“Утсан хүүхэлдэй” Ц.Ням-Осор төрийн албыг самарч байна
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхийзахирлынцалинг 24,5 сая төгрөгөөр батлуулах гээд улайрч байна. Нам дагасанолигархлуйварчдын хэлхээг үргэлжлүүлсэнМАН-ынхэдэн нөхөд төрийн өндөр сэнтийдзаларчхаадтүмний мөнгөөр тансаглах нь хэрээс хэтэрлээ. "Мангас”Жунайнгар хөл гэх мань хүнхэвлэлийнхэнгдуудаж ирээд сүртэй мэдэгдэл хийв. "Та нар Эрдэнэт үйлдвэрийн захирлын цалинг 25 сая гэж ташаа мэдээлэл гаргаж, нийгэмд буруу ойлголтөгч байна. Үнэндээ бол 24,5 сая, энэ бол маш бага мөнгө” гэв. Төрөөс төрсөнтэрбумтныхувьд энэ болбага мөнгөюм байна. Энэхүү ярианаас ньүзэхдээтөрийн өмчийг тойрсон бэлэн мөнгөнд тэрбээр ихэд цадсан бололтой. Олон сая төгрөгийг юман чинээ бодохгүй болтлоо түрийвч зузаарсан ноён Ням-Осорыг шахааныбизнестгаргуудгэх юм билээ. Улс орон хямарч татварнэмжард түмнийхээ халаасруугараа хийж , бүсийг нь чангалж байхад энд нэг хүн "10 мянган доллар бага мөнгө” гээд сууж байдаг.Засгийн газар "тансаглалыгтанаж, зардлыг бууруулна”гэж байхад зарим томоохон эрхмэдэлтэйдарга нар дураараа аашилж ард түмнийдургүйцлийгхүргэж байна.Тэр яагаад Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлынцалинг 10 мянгандоллараарбатлуулах гээд гүйгээд байна. Нам засаг солигдоход шахааны бизнес цэцэглэдэгбичигдээгүй хуультай.Ц.Ням-осорбол Орхон аймагт "Сэлэнгэ” нэртэй зочид буудлын эзэн.Тэндямарч"шахаанд” ашиглах тодорхой хэмжээний бизнестэй гэсэн үг.Мань хүнийгАСЕМ-ынүед хэрэглэж байсан тавилгын бүгдийгөөрийн эзэмшлийн зочид буудалдаа завшсан гэх бор шувуу олны дунд нисдэг.Дарга нарын шахааны хамгийн том үүр уурхай Эрдэнэт үйлдвэр.Олон талын ашигсонирхлынүүднээс мань хүн энэ том үйлдвэрийн удирдлагыгөөртэйгөөойр байлгахын төлөө улайрч байна.Төрийн бодлогыг уландаа гишгэсэн иймэрхүү дарга нарт хариуцлага хүлээлгэх хэрэгтэй юм биш үү. АТГ-аас түүнийг шалгах цаг нь болсон юм биш үү.
Эх сурвалж. tonshuul.mn
Сэтгэгдэл байхгүй байна.