Хүүхдээ цэцэрлэгээс авахдаа АСУУХ АСУУЛТ
- Багш нь зодсон уу?
- Хүүхэд зодсон уу? гэх мэтчилэн сөрөг холбоог бий болгох асуултуудыг асуудаг. Эсвэл ерөнхий асуулт асууж ерөнхий хариултыг авдаг.
Үүний оронд доорх асуултуудаас асуугаарай:
- Өнөөдөр ямар тоглоомуудаар тоглосон бэ?
- ямар тоглоом нь хамгийн гоё байсан бэ?
- Багш нь шинэ зүйл зааж өгсөн үү? (Цэцэрлэгийн найзаасаа шинэ зүйл сурсан уу?). Гэртээ очиж байгаад аав ээж хоёртоо харуулаарай.
- Өнөөдөр хэн нэгэнд миний охин тусалсан уу? Яаж тусалсан бэ?
- Өнөөдөр хэнд баярлалаа гэж хэлсэн бэ? Юунд баярлалаа гэж хэлсэн бэ?
- Хүүхдүүдтэй тоглосон уу? Ямар хүүхдүүдтэй тоглосон.
- Хэзээ хамгийн их баярласан бэ? (Юунд баярласан бэ? )
- Хэзээ хамгийн их гунигласан бэ? (Яагаад гунигласан? Юу хийсэн?). Энэ үед гунигийг даван туулах арга замуудыг хэлж өгөөрэй.
- Ямар хоол өнөөдөр идсэн бэ? Хоолонд нь юу юу байсан бэ? Ээж нь ямар хоол байсныг таах гээд үзье. Дараа нь хоёулаа хоолны цэсээ харж шалгая.
- Миний охин өнөөдөр өндөр болсон уу? Хоёулаа өндрөө үзье. (Хоолоо цадталаа идээд сайн унтаад байвал өндөр болдог талаар хэлэхээ мартуузай
- Өнөөдөр сонирхолтой содон зүйл цэцэрлэг дээр нь болсон уу? (Юу гайхшруулсан бэ?)
- Хүүхдээ ярьж чадахгүй эсвэл муу ярьдаг гэж бодолгүй асуугаад байгаарай. Хүүхэд тань өөрийнхөөрөөө таньд ойлгуулах гэж хичээх болно
Сэтгэл зүйч Г. Хулан
http://www.arslan.mn/lifestyle/advice/607787.shtml