлэгдсэн хэдий ч, тэдний зургийг засах явцдаа алдаа гаргасны улмаас "өвдөггүй” мэт хачин жигтэй зураг нийтлэгдсэн байна.
Кендалл, Жижи нар майхны урд ижил даашинз өмсөн зогссон байх бөгөөд даашинзны доод хэсэгт цухуйх хөл нь өвдөггүй байсан нь цахим хэрэглэгчдийг гайхшруулаад амжлаа.
Ямартай ч, сэтгүүлийн редакциас мөн энэ тал дээр тайлбар хийж, "Photo Shop”-оор зургийг янзлахдаа алдаа гаргасан гэдгийг онцолсон байна.
Mminfo.mn
Сэтгэгдэл байхгүй байна.