Амьдрал бэлэглэх 75 хувь

0

 

 

Төрөлхийн зүрхний гажигтай охиндоо Солонгост мэс засал хийлгэхээр сүүлийн хоёр жил хөөцөлдөж байгаа найз бүсгүй маань хэрэг болгон намайг зорьж ирлээ. Өвчин зовлон, айдас түгшүүр, байхгүйн гачланд нэрвэгдсэн хөөрхий бүсгүй өнгөрсөн хугацаанд Солонгос эмч нарын нэхэж байгаа 100 гаруй мянган ам долларыг цуглуулах гэж хэр чадлаараа зүтгэснийг би мэднэ. Хороо, хорины даргаас эхлээд УИХ-ын гишүүнд хүртэл хандан өргөдөл бичиж, төрийн бус байгууллагуудын үүдийг элээж, хандив мөнгө гуйж,  нэртэй сүртэй, олны танил  яруу найрагчид,  дуучдыг царайчлан охиндоо зориулсан хандивын тоглолт зохион байгуулахаар оролдоод бүтэлгүйтсэн найзыгаа хараад "Өвчтэй хүн ганцаараа өвддөггүй, ойр дотныхоо бүх хүнийг өвтгөдөг юм байна даа” гэсэн гашуун бодол хоолой зураад л ирэв. "Монголд өндөр өртөгтэй мэс засалд зориулсан Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт байдаг юм байна.  Охин маань Монголд мэс засалд орвол нийт хагалгааны зардлын 75 хувийг даатгалаас төлдөг гэнэ. Хэрвээ энэ үнэн бол би 20 хүрэхгүй сая төгрөг төлөөд охиноо босгоод авах боломжтой юм байна. Чи энэ талаар мэдээлэл цуглуулаад өгөөч” гэж ярих түүний нүдэнд горьдлогын оч гялс хийхийг олж харав.

Эмчилгээний төлбөрийнхөө 75 хувийг хөнгөлүүлнэ гэдэг сайхан мэдээтэй хамт "Даатгал төлбөрийг маань төлж өгөх болов уу” гэсэн горьдлого, "Монголд өндөр өртөгтэй мэс заслыг хэр найдвартай хийх бол” гэдэг эргэлзээ,  "Мэс засалд хэрэглэж байгаа  бүтээгдэхүүн нь чанартай болов уу”  хэмээх болгоомжлол байгаа нь илт. Түүн шиг өвчин зовлонд шаналсан олон мянган хүн амьдрахын төлөө хэр чадлаараа тэмцэж, хөрөнгө мөнгө, эд хогшлоо үрж заран хилийн дээс алхаж байгаа. Харин гадны эмч нарын нэхсэн өндөр өртөгтэй эмчилгээ, үйлчилгээний төлбөрийг төлж чадахгүй нь үхэх өдрөө хүлээн чимээгүй шаналж суугаа.

Өнгөрсөн онд Монгол банкнаас гадаадад эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн зардлын талаар судалгаа хийжээ. Энэ судалгаагаар  гадаад улсруу эмчлүүлэх зорилгоор аялж буй Монгол иргэд ихэвчлэн БНСУ, БНХАУ, Тайланд, Энэтхэг улсуудад эмчлүүлдэг бөгөөд 2011-2014 онд жилийн дунджаар тус улсуудад эмчлүүлэгчдийн тоо 13684, зардлын дүн 45 сая ам.долларт хүрсэн байна. Мөн бусад улсад эмчлүүлсэн дүнг нэмж тооцоолбол нийт зардал 58 сая ам.доллар. Энэ бол төлбөрөө банкаар дамжуулж хийсэн иргэдийн тоо.  Бэлэн мөнгөө барьж очоод хэчнээн хүн эмчилгээ хийлгэснийг тоолох аргагүй.  Өнгөрсөн гурван жилийн хугацаанд  58 сая.ам доллар буюу нийтдээ 100 гаруй тэрбум төгрөгийг өндөр өртөгтэй мэс засалд монголчууд зарцуулсан байна. Энэ мөнгө өвчтөний хэтэвчнээс гарч байгаа гээд бодохоор хэчнээн айл өрх халаасаа тэмтрэн хөрөнгө мөнгө цуглуулах гэж шаналсан бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн юм. Тийм ч учраас Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож байгаа 75 хувийн эмчилгээний төлбөрийн талаар сурвалжиллаа. 

Бидний алдсан хийгээд олсон боломж

Эрүүл мэндийн сайдын 2014 оны 380 дугаар тушаалаар өртөг өндөртэй  мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн жагсаалтыг баталжээ. Тэр ч бүү хэл 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр  Сангийн яам, Эрүүл мэнд спортын яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны сайд нар 248/161/А/88 дугаартай хамтарсан тушаал гаргасан байна. 

Энэ тушаалаар "Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай, эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протезийн зардлын төлбөрийн 75 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр болж журам нь батлагджээ.

  • Зүрхний төрөлхийн гажгийн мэс засал
  • Зүрхний олдмол гажгийн мэс засал
  • Зүрхний ишемит өвчний үеийн мэс засал
  • Артерийн судасны эмгэгүүдийн үеийн мэс засал
  • Тархи мэдрэлийн мэс засал
  • Бүдүүн шулуун гэдэсний мэс засал
  • Бөөрний мэс засал
  • Чих, хамар, хоолойн мэс засал
  • Гэмтэл, бэртлийн мэс засал
  • Ерөнхий мэс засал
  • Эрхтэн, хиймэл эрхтэн суулгах мэс засал гээд олон өвчин энэ жагсаалтад оржээ.  


Тархины судасны бөглөрөл, бөөрний өвчлөл, зүрх судасны эмгэг, нүдний хараа муудах, ясны хугарал бэртэл гээд монголчуудын дунд түгээмэл байдаг, өртөг өндөртэй хагалгаа хийгддэг  хүнд өвчнүүдийг эмчлэх мэс заслын төлбөрийн 75 хувийг Эрүүл мэндийн  даатгалын сангаас дааж байна.   Хамгийн харамсалтай нь энэ талын мэдээлэл иргэдэд тун  бага байх юм.  Тушаал шийдвэр гаргасан  гурван яам,   мөнгө төгрөгийг нь шийдэж байгаа  Эрүүл мэндийн  даатгалын  байгууллага, хэрэгжүүлж байгаа эмч, эмнэлгийн удирдлагуудаас хэн нь ч  энэхүү  248/161/А/88 дугаартай  гурван яамны сайдын хамтарсан тушаалыг сурталчлах, олон нийтэд хүргэх талаар доривтой ажил хийгээгүй, өвчтнүүд бусдын амнаас дам сонссон, сонссон зүйлдээ итгэх итгэл багатай байх юм. Энэ бол бидний алдсан хийгээд олсон боломж. Заавал гадаадад эмчлүүлэхгүйгээр эх орондоо хямд үнээр, нийгмийн даатгалынхаа үр шимээр эмчлүүлэх боломж юм. 

Өндөр өртөгтэй мэс заслын үйлчилгээг улсын  таван эмнэлэгт хийж байна

Гурван сайдын хамтарсан тушаалын дагуу  өндөр өртөгтэй эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протезийн жагсаалтыг гаргаж, үнэ тарифыг нь  тогтоож, тендер зарлажээ. Ингэхдээ ажлын хэсэг байгуулж, шаардлагатай бүтээгдэхүүнүүдийн жагсаалт гаргаж, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлдэг компаниудиас ирүүлсэн үнийн саналыг харгалзан үзэж, дундаж үнийг тогтоосон аж. Өнөөдрийн байдлаар 15 компани тендерт шалгарч,  бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлжээ.  Монгол Улсад өндөр өртөгтэй мэс заслын үйлчилгээг  Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, ГССҮТ, Эх  хүүхдийн эрүүл мэндийн төв, Улсын хоёрдугаар эмнэлэг гэсэн таван байгууллага үзүүлж байгаа юм байна. 

Тиймээс бид дээрх эмнэлгүүдийн эмчилгээ үйлчилгээ хэр байгааг сонирхож үзсэн юм. Энэ шийдвэр манай зарим нэг эмнэлгийн үйл ажиллагааг өргөжүүлж, эмч нар мэдлэг боловсролоо дайчилж ажиллахад ч бас түлхэц өгчээ. Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч Л.Аваажигмэд "Өртөг өндөртэй мэс заслыг дандаа монгол эмч нар гардаж хийдэг. Бид тархины цүлхэнгийн хагалгааг тархийг нээж хийдэг байсан. Харин одоо судсан дотуур мэс засал хийх аргыг нэвтрүүлж, нээлттэй хагалгаа хийхээ больсон. Судсан дотуур хагалгаа хийх эмчилгээний аргыг 2016 онд шинээр нэвтрүүлснээр дэлхий жишигт хүрсэн үйлчилгээ үзүүлж байгаа” гэлээ. Тархины судсан дотуур хагалгаа хийдэг болсноор иргэд гадаадад 100 гаруй сая төгрөг зарцуулж, эмчилгээ хийлгэдэг урсгал зогсжээ.

Улсын гуравдугаар төв эмнэлэгт өнгөрсөн жил 1800 гаруй хүнд зүрхний шигдээсийн эмчилгээ хийсэн байна. Үүний 900 гаруйд судас тэлэгч суулгажээ. Урьд нь судас тэлэгч тавиулахын тулд өвчтнүүд 2-10 хүртэл сая төгрөг хувиасаа төлдөг байсан бол өнөөдөр ердөө  25 хувийг л өөрсдөө  гаргаж байгаа. Энэ талаар тус эмнэлгийн мэс заслын их эмч Ж.Лхагвасүрэн "Монголд анх 2000 оноос эхлэн судас тэлэгч суулгах хагалгааг хийж эхэлсэн. Анх жилд нэг хүнд л судас тэлэгч хийдэг байсан бол өнөөдөр энэ төрлийн хагалгааны тоо улам нэмэгдэж байна. Ялангуяа өндөр өртөгтэй мэс заслын төлбөрийн 75 хувийг даатгалаас гардаг болсноос иргэд эмчлүүлэх сонирхолтой болсон. Хамгийн сүүлийн үеийн чанартай эм эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэгдэж байгаа ” хэмээн ярьж байсан юм.

Мөн тус эмнэлэгт  Монгол улсын хэмжээнд ганцхан байдаг электрофизиологийн лабаратори бий. Энэ аппаратны тусламжтайгаар зүрхний хэм алдалтыг эмчлэх аргыг Монголд нэвтрүүлж, өнөөдрийн байдлаар  30  гаруй хүнд  хагалгаа хийжээ. Гадны орнуудад зүрхний хэм алдалтын эмчилгээг 8-50 мянган ам.долларын төлбөртэйгээр хийдэг. Харин Монголд энэ хагалгааг хямд үнээр хийлгэж, төлбөрийнхөө 75 хувийг нийгмийн даатгалаар төлүүлж байна. Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч Х.Мөнгөн-Өлзий "Зүрхний хэм алдагдах өвчнийг өмнө нь монголд мэс заслын аргаар эмчилж байгаагүй.Тиймээс энэ төрлийн өвчтэй хүмүүсийн талаарх судалгаа, нарийн тоо баримт, статистик мэдээ байдаггүй. Маш олон хүн өнөөдөр бидэнд хандаж байна. Цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа.  Хагалгааны хувьд судсан дотуур хийдэг, нарийн мэс засал учраас гадны оронд асар өндөр үнээр хийлгэдэг байсан. Харин Эрүүл мэндийн даатгалаас хагалгааны зардлын  75 хувийг  төлдөг болсноор өвчтнүүд дунджаар 2-3 сая төгрөг төлж, хагалгаа хийлгэж байгаа хэмээн ярьж байна.

Харин Улсын нэгдүгээр төв эмнэлэг  2016 онд өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн  хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протезийн  санхүүжилтэд 3.9 тэрбум төгрөгийг   санхүүжилт Эрүүл мэндийн даатгалын сангаас авна. Тус эмнэлэг нь урологийн чиглэлийн хагалгаануудыг хийдэг ганц газар. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн урологи, андрологийн тасгийн эрхлэгч, бөөрний мэс засалч Д.Баян-Өндөр "Өндөр өртөгтэй мэс заслын төлбөрийг Эрүүл мэндийн даатгалаас төлж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ энэ журмыг илүү боловсронгуй болгож, иргэдэд сонголт үлдээх ёстой. Өнөөдөр ямар нэг сонголтгүйгээр, зөвхөн тендерт шалгарсан нэг л бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа нь учир дутагдалтай. Миний хувьд бүх насаараа ажил хийж, даатгал төлсөн иргэн ямар ч даатгал төлөөгүй иргэн хоёр адилхан л хөнгөлөлт авдаг нь шударга бус гэж боддог.” хэмээн ярьж байлаа. 

Эрүүл мэндийн даатгалын сангаас 11.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ

Эрүүл мэндийн даатгалын сангаас 2016 оны байдлаар  өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн  хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протезийн төлбөрт 11.4 тэрбум төгрөгийн санхүүжилт  гаргаж өгчээ. Энэ  11.4 тэрбум төгрөгийн  50 хувийнх нь эмчилгээг Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн дангаараа  хийсэн байна. Уг нь энэ  санхүүжилтийг гуравдугаар шатлалын  5 эмнэлэг авах эрхтэй байгаа.  Бүгд адил тэгш эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа энэ 5 эмнэлгээс яагаад нэг эмнэлэг илүү их ачаалалтай, илүү их санхүүжилттэй байна вэ? гэсэн асуулт ч бас гарч ирнэ. Энэ талаар Нийгмийн даатгалын байцаагчаас тодруулахад "Эмнэлэг бүр өөр, өөрийн онцлогтой. Жишээлбэл  Улсын нэгдүгээр төв эмнэлэг бөөрний мэс заслаар, Улсын гуравдугаар төв эмнэлэг тархи мэдрэл, зүрхний мэс заслаар, ГССҮТ ясны хугарал, бэртэл гэмтлийн мэс заслаар тэргүүлдэг.  Өвчтөнүүдэд, хийгдэх мэс засал, шаардагдах эмнэлгийн  хэрэгсэл, протезийн төлбөр ч гэсэн ялгаатай”  гэсэн хариулт өгсөн юм.

ГССҮТ, ЭХЭМҮТ, ХСҮТ үүд нь зөвхөн тодорхой зорилтот бүлгүүдэд хүрч үйлчилдэг эрүүл мэндийн байгууллагууд бөгөөд тэдний үйл ажиллагааг хооронд нь харьцуулах боломжгүй тул Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлгийг сонгон авч, ижил мэс заслыг хийхдээ дээрх  журам дүрмийг хэрхэн мөрдөж байгааг бид сурвалжилсан юм. Гуравдугаар шатлалын энэ хоёр том эмнэлэг дээр  нүдний болор шилжүүлэн суулгах  хагалгаа хийдэг.

Харамсалтай нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нүдний болор суулгах хагалгаа хийлгэсэн иргэд тун  их бухимдалтай байна. Тус эмнэлэгт Сэлэнгэ аймгаас ирж болор шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн иргэн Д.Наранхүү "Төлбөрөө 100 хувь өөрөө төлсөн. Одоо Нийгмийн халамжаас болор шилжүүлэн суулгах мөнгөө авах гэж хөөцөлдөнө. Гэхдээ энэ төлбөрийг зөвхөн ахмадуудад олгодог, бас зарим төрлийн хагалгааны  75 хувийг нь Эрүүл мэндийн даатгалаас төлдөг болчихсон учраас нөхөн төлбөр олдохагүй байж магадгүй” хэмээн   ярьж байлаа. Эрүүл мэндийн даатгалын сангаас хагалгааны төлбөрийн 75 хувийг төлөх Сайдын тушаал, дүрэм журам  өнөөдрийг хүртэл энэ эмнэлэг дээр хэрэгжсэнгүй. Нүдний болор шилжүүлэх хагалгаанд орсон иргэд төлбөрөө 100 хувь өөрөө төлжээ. Тус эмнэлэгт  ихэвчлэн Д.Наранхүү гуай шиг хөдөө орон нутгаас ирсэн иргэд үйлчлүүлдэг. Хол газраас Нийслэлийг зорьж ирсэн иргэдийн олонх нь мэс заслын төлбөрийнхөө  75 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаар төлүүлэх учиртай байснаа мэдээ ч үгүй өнгөрсөн бололтой.

Энэ талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрүүл мэндийн даатгалын мэргэжилтэн н.Ундармаагаас тодруулахад "Болор шилжүүлэн суулгах хагалгааг сүүлд нэмж энэ журамд оруулсан. Журамд өөрчлөлт орсны дараа тендер шалгаруулалтыг хуулийн дагуу зохион байгуулсан ч маргаан үүсч,  эцсийн дүн өнгөрсөн 10 сард гарсан. Манайх нүдний болор суулгах хагалгаанд шаардагдах бүтээгдэхүүнийг өнгөрсөн онд тендер зарлаад авчихсан байсан. Тиймээс энэ бүтээгдэхүүнээ хэрэглэж байгаа. Манай эмнэлэг энэ жил Эрүүл мэндийн даатгалаас болор шилжүүлэх хагалгаа хийсний ямар нэг төлбөр аваагүй” гэдэг хариултыг өгсөн юм. 

Бид Улсын нэгдүгээр төв эмнэлэгт энэ онд хэдэн  хүн, хэчнээн төгрөг төлж, нүдний болор суулгах хагалгаа хийлгэсэн бэ гэдэг мэдээллийг олж авах гэсэн боловч чадсангүй. Нүдний мэс заслын эмч нар санхүү, бүртгэл мэдээллийн хэлтэс рүүгээ чихэж, сүүлдээ хүний нөөцийн хэлтэс нь  "Ямар нэг тоо баримт гаргаж өгөхгүй. Мэддэг эмч нарын утасны дугаарыг ч  ч өгөхгүй. Албан бичиг, зөвшөөрөл авчир” гэдэг хаалт тавьж байлаа. Бид Улсын 1-р төв эмнэлгийн нүдний мэс заслын тасгийн эрхлэгч Бүрэнжаргалтай утсаар холбогдсон боловч шаардлагатай мэдээллээ  мөн л авч чадсангүй. Хэрвээ Улсын нэгдүгээр төв эмнэлэг  ажлаа сайн хийж, тендер шалгаруулалтаа зөв зохион байгуулж,  яамнаас гарсан тушаал шийдвэрийг биелүүлж ажилласан бол олон өвчтөн хагалгааны мөнгөөр хохирч үлдэхгүй байсан нь тодорхой. Эрүүл мэндийн сайдын 2014 оны 380 дугаар тушаал батлагдан гарснаас хойш Нийгмийн халамжийн сангаас ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог байсан 450 мянган төгрөгийн хөнгөлөлтийг олгохоо больсон гэдгийг ажил хариуцаж байгаа ажилтнууд болон эмчилж байгаа эмч нар нь мэдээгүй байна гэж баймгүй юм. Үүнээс харахад эмнэлгүүдийн ажлын дотоод зохион байгуулалт, өвчтөнөө гэх эмч нарын сэтгэл зүтгэл энд хэрэгтэй байгаа бололтой.

Тэгвэл Улсын гуравдугаар төв эмнэлэгт нөхцөл байдал арай өөр байна.  Энэ эмнэлэгт 2016 оны байдлаар 1200 гаруй хүн болор шилжүүлэн  суулгах хагалгаанд оржээ. Харин дээрх шийдвэр хэрэгжиж эхэлснээс хойш тус эмнэлэг дээр нүдний болор суулгах хагалгаанд 326 хүн орж  хагалгааны төлбөрийнхөө 75 хувийг Эрүүл мэндийн даатгалаар төлүүлсэн.  2016 оны 11 сарын 30-ны өдрийн байдлаар Эрүүл мэндийн даатгалын сангаас өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн  хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протезийн  санхүүжилтэд зориулан 5.5 тэрбум төгрөг авсан гэдэг мэдээллийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн даатгал бүртгэл мэдээллийн албаны дарга Д.Энхчимэг өгч байна.

Тус эмнэлэгийн Нүдний тасгийн эмч Ж.Баттуяа "Ийм хөнгөлөлт үзүүлж эхэлснээр эмнэлгийн ачаалал нэмэгдсэн. Энэ хэрээр эмчлүүлэх шаардлагатай өвчтнүүдийн тоо буурч байгаа гэсэн үг. Өмнө нь манай эмнэлэг дээр нүдний болор шилжүүлэн суулгах хагалгааг 650 000 төгрөгөөр хийдэг байсан. Харин өнөөдөр өвчтнүүд маань 60 000-360 000 төгрөг төлөөд, нүдний болор суулгах хагалгаа хийлгэх боломжтой болсон. Үүнээс гадна өмнө нь өндөр настнуудад л Нийгмийн халамжийн сангаас хагалгааны төлбөрийн тодорхой хувийг олгодог байсан. Тэгвэл өнөөдөр нийгмийн даатгалаа төлж байгаа бүх хүн эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт эдлэх боломжтой болсон” хэмээн ярьж байсан юм. Тус эмнэлэг АНУ-д үйлдвэрлэсэн нүдний болор, Грекээс нийлүүлж байгаа нэг удаагийн хутга зэргийг хагалгаандаа ашигладаг, нэг хүнд хагалгаа хийхийн тулд 10 орчим эмнэлгийн хэрэгсэл хэрэглэдэг бөгөөд бүгд нэг удаагийн бүтээгдэхүүн байдаг хэмээн ярьж байсан юм.

Сульдсан эмч, чилсэн өвчтөн

Эрүүл мэндийн даатгалын сангаас өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн  хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протезийн  санхүүжилт олгох болсноор мэс засалд орох өвчтөнүүдийн тоо эрс нэмэгджээ. Энэ нь аргагүй. Өндөр өртөгтэй эмчилгээ үйлчилгээ авч чадахгүй байсан иргэд хагалгаанд орох ээлж дугаараа хүлээцгээж байна. Үүнийг дагаад эмч нарын хувьд ачаалал эрс нэмэгджээ. Өмнө нь өдөрт 2-3 төлөвлөгөөт хагалгаа хийдэг байсан бол энэ тоо өнөөдөр 6-8 болон нэмэгджээ. Эмч нарын хувьд тогтмол цалинтай. Тэд өдөрт хэдэн хагалгаанд орох нь хамаагүй авдаг цалингаа л авна. Гэтэл өндөр өртөгтэй мэс заслыг хийхэд нарийн мэргэжил, дадлага туршлага, хамгийн сүүлийн үеийн  протез, ортопед хэрэглэгддэг. Гэвч эмч нар мэдлэг боловсролоо дээшлүүлэх, сургалтад суух завгүйгээр  ажлын ачаалалд дарагдаж, сульдаж унатлаа зүтгэж байгаа ч ээлжээ хүлээсэн өвчтөнүүд тэднийг чилтлээ хүлээж байна.  Хүний ясанд хиймэл үе суулгаж, зүрхний араар гуурс тавин зүрхийг нь түр зогсоож, хялгас шиг нарийн судсанд тэлэгч байрлуулж, гавлын яс нөхөхөөс эхлээд бөөр, элэг шилжүүлэн суулгаж байгаа энэ нарийн мэргэжлийн эмч нарыг илүү мэргэшүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд тодорхой хэмжээний урамшуулал олгодог тогтолцоо өнөөдөр алга.

Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ үйлчилгээнд зориулан олгож байгаа мөнгөнөөс тэд ямар ч хувь хүртдэггүй аж. Биднийг энэхүү сурвалжлагыг бэлтгэж явахад  "Нэг сайн эмчийг бэлтгэхийн тулд дор хаяж 20 жил хэрэгтэй. Залуу эмч нарыг бэлтгэж, дадлагажуулж, гайгүй сайн боловсон хүчинтэй болох нь гэж баярлаж байтал  өнөөдүүл маань яваад өгдөг. Цалин хөлс багатай, их ачаалалтай, хүнд нөхцөлд ажиллахаас залуу эмч нар халширдаг, ажлаа орхидог” хэмээн нэгэн ахмад эмч ярьж байсан юм. Тэгвэл сульдаж  унатлаа зүтгэж байгаа эмчээ хүлээж өвчиндөө зовиурлаж, шаналж байгаа өвчтөнүүдийн асуудлыг ч шийдвэрлэх цаг болжээ. Монгол Улсад өндөр өртөгтэй мэс заслын  эмчилгээ хийх боломжтой хувийн эмнэлгүүд олон бий. Тиймээс  хувийн эмнэлгүүдийн дунд сонгон шалгаруулалт зарлаж, Эрүүл мэндийн даатгалын сангаас 75 хувийн төлбөрийг нь олгоод эхэлбэл тавхан эмнэлэг дээр төвлөрч байгаа энэ их ачаалал буурах нь дамжиггүй. 

Зах зээлд шилжин, эмнэлгийн үзлэг шинжилгээ оношилгоо, эмчилгээ, хагалгаа төлбөртэй болсноос хойш Монголын төрөөс иргэддээ үзүүлж байгаа хамгийн том хөнгөлөлт бол  өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн  хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протезийн төлбөрийн 75 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх энэ шийдвэр.  Энэ шийдвэр хэрэгжээд удаагүй ч олон  зуун хүнийг өвчин зовлонгоос ангижруулж, өрөнд унах аюулаас мулталсан. Тиймээс бид дээрх тушаал, журмыг ГССҮТ, Эх  хүүхдийн эрүүл мэндийн төв, Улсын хоёрдугаар эмнэлэг зэрэг эмнэлэгүүд  хэрхэн хэрэгжүүлж, иргэдэд үр өгөөжөө яаж өгч байгааг эргэн сурвалжлах болно. Өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэж залбирдаг ард түмэн билээ бид.  

Б.Цоож

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex