Хятад эзэдтэй, хятад тамхи боодог Монгол тамхи Со компани Үндэсний үйлдвэрлэгч гэнэ

2

 "Монгол тамхи Со” компани хятадаас бэлэн бэлдэц оруулж ирэн угсардаг. Өөрөөр хэлбэл хамгийн хямд тамхийг хятадаас оруулж ирэн "Улаан шонхор”, "Цагаан өргөө” гэсэн нэртэй хайрцагт савладаг. Гэхдээ Монголын тэнгэрт улаан шонхор нисдэггүй. Хятад улсын хамгийн хямд, хүний биед хортой, шүүлтүүр муутай тамхиар та биднийг угждаг. Эрхэм сайд арай ч "Тамхины нэр хүндэд халдлаа” гэхгүй биз. Монгол Улсын тамхины зах зээлийн 50 хувийг "Монгол тамхи Со" ХХК хянадаг. Хямд үнэтэй, хор ихтэй тамхиар эгэл борчууд уушгиа утаж байдаг юм. Тун удахгүй гаалийн импортын албан татварын хуульд өөрчлөлт орно. Монгол Улсын төсөв хоёр их наядаар тасарчихсан. Бас л зардлаа хэтрүүлчихсэн юм билээ. Тэр зардлаа албан татвараар нөхөх гэсэндээ гаалийн импортын татварыг 30 хувиар нэмж Монгол Тамхи Со ХХК-д давуу байдал үүсгэх төлөвтэй. Хэдэн жилийн өмнө гаалийн тамхины албан татвараа хоёр дахин нэмэгдүүлсэн. Энэ нь "угсардаг”хятад тамхинд боломж олгон монополь байдал үүсгэж импортын бүтээгдэхүүнийг шахах хэлбэр байлаа. Ирэх УИХ-ын чуулганаар "Гаалийн албан татвар буюу импортын албан татвар”-ыг импортын тамхинд 30 хувийн татвар нэмэх хэрнээ хятад бүтээгдэхүүнтэй "Монгол тамхи Со” компанийг дотоодын vйлдвэрлэгч хэмээн үлдээнэ гэнэ.

 Тэгэхээр тамхи оруулж ирдэг компаниуд дахиад л үнээ нэмчихнэ. Үнийг нь дийлэхгүй та бид хямд тамхи руу шилжиж "Монгол тамхи Со" ХХК-д ашиг, орлого оруулна. Хэрэглэгчид буюу муусайн тамхичид эдийн засгийн хувьд хохирох нь ойлгомжтой. Уушгиа хордуулагч муусайн тамхичдын хохь гэх байх л даа. Гэхдээ зайлуул улсаа сүйтгээгүй, уушгиа л хордуулсан шүү дээ.Төр засгийн алдаатай бодлогын "ачаар” тамхи моданд орж бэлэг сэлтэнд болоод эхэлчих байх даа. Үе үе Засгийн газар муу нэртэй архи, тамхины онцгой албан татвараа нэмж байнга нэр хүнд, үнийг нь өсгөдөг. Энэ удаагийн гаалийн импортын онцгой албан татварын нэмэгдэл "Монгол тамхи Со” компанид үйлчлэхгүй. Тус компани үндэсний үйлдвэрлэгч болчихсон гэнэ.Тийм учраас бэлдэцээ оруулж ирэхдээ хуучин байсан гаалийн таван хувийн албан татвараа өгөөд явна. Уг нь бол жинхэнэ хятадын компани байгаа юм. Эзэд нь хятад, доторх тамхи нь хятад, хайрцагийг нь ч хятадад үйлдвэрлэж ч байж мэднэ. Импортын барааны гаалийн албан татварыг нэмсэн ч "Монгол тамхи Со” компани ганцаараа суган доогуур нь гүйгээд гарч буйг "Монгол тамхи Со" ХХК-тай холбон үзэхээс өөр арга байхгүй. Монгол Улсад "Монгол тамхи Со” компаниас өөр хор хөнөөлтэй, аюултай (Хайрцаг дээр нь бичсэн байдаг юм билээ) хятад тамхи савладаг аж ахуйн нэгж байхгүй. Онцгой албан татвар нэмж төсвөө нөхөх гэсэн биш зах зээлийн 50 хувийг эзэлдэг "Монгол тамхи Со” компанийг гаалийн албан татвараас бултуулснаар төсөвт төвлөрөх мөнгө нь эсрэгээрээ багасах юм. Ингээд "дотоодын үйлдвэрлэгч” гэсэн баг нөмөрсөн "Монгол Тамхи Со” компани үнэ хямд, үйлчилгээ хортой ч давуу байрлал эзэлж "Монгол тамхи Со" ХХК-д олох ашгийг олон тэрбумаар нэмэгдүүлэх арга хэмжээг УИХ-ын нэр бүхий гишүүд хийхээр улайрч байна. Монгол Улсад Орос, Япон, Солонгосоос тамхи орж ирдэг. Магтаж байгаа юм биш. Сайн шүүлтүүртэй, хор хөнөөл багатай, орц хэмжээ багатай, зөөлөн (Яндан цагаан гэх хочтойгоос өгсүүлээд...нэрлэвэл тамхи сурталчилсан хэрэг орно) тамхиуд бий. Арай хор багатай тамхиудыг импортын гаалийн албан татвар нэрээр буланд шахчихаад "Монгол тамхи Со" ХХК-д угсардаг тамхийг өршөөх хууль батлах гээд байна цаана чинь. Зүй нь импортын гаалийн татварыг хэвээр үлдээж, онцгой албан татварыг ("Монгол тамхи Со” компанитай нь цуг) ижилхэн нэмж төсөвтөө нэмэр болдоггүй юм уу. Ганц компанид зориулсан хууль гаргаж том тэнэгтэх вий дээ. Эрэгтэйчүүдийн 40 хувь, эмэгтэйчүүдийн 10 хувь, хүүхдүүдийн гурван хувь тамхи татдаг болоход "Монгол тамхи Со" ХХК хувь нэмрээ оруулсан гэхэд гүтгэсэн болохгүй шүү.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

2 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex