20 мянга нь дансанд ордоггүй гэх сугалааны эргэн тойронд
НӨАТ-ын 3.1.4-т сугалааны тасалбарыг хэрэглэгчийн хэсгийн бүртгэлд сугалааны тохирол явагдах өдрийн 24 цагийн өмнө бүртгүүлсэн байна гэсэн өөрчлөлт орсон. 24 цагийн өмнө гэдэг нь жишээ нь, өнгөрсөн 19-нд сугалааны тохирол болсон бөгөөд 18-ны өдрийн 23:59 цагаас өмнө бүртгүүлсэн бүх баримтуудаар тохирол явагдсан гэсэн үг. Үүнээс шалтгаалан сервеТэгэхээр үүнээс хойш тохирол болсон өдрөөс хойш азтан нөхөж орж ирнэ гэсэн ойлголт үгүй болж байгаа бөгөөд энэ удаагийн 20 сая төгрөгийн азтаны баримтбүртгэлтэй байгаа гэж ойлгоно. Харин өмнө нь ийм заалт байгаагүйгээс хоёр хүн хуурамчаар баримт үйлдсэн тохиолдол гарч байсан билээ.
Харин хоёр хувийн буцаан олголтын журамд өөрчлөлт ороогүй, хэвээр байгаа. Тухайн жилийн дотор хэдийд ч бүртгүүлсэн баримт тэр жилдээ хүчинтэй байж, ирэх оны нэгдүгээр сард иргэдийн дансанд мөнгө нь орно. Иргэд сугалаа олгох, хоёр хувийн буцаан олголт хоёрыг ялгаж, салгаж ойлгох нь чухал.
20 мянган төгрөгөө олгож чадахгүй байж энэ сугалааг цаашид үргэлжлүүлэх шаардлага байна уу? гэсэн асуулт иргэдийн дунд байдаг. Тэгвэл энэ асуудал хэрэглэгчийн зөрүүтэй мэдээллээс үүдэн мөнгө нь дансанд нь оролгүй Төрийн санд буцаагддаг байна. Ийм асуудлаар нийт баримтын 15 хувь нь буцаагддаг аж. Тухайн иргэний оруулсан данс болон дансны мэдээлэл нь зөрснөөс сугалааны хонжвороо авч чадахгүй байдал үүсдэг байна. Тиймээс энэ долоо хоногоос бүх дансны дугааруудыг нь шалгаж тулгахаар болжээ. Ингэхдээ ГТЕГ-аас систем дээр арилжааны банкуудтай хамтарсан байдлаар ажиллаж, алдаатай мэдээллийг иргэдэд буцааж мэдээлдэг болгох ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Журамд орсон бас нэг өөрчлөлт бол тохирлыг сард нэг удаа явуулдаг давтамжтай болсон.
Нийгэмд түгээмэл үзэгдэж байгаа бас нэгэн шүүмжлэлтэй асуудал бол кассын машин болон баримт өгдөггүй байдал. Энэ нь хуулийн зохицуулалттай тодорхой хэмжээгээр холбоотой. Өөрөөр хэлбэл, ААН-үүд заавал кассын машинтай байх шаардлагагүй гэж хуулинд тусгажээ. Тиймээс энэ талын идэвх сул байгаа юм. Энэ асуудалд ГТЕГ-аас иргэдийн оролцоог түлхүү дэмжих бодлого барьж байгаа юм байна.Хэдийгээр эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар олон их наяд төгрөгийг ил болгосон ч дээрх заалттай холбоотойгоор татварыг нуун дарагдуулах явдал үргэлжлэх боломжтой нь харагдаж байна. Түүнчлэн кассын машин эвдэрсэн гэх шалтгаар иргэдэд баримт олгохгүй байдал их гардаг. Энэ тохиолдолд иргэд заавал нэхэх, дараа нь нөхөж авах ёстой гэдгийг ГТЕГ-аас зөвлөж байна. Хэрэв бүр өгөхгүй бол ГТЕГ-т хандаж болно. Иргэний мэдээллийн дагуу тус байгууллагаас шалгалт хийж, зохих арга хэмжээг авах юм.
Шинэ журмаар зөвхөн бүртгүүлсэн баримтан дунд сугалааг явуулах нь шударга хэдий ч шагналын сан багасахаар байгаа юм. Учир нь ГТЕГ-аас 40 сая баримтыг цуглуулна гэж тооцоолж байсан бол өнгөрсөн тохирлын үед 9 орчим сая баримт л бүртгэгджээ. Ер нь төсөвлөсөн мөнгөнөөс доогуур зарцуулалттай байгаагийн шалтгаан нь хэвлэж байгаа цэгийн тоо болон иргэдийн гар дээр очиж байгаа баримтын тоо бага байгаатай шууд холбоотой.
Энэ бүхнээс үзэхэд, иргэд л энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж, идэвхжүүлэх шаардлагатай байна. Баримтын тоо нэмэгдэх тусам шагналын сан ч өсөх учиртай ажээ.
Нийт азтануудад одоогоор 1,4 тэрбум төгрөгийг журмын дагуу 20 хоногийн дотор олгосон байна.
Ю.Халиун
Сэтгэгдэл байхгүй байна.